x

G20-ийн уулзалтад зарим сэтгүүлчийг оролцуулахаас татгалзжээ

/news.rambler.ru/ G20 бүлгийн орнуудын Сангийн сайд нар, Төв банкны захирлуудын уулзалтыг сурвалжлах зөвшөөрлийг нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд, тухайлбал The New York Times, Wall Street Journal сонинууд болон Блүүмбэрг агентлагийн нэр бүхий сэтгүүлчдэд олгохгүй хэмээн АНУ-ын Сангийн яам шийдвэрлэжээ.

Тодруулбал, 2017 оноос хойш болсон Сангийн яамтай холбоотой арга хэмжээнүүдийг сурвалжилсаар ирсэн New York Times сонины тоймч Алан Раппепорт, Wall Street Journal сонины сэтгүүлч Мэтт Гроссман нарт сурвалжлах эрх олгохоос татгалзжээ.

Дээрх уулзалт АНУ-ын Хойд Каролина муж улсын Эшвилл хотод 8 дугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох юм.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Сангийн яамны шийдвэр нь “тааламжгүй” сэтгүүлчдийг томоохон үйл явдлуудад оролцуулахыг хязгаарлах зорилготой Д.Трампын засаг захиргааны бодлогын нэг илрэл юм. Ийнхүү татгалзсан нь “хараат бус сэтгүүл зүйг сулруулах, олон нийтийн хяналтаас зайлсхийх оролдлого мөн” гэж ажиглагчид дүгнэжээ.  

Сангийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр, G20-ийн дээд хэмжээний уулзалтыг дэлхийн 300 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид, тэдний дотор NPR радиостанц,  Washington Post сонин, телевизийн Al Jazeera сувгийн сэтгүүлчид сурвалжлах ажээ.  Түүний хэлснээр, ийм өндөр түвшний уулзалтыг сурвалжлах эрх нь сэтгүүлзүйн мэргэжлийн стандартад нийцүүлэн "бодит мэдээллийг" түгээх үүрэг хариуцлагатай шууд холбоотой.

Өмнө нь Д.Трамп The New York Times, Wall Street Journal сонинуудын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Цагаан ордонд буцаж ирснийхээ дараа гадаадад нэвтрүүлгээ цацдаг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг санхүүжүүлдэг USAGM буюу АНУ-ын Дэлхийн медиа агентлагийн төсвийг танах үүргийг өгч байв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.113.150)
    Компютерийн програм шиг юмаар монгол залуусийн секс хийж бгааг өөрсөд нь мэдэгдэлгү бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад нууцаар зарж
    2026 оны 08 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 17 цаг 54 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 18 цаг 2 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 18 цаг 12 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 18 цаг 17 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 18 цаг 24 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 18 цаг 31 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 18 цаг 37 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 19 цаг 46 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 20 цаг 3 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ…
Top