Ханиад томуугийн дэгдэлт их, хүүхдүүдийн өвчлөл өндөр байгаа. Тиймээс сурагчдын амралтыг нааш нь татах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах хариултыг өгсөн байна.
П.Наранбаяр:
-"Асуудлыг бид судалж байна. Ханиад томуугийн дэгдэлт 0-15 насны хүүхдүүдийн дунд их байна. Нийт өвчлөгсдийн 80 хувь нь яг энэ насныхан байна гэсэн судалгааг Эрүүл мэндийн яамнаас ирүүлээд байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, байдал хүндэрвэл дунд сургуулийг цахим хэлбэр рүү шилжүүлэхийг үүрэг болгосон. Бид одоогоор дэгдэлтийн түвшинг харж байна. Нийслэлийн хэмжээнд ханиад томуу алаг цоог түвшний дэгдэлттэй.
Харин таван аймгийн нутаг дэвсгэрт заримд нь идэвхжлийн, заримд нь улирал хоорондын дэгдэлттэй байна. Тиймээс сургуулиудыг карентинлах, амралтыг хөдөлгөх шаардлагагүй гэж бид үзэж байгаа. Харин алаг цоог дэгдэлттэй бүс нутагт 15 нас хүртэлх буюу 1-9 дүгээр ангийн зарим хичээлийг нь хэсэг хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх долоо хоногийн даваа гариг буюу арванхоёрдугаар сарын 1-нээс цахимд шилжиж эхэлнэ. Шийдвэрийг нарийн судалсны үндсэн дээр гаргаж, чиглэлийг пүрэв гаригт /маргааш/ өгнө" гэжээ.



