Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо ОХУ-ын Спортын сайд бөгөөд Оросын Олимпын хорооны Ерөнхийлөгч Михаил Владимирович Дегтярёвтой уулзжээ.
Уулзалтын эхэнд талууд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн мэндчилгээ харилцан дэвшүүлж, хоёр орны биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагаа жил бүр өргөжин хөгжиж буйг онцлон тэмдэглэв.
Талууд уулзалтын үеэр цахим спортын төрлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр орны баг, тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд харилцан урьж оролцуулах, спортод авьяастай хүүхдүүдийн хөгжилд бага наснаас нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов.




