x

Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоотой ярилцлаа.

-Ерөнхий сайд Оюу толгойн ногдол ашгийг авч ирнэ гээд мэдэгдчихлээ. Энэ ер нь боломжтой юу?

-Оюу толгой компаниас ногдол ашиг авах бүрэн боломжтой. Засгийн газраас 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү төсөлд Оюу толгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөсөн байна. Монголчууд бид Оюу толгой компанид 34 хувь эзэмшдэг. Оюу толгой компани дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх зэс болон алтны том орд болох Оюу толгойн бүлэг ордыг олборлоод 14 жил болж байна. Энэ хугацаанд Оюу толгой компани нийт 25 тэрбум гаруй ам.долларын зэсийн баяжмал экспортолсон. Ил уурхай нь 2013 оноос хойш ашиглалтад орсон. Одоо гүний уурхай нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.

Зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байна. Тийм ч учраас Оюу толгой компанийн орлого, ашиг энэ жил найман тэрбум ам.доллар давж гарах хүлээлттэй байна. Үүний таван тэрбум гаруй ам.доллар нь чөлөөт мөнгөн урсгал буюу ногдол ашиг хуваарилж болохуйц ашигтай байна гэсэн үг. Оюу толгой компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд ногдол ашиг хуваарилах нөхцөлийг тусгасан байдаг. Оюу толгой компани бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэж заасан. Энэ бол манай улсад маш ашиггүй заалт. Учир нь Рио Тинто компани өндөр хүүтэй зээл олгох замаар Оюу толгой компанийн ашгийг шилжүүлж авдаг. Ашгаа түрүүлж хийх зорилготой үнэ шилжилтийн сонгодог жишээ. Улирал бүр хүүгээс хүү тооцдог учраас Оюу толгой компанийн Рио Тинтод төлөх хуримтлагдсан зээлийн хүү долоон тэрбум ам.доллар аль хэдийнэ давсан. Нийт 20 тэрбум ам.долларын зээлийн долоон тэрбум нь Рио Тинто компанид төлөх зээлийн хүү байгаа. Цаашид ч зээлийн хүү нэмэгдэхээр байна. Тиймээс бид суурь асуудлыг нягталж, яагаад ийм их өртэй болов, хүү хуримтлагдав гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хэрэв бид Оюу толгой төслөөс ногдол ашиг авна гэвэл Хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчлөх шаардлагатай гэсэн үг. Засгийн газрын яриа хэлэлцээ энэ асуудлыг хөндөж байгаа эсэх одоогоор тодорхойгүй байна. Бид нэг удаагийн ногдол ашиг авах биш, харин жил бүр ногдол ашиг авах бүрэн боломжтой.

-Ногдол ашиг гэж ер нь юу юм. Хэрвээ авч чадвал хэдий хэр хэмжээний мөнгөний асуудал яригдаж байна вэ?

-Оюу толгой ХХК бол Монголын аж ахуйн нэгж. Бид 34 хувь эзэмшдэг. Үлдсэн 66 хувийг Рио тинто компани эзэмшиж байна. Аливаа аж ахуйн нэгж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Ашигтай ажиллавал хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаг. Ногдол ашиг бол тухайн компани ашигтай ажилласнаас хувьцаа эзэмшигчдэдээ ашиг, үр өгөөж хуваарилж буй хэлбэр. Оюу толгой компанийн ил уурхай 2013 оноос ажиллаж эхэлсэн ч гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаагүй байсан учраас ашиггүй ажиллаж ирсэн. Өнгөрсөн 2025 оноос Оюу толгой компани ашигтай ажиллаж эхэлсэн. 2025 оны чөлөөт мөнгөн урсгал хоёр тэрбум гаруй ам.доллар байсан бол энэ жил таван тэрбум ам.доллар давж гарахаар байна. Энэ ашгийг мэдээж хувьцаа эзэмшигчдэд хуваарилах боломжтой гэсэн үг. Монголчууд бид 34 хувь эзэмшдэг учраас нийт хуваарилсан ногдол ашгийг 34 хувийг авах боломжтой. Ер нь энэ жилээс эхлээд жил бүр ногдол ашиг хуваарилж болохуйц ашигтай ажиллаж байна. Тийм ч учраас бид ногдол ашгаа бүрэн авах шаардлагыг тавих нь зүйн хэрэг юм.

-Ард түмнээсээ асуугаад төсөл хөтөлбөрт зарцуулна гэсэн байсан. Энэ хэр зөв зүйтэй шийдвэр вэ?

-Засгийн газраас 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ Оюу толгой компаниас авахаар төлөвлөж буй гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наяд төгрөгийг Үндэсний баялгийн сангийн нэг бүрэлдэхүүн болох Хуримтлалын санд хуваарилах, үлдсэн хоёр их наяд төгрөгөөр нийгмийн болон суурь дэд бүтцийг шийдвэрлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан зарцуулахаар төлөвлөсөн байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглаж буй компанийн төрийн өмчийн 34 хувийн хувь эзэмшилд ногдол ашиг хуваарилсан тохиолдолд ногдол ашгийг Хуримтлалын санд шилжүүлэхээр тусгасан. Хуримтлалын сангаас иргэн бүр үр өгөөж хүртэх бөгөөд иргэн бүрийн нэр дээр хуримтлалын нэрийн данс үүсгэсэн, хуримтлал үүсээд эхэлсэн. Үлдэгдлийг бид e-mongolia-аар шалгах боломжтой. Тэгэхээр Оюу толгой компаниас төрийн эзэмшлийн 34 хувьд ногдол ашиг авсан тохиолдолд бүхэлдээ Хуримтлалын санд шилжиж, иргэдийн нэр дээрх дансны хуримтлал нэмэгдэх учиртай. Засгийн газраас харин нэг удаагийн шинж чанартай хуулийн төсөл өргөн барьсан байна. Энэхүү хуулийн төслийг УИХ дэмжиж баталвал нийт авахаар төлөвлөсөн ногдол ашгийн 33 хувь л Хуримтлалын санд орж, үлдсэн 67 хувь буюу хоёр их наяд төгрөгийг төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулахаар байна. Мэдээж УИХ-ын хэлэлцүүлгийн явцад шийдэгдэх биз ээ.

-Оюу толгой төсөлтэй холбогдуулж манайх саяхан гэрээгээ шинэчилсэн. Үүгээр ямар асуудлуудыг шийдэж чадав?

-Оюу толгой төсөлтэй холбоотой суурь гэрээнүүдийг шинэчлээгүй. Харин менежментийн төлбөрийг бууруулсан, Оюутолгой компаниас Рио Тинто компанид төлөх хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 2.5 хувь бууруулсан яриа хэлэлцээний үр дүнг Засгийн газрын Ажлын хэсгээс зарлаж, олон нийтэд мэдээлэл өгсөн. Засгийн газрын Ажлын хэсгийг яриа хэлэлцээ үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Бид Оюутолгой төслөөс манай улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд байнга анхаарч ажиллах шаардлагатай. Ер нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг бүхэлд нь дүгнэж, шинэчлэх талаар яриа хэлэлцээг эхлүүлэх цаг нь болсон гэж үзэж байна. Бид суурь гэрээнүүдийг өөрчлөхгүйгээр Оюу толгой төслийг Монгол Улсад ашигтай болгох боломж их хязгаарлагдмал. Ялангуяа татварын асуудал дээр байнга маргаантай байх нөхцөл байдал бий болсон. Нөгөөтэйгүүр Оюу толгой компанийн засаглалын асуудлыг эргэн харж, аль болох нээлттэй, ил тод, сайн засаглалын шалгуур хангасан шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Ялангуяа Оюу толгой компанийн гүйцэтгэх удирдлагыг сайн ажиллуулах хөшүүргийг бий болгох хэрэгтэй. Бид Рио тинто компани энэ төслийг хангалттай сайн удирдаж байна уу гэдгийг дүгнэх цаг болсон гэсэн үг.

-Оюу толгой төсөлтэй холбоотой татварын арбитрын шүүхийн асуудал юу болсон бэ. Та ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мэдээлэл өгнө үү?

-Оюу толгой төсөлтэй холбоотой татварын арбитрын маргаан 2020 оноос эхэлсэн. Оюу толгой компанид манай татварын албанаас хяналт шалгалт хийгээд 2018 онд татварын акт тавьсан байдаг. Оюу толгой компани энэхүү татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр маргааныг Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд эхлүүлсэн. Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд хэрэв Оюу толгой төсөлтэй холбогдуулж маргаан үүсвэл Лондонгийн олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гээд заасан учраас татварын маргаанаа бид арбитрын шүүхээр шийдвэрлүүлж байна. Нэмээд хоёр ч татварын актыг арбитрын маргаанд хамааруулж Оюу толгой компани нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Арбитрын шүүх хуралдаан өнгөрсөн оны есдүгээр сард Лондон хотод болсон. Засгийн газраас хоёр ч сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Арбитрын шүүхийн шийдвэр энэ оны эцсээр гарах хүлээлттэй байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • иргэн (103.168.34.135)
    Монгол улс одоо авах ноогдол ашгийнхаа 2/3-р хувьцааг нь авч иргэддээ худалдаж болохгүй юу?
    2026 оны 10 сарын 19 | Хариулах
  • WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.164.139.44)
    WHAT IS THE BEST CRYPTO RECOVERY COMPANY? WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER My lost Crypto had been recovered and sent to my personal wallet address with the help of this great hacker. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is who you need to turn to! Get in touch with them right away if you find yourself in a similar circumstance. Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 09 сарын 08 | Хариулах
  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (15.204.166.120)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 54 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 2 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 13 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 23 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 37 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 9 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 19 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top