x

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийнэ

Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ өдрүүдэд нийтийн тээврийн ачаалал нэмэгддэг. Сургуулийн автобусны эрэлт хэрэгцээ, үйлчилгээний хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, нийтийн тээврийн салбарын хэтийн төлөвлөлтийн талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүнтэй ярилцлаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд яг одоо хэдэн автобус явж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 139 чиглэлд 1086 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлдэг. Нийтийн тээврийн бүртгэлийн санд үйлчилгээ эрхлэгч 17 аж ахуйн нэгж байгууллагын 1311 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд парк ашиглалтын коэффициент 0.89 хувь байна

-Хичээлийн шинэ жил эхэлж буйтай уялдуулж автобусны тоог нэмэгдүүлэх үү?

-Энэ жил ерөнхий боловсролын 340 сургуульд 422851 хүүхэл суралцана. Үүнээс нэгдүгээр ангид 37926 суралцагч элсэн суралцаж байна. Оюутан,сурагчдын амралт болон хичээл эхлэх үетэй холбоотойгоор нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо хавар багасаж, намарт нийслэлийн хэмжээнд зорчигч урсгал нэмэгддэг. Иймд зорчигчдын эрэлт хэрэгцээ, чиглэлийн ачаалал, зорчигч урсгалын судалгаа болон оргил цагийн ачаалалтай уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 62 чиглэлд ажлын өдөр 86, амралтын өдөр 70 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлж, үйлчилгээнд гарахад бэлэн болсон.

-Сургуулийн автобусны хүртээмж хэр байгаа вэ. Цаашдаа автобусны тоог нэмэгдүүлэх боломжтой юу?

-Өнөөдрийн байдлаар сургуулийн автобусны үйлчилгээнд ерөнхий боловсролын 64 чиглэлд, 67автобус, 84 сургуульд үйлчлэхэд бэлэн болсон  бөгөөд өдөр тутам дунджаар 5000 орчим хүүхдийг тээвэрлэдэг.

Улаанбаатар хотын хэмжээнд ерөнхий боловсролын нийт 340 сургууль байгаагийн 178 нь төрийн өмчит сургууль. Эдгээр сургуульд 67 автобус үйлчилдэг. Харин 162 хувийн өмчит сургуульд 157 автобус үйлчилнэ.

Нийт төрийн өмчит сургуульд сурч буй бага ангийн сурагчдын 3.2 хувьд сургуулийн автобусны үйлчилгээ хүрч байгаа бөгөөд парк шинэчлэлтийн хүрээнд сургуулийн автобусыг нэмэгдүүлснээр энэ тоо 2027 онд 5 хувь болж өсөх боломж бүрдэнэ.

Жил бүр сургуулийн автобусны тоог нэмэгдүүлснээр 5 жилийн хугацаанд бага ангийн сурагчдын 15 хувьд сургуулийн автобусны үйлчилгээ хүрэх боломж бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

-Нийгмийн сүлжээнд иргэд өөрсдийн амьдарч буй орчиндоо шинэ чиглэл нээж өгөх хүсэлт олноор гаргах юм. Мэдээж хүн бүхний хүсэлтийн дагуу чиглэл нээх боломжгүй ч бас судалдаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдэд илүү хүртээмжтэй байх үүднээс санал бүрийг судалж, суурьшлын бүсэд амьдарч буй иргэдийн тоог гаргах яаж хүртээмжтэй байлгах талаар судалгаа хийж ажилладаг. Өнгөрсөн жилийн эцсийн статистик мэдээгээр Улаанбаатар хотод 1.6 сая буюу Монгол Улсын нийт хүн амын 48 хувь нь оршин сууж байгаа бөгөөд жилд дунджаар гурав орчим хувиар өсөж байгаа үзүүлэлттэй байна. Нийслэл хотын суурьшлын бүс өдрөөс өдөрт нэмэгдэж, хотын зах руу суурьшил шинээр бий болж байгаа ба хотын дотор шинэ хороолол, шинэ авто замын сүлжээ бий болж байгаатай уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цар хүрээг нэмэх, ,чанарыг сайжруулах хэрэгцээ шаардлага байнга гарч байдаг.

-Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг энэ жил хийх үү. Цаашдын төлөвлөлтийн талаар мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн нийтийн тээврийн салбар 2023-2025 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, хот орчмын ачаа тээш хадгалах хэсэгтэй их багтаамжийн 10, их багтаамжийн угсраа 31, бүрэн цахилгаан 15, нийт 656 автобусаар парк шинэчлэлт тус тус хийсэн.

2026 онд нийтийн тээврийн үйлчилгээний 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, дунд багтаамжийн 46, их багтаамжийн 60, сургуулийн 50 автобусаар парк шинэчлэлт хийнэ.

Парк шинэчлэлтийг хийснээр нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, гэр хорооллын үйлчилгээ хүрээгүй цэгт шинээр чиглэл нээх, үйлчилгээний хэвийн байдал хангагдах үр дүнтэй. Түүнчлэн гэр хорооллын суурьшлын цэгт таван чиглэл шинээр нээх, зорчигч урсгалын ачаалал, багтаамж ашиглалтын коэффициентэд тулгуурлан таван чиглэлийн тээврийн хэрэгслийн төрлийг өөрчлөх, сургуулийн автобусны 30 чиглэл шинээр нээх боломжтой болно.

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүрсэн, чанартай, аюулгүй, хүртээмжтэй болгохоор цаашид илүү сайжруулахын төлөө манай хамт олон хичээн ажиллаж байна.

Нийтийн тээврийн бодлогын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (15.204.166.120)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 03 | Хариулах
  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (15.204.166.120)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 8 цаг 41 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 51 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 9 цаг 32 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 9 цаг 32 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 10 цаг 21 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 10 цаг 37 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top