x

Норвегийн хаан Хокон VIII тангараг өргөлөө

Норвегийн шинэ хаан Хокон VIII есдүгээр сарын 1-нд Осло хот дахь парламентын ордонд Үндсэн хуульдаа үнэнч байхаа тангараглаж, хааны үүргээ албан ёсоор хэрэгжүүлэх чухал бэлгэдлийн алхам хийлээ.

Өдгөө 53 настай Хокон эцэг Харальд V хаан наймдугаар сарын 28-нд 89 насандаа таалал төгссөний дараа хаан ширээг залгамжилсан юм. Харальд V Норвегийг 35 жилийн турш хаанчилжээ. Шинэ хаан элэнц өвөөгөөс нь уламжилсан “Бүхнийг Норвегийн төлөө” гэсэн хааны уриаг сонгосон байна.

Парламентын дарга Масуд Гараххани өмнөх хааны таалал төгссөн болон Хокон хаан ширээг залгамжилсныг албан ёсоор зарласны дараа шинэ хаан тангараг өргөжээ. Тэрбээр Норвегийн хаант улсыг Үндсэн хууль болон хууль тогтоомжийн дагуу захирна гэдгээ тангараглав.

Норвегийн хаант засаглалын түүх IX зуунаас эхтэй. Харин 1905 онд Норвеги Шведээс тусгаар тогтносны дараа бүх нийтийн санал асуулгаар хаант засгийг сэргээхийг сонгогчдын дөрөвний гурав нь дэмжжээ. Өнөөдөр хааны эрх мэдэл үндсэндээ бэлгэдлийн шинжтэй бөгөөд төрийн бодит эрх мэдлийг сонгогдсон парламент, Засгийн газар хэрэгжүүлдэг.

Харальд V хааны шарилыг Осло дахь хааны ордны сүмд байршуулсан бөгөөд иргэд есдүгээр сарын 1-8-нд хүндэтгэл үзүүлэх юм. Түүний оршуулгын ёслол есдүгээр сарын 9-нд болно.

Хокон VIII-ийн гэргий, хатан хаан Метте-Марит тангараг өргөх ёслолд оролцоогүй. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард уушги шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсний дараах хүндрэлээс шалтгаалан эмчийн хяналтад үлдсэн гэж хааны ордноос мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 17 цаг 54 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 18 цаг 2 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 18 цаг 12 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 18 цаг 17 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 18 цаг 24 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 18 цаг 31 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 18 цаг 37 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 19 цаг 46 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 20 цаг 3 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ…
Top