УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр өглөө 10 цагаас хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлахаар болжээ. Ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм байна. Энэ асуудлаар УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
С.Баямбацогт:
-Монгол Улсын Их хурлын тухай хуульд УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь санаачилвал, УИХ-ын дарга болон Ерөнхийлөгч санаачилвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэж заасан. Үүний дагуу ээлжит бус чуулганыг хуралдуулахаар болсон.
Засгийн газар өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Төсвийн тодотголыг хэлэлцэхэд Үндэсний аудитыг газрын дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын дүгнэлтийг заавал тусгаж, танилцуулах ёстой. Үүнд 14 хоногийн хугацаа шаардлагатай байдаг. Дүгнэлт өнөөдөр, маргааш УИХ-д ирж байгаа. Тиймээс ээлжит бус чуулган хуралдуулах нөхцөл бүрдсэн гэж үзээд есдүгээр сарын 7-ны 10 цагаас УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж, 14-ний 17 цагт хаахаар шийдвэрлэсэн.



