x

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Бидний хэн ч амьдралдаа нэг нь нөгөөтэйгөө адилхан ажил хийхийг, ижилхэн гэрт амьдрахыг, нэг хэвийн гар байхыг хүсдэггүй. Бидний хүсдэг тодорхой нэг адилхан зүйл, тэр нь сайхан амьдрах. Ярвигтай нь сайхан амьдрах гэгч яг юу болох тодорхойгүй. 

Даян энэ дэлхийн яруу нэгэн найрагч Галсан гуай “Аяа ирээдүй, Намайг зуурдын хичнээн оргилоос ангижруулж, үүрдийн хичнээн оргилтой үлдээнэм чи!” хэмээн шүлгэлсэн байдаг. Ирээдүйд ингэж итгэж үлдээдэг бидний энэ амьдрал өдөр болгон гаргах том жижиг шийдвэрүүдийн нийлбэр, тийм биз. 

Томрох тусам, амьдарсан өдрийн тоо уртсах, ажлын байр суурь ахих, амьдрах орчин өөрчлөгдөх тоолонд бидний гаргах шийдвэрүүд улам үлэмж, чухал, олон болдог. 

Монголоос явах уу, эндээ үлдэх үү, энэ ажилд орох уу, өөр ажил олох уу гэх зэрэг жин ихтэй, том асуултаар толгой ангалзсан өдрүүд урсана. Манай найзууд, миний эргэн тойрныхон ийм шийдвэрүүд гаргах гэж өдөр бүр гасалж байна. Алхам бүрдээ ухаантай, чанартай шийдвэр гаргавал бидний тэр итгэдэг ирээдүй арай илүү баттай болно. 

Чанартай шийдвэр гаргахад чухал зургаан зүйл байна гэнэ. Хамгийн эхэнд асуудлын хүрээ тодорхой байх. Алдарт Эйнштений баримталдаг нэг ийм зарчим байж. Тэрээр ямар нэгэн юм шийдэхдээ шийдлээ эхэлж боддоггүй асуудлынхаа мөн чанарыг таних гэж нухацтай үздэг байж. Өгөгдсөн даалгаврынхаа утгыг нь ойлгож, хүрээг нь таньж мэдэхгүйгээр үйлдэл авбал тохироогүй шийдвэр гаргах нь л дээ. Ямар асуудал шийдвэрлэх гэж хичээж байгаагаа таньж мэдсний дараа бидний хийх ёстой алхам бол бүтээлч өөр өөр салаа замуудаа тодорхойлох. Бидэнд байх хамгийн том тансаглал бол сонголт хийх боломжтой байгаа маань. Жишээ нь дээр дурьдсан монголоос явах гэдэг сонголт. Чамд хувилбар байгаа нь тансаглал шүү. Сонголт хийнэ гэдэг энэ эрх чөлөө бол ардчиллын үнэт зүйл юм. Хальтарч өөр сэдэв рүү эргэхээсээ өмнө буцаад шийдвэр гаргах тухайгаа яръя. Чи асуудал юунд байгааг хүрээлээд мэдчихсэн, сонголтуудаа эгнүүлээд бодчихсон бол дараагийн хийх алхам нь энэ сонголтууддаа хамаатай, үнэн баттай мэдээлэл цуглуулах тухай асуудал. Өнгөрсөн долоо хоногт эрчийг авсан нэг мэдээ хүн болгоны ярианы сэдэв, контентийн агуулга боллоо лдоо. Алхаад ч болсон монголоос гарах тухай, аргыг нь олоод хүүхдээ ч бас авах тухай, дагаад аж байдал бүтэхгүй байгаа тухай миний нүүрномын хуудас тэр чигтээ дүүрэв. Зовлонтой юм нь хүн гэгч амьтан төгс бишээрээ төгөлдөр. Бид өдөр тутамдаа дүн шинжилгээтэй, бодож тооцоолсон, оюун ухаанч шийдвэр гаргахыг хичээдэг ч тэр оюун ухаан нь өөрөө их өрөөсгөл ажилладаг. Хөгжөөгүй, танин мэдээгүй, боловсроогүй оюун тархи олон янзын өрөөсгөл бодолд байнга гашилдаг. Хөгжсөн, таньж мэдсэн, боловсорсон тархи байлаа ч дахиад л янз бүрийн өрөөсгөл бодолд ороогддог байх нь. Би хувьдаа нүүрномын найзууд ингэж их нийтээрээ шуурсныг өрөөсгөл гэж бодсон. Үнэн бодит, баттай мэдээлэл цуглуулахын тулд дор хаяж гурваас дөрвөн эх сурвалжийг тоож харах, эх сурвалжынхаа ард талыг ч мөн тохируулж шалгах хэрэгтэй. Ингэж мэдээлэл цуглуулахын хажуугаар хийх өөр нэгэн зүйл бол үнэ цэн тодорхой байх. Жанжин Сүхбаатараас ишлэхүйд, “...Нэгэн зүгт зориглон хөдөлвөөс, мэдэхгүй чадахгүй зүйл үгүй...” Өөр нэгэн түүх, “Самбар дээр багш 10000000 гэж бичээд дараа нь нэгийн тоог нь арилгаж 0000000 болгодог” тухай. Үнэ цэн бол зориглож хөдөлж байгаа тэр зүг мөн бүгдийг утгатай болгож байгаа тэр нэг. Үнэ цэнийг бид өөрт байгаа боломж, сонголтуудаа хооронд нь харьцуулах, жишин тунгаахад барих туг болгон ашиглана. 

Ингээд учир шалтгааныг нь ойлгоод гаргаж байгаа шийдвэр угтаа сэтгэлд чинь буухгүй байвал ийм шийдвэр тийм ч чанартай болж чадахгүй. Жишээ нь, надад олон бодогддог ацан шалаа бол Монгол руу буцах тухай. Одоо байгаа газраа үлдчихвэл, очихгүй гээд шийдчихвэл илүү тухтай илүү хөгжилтэй амьдарч болох юм шиг санагдавч энэ нь зөв гэж мэдрэгддэггүй. Тархи нь шийдэвч, зүрх нь хүлээж авч чаддаггүй. Тийм болохоор шийдвэр гаргах дээрх бүх алхамыг дахиад давтах хэрэгтэй болдог. Асуудлаа ойлгох, сонголтуудаа гаргаж ирэх, мэдээлэл цуглуулах, үнэ цэнээ жинлээд тэрэндээ уягдсан жишэлт, харьцуулалт хийх тэгээд эцэст нь тархи, зүрх хоёр нь санал нийлсэн сонголттой үлдэх. Адармаатай нь энэ хүртэл бичиж, тайлбарлахыг хичээсэн энэ бүх зүйл хэрвээ чи тэр гаргасан шийдвэрээ үйлдэхгүй бол за тэгээл хумхын тоос, хум пад, юу ч биш. Нүүх үү, суух уу гэдэг ацан шалаа нүүчихсний дараа эсвэл суучихсны дараа л бодьтой шийдвэр болно. 

Махан биеэрээ юмыг бярдаж хийдэг мундаг хүн биш оюун тархи, зүрх сэтгэлээрээ юмыг шийддэг ухаант дундаж байхыг Долгор үргэлж хичээдэг, олноороо ийм байя гэж уриалдаг. Өдөр тутамдаа, амьдралдаа гаргах шийдвэрүүдээ чанартай гаргаж дадъя. Ямар асуудал шийдэх гээд байгаагаа бодож тунгаадаг байя, сонголтуудыг бүтээлчээр гаргаж ирье, үнэ цэнийн шугамын дагуу сэтгэл, тархиндаа зөв гэж мэдрэгдсэн тийм шийдвэрийг гаргадаг, тэгээд тэрнийгээ хэрэгжүүлдэг хүмүүс байцгаая. 

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Уржигдар 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Уржигдар 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Бид бол монголоид хүмүүс Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Энэ 7 хоногт Монгол Улсад
Top