x

Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ, орон сууцны олон зуун барилга, байгууламжийн бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлагаар ханган ашиглалтад оруулж, барилга үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэх, инженер, техникийн ажилчдыг бэлтгэх зэргээр барилгын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Үндэсний бүтээн байгуулалтын корпорац”-ын тэргүүн, “Улаанбаатар барилга” компанийн ТУЗ-ийн дарга, Гавьяат барилгачин, зөвлөх инженер Баатарын Жүгдэрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Гавьяат барилгачин цолоор:

“АКСИОМ констракшн” ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Шаравын Төрбат,

“Гангар групп”-ийн ерөнхийлөгч Сүрэнжавын Пүрэв,

“Көшелик” ХХК-ийн зөвлөх инженер Сахабылын Мадетхан,

“ОДТОБ” ХХК-ийн сантехникийн инженер Намсрайн Батжаргал,

“Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Дагвын Гүньбазар,

“Сант номун” ХХК-ийн зургийн ерөнхий инженер Хөхийн Оюунчимэг,

“Эн Си Ди прекон” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Доржийн Энхтүвшин,

“Түшиг багана” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Цэндийн Ганхүрэл,

“Цант Буянт констракшн” ХХК-ийн захирал Чогсомын Батзориг,

“Сойл Трейд” ХХК-ийн ерөнхий захирал Анандын Батсайхан,

Сүхбаатарын одонгоор:

Барилга, хот байгуулалтын сайд асан, ЮНЕСКО-гийн үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Бэгзжавын Мөнхбаатар,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженер Зунайн Нэрмөнх,

“ББСМО” ХХК-ийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Цэдэн-Ишийн Төгсжаргал,

“Жигүүр гранд групп” ХХК-ийн заслын мастер багш Бямбацэрэнгийн Чанцалдулам,

“Монкон групп” ХХК-ийн ерөнхий захирал Чимэдцэрэнгийн Дарханбаатар,

“Аж богд Моунтэйн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Пүрэвжавын Эрдэнэхүү,

Алтан гадас одонгоор:

“Тэргүүн чансаа” ХХК-ийн дотоод засал чимэглэлчин Жүүжингийн Уранчимэг,

“Бусана” ХХК-ийн захирал Зүмүүгийн Жаргалсайхан,

“Могсу” ХХК-ийн мужаан Амгаланбаатарын Отгонбаяр,

“Таван Богд Холдингс” ХХК-ийн барилгын төслийн албаны дарга Эрдэнэбаатарын Цогтбат,

“Тоонот элеватор” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Дамирангийн Бүтэмж,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Баясгалангийн Хашчимэг,

“Хурд групп” ХХК-ийн хяналтын инженер Дамдинсүрэнгийн Сүх,

“Макс өргөө” ХХК-ийн дулаан, сантехникийн инженер Мөнх-Очирын Болорцэцэг,

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот, суурин, ариутгах татуургын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Пүрэ-Ойдовын Очирдаваа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.164.139.44)
    WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER My lost Crypto had been recovered and sent to my personal wallet address with the help of this great hacker. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is who you need to turn to! Get in touch with them right away if you find yourself in a similar circumstance. Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 09 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 6 цаг 3 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 6 цаг 40 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 6 цаг 49 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 7 цаг 10 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 7 цаг 21 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 8 цаг 28 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 9 цаг 43 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top