x

Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй

03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо,  04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орж, 04-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсэж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

09-р сарын 01-ний 20 цагаас 09-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 12-17 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийнн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

2026 оны 09-р сарын 03-наас 2026 оны 09-р сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 03-нд нутгийн зарим газраар, 04, 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-нд нутгийн баруун хагаст, 4-нөөс 7-ныг хүртэл ихэнх нутгаар эрс сэрүүсэж, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 5 хэм хүйтнээс  0 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр  шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар  шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ 16 мин С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл байхгүй бол даруйхан сулла, та Үндсэн хууль зөрчөөд байна 25 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан. Үүлшинэ, бороо орохгүй 39 мин Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 47 мин Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна 56 мин Байгалийн хийн эрэлт нийлүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ 1 цаг 11 мин "Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 5, 6-нд болно 1 цаг 33 мин Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо 2 цаг 51 мин БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 45 мин Н.Учралын 9×9=81 нажид 4 цаг 48 мин Тайландын ихэнх нутгаар хүчтэй аадар орохыг сэрэмжлүүлэв 5 цаг 1 мин ОХУ-тай цахим спорт, залуу тамирчдын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана 5 цаг 4 мин "Барса"-гийн түүхэнд 91 жил хадгалагдсан рекордыг Л.Ямал эвдлээ 5 цаг 9 мин Нутгийн 32 хувьд бэлчээрийн нөөцтэй байна 5 цаг 17 мин Усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ 5 цаг 20 мин Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй 5 цаг 28 мин “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг сургууль сурагчдаа угтаж авлаа 5 цаг 36 мин Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно 6 цаг 42 мин Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй 6 цаг 53 мин Энэ хичээлийн жилд нийслэлд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 7 цаг 24 мин
iИх уншсан
“Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... “Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуу... Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод ... Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй бо... Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд ауд... Жуковын “Махны машин” Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэ... Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнеси... COP17 өндөрлөж байна Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт ... ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Top