x

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Шулуухандаа: Засаг огцрохоо больж. Сайд нар зургаан өдрийн өмнө Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн төслүүд, эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг УИХ-д мэдүүлсэн.

Тэр үеэр сайд нар: Төрийн өмчит компаниудын дансанд хуримтлуулсан мөнгийг төсөв рүү оруулж ирж, УИХ-ын гишүүдэд яаж зарцуулах эрх мэдлийг нь шилжүүлж байна гэж байсан. Сайд нарыг тийнхүү хэлэхэд зарим нь: Засаг амар юм болох нь ээ, хэзээ байхдаа засаг нь УИХ-д эрх шилжүүлж байсан юм, УИХ л засагт эрх олгодог, засаг давраад өөртөө Төрийн эрх барих дээд байгууллага цол хайрлах нь дутуу болж гэх чимхээ болсон. Энийг ярихдаа гол юмыг нь олж хараагүй байж. Далдуур учраас харах ч алба, бололцоо хомс. Ар дахь гол юм нь: Засаг огцруулна гэж орилоод байгаа гишүүдэд тойргийг нь услах маягаар мөнгө хаяна шүү гэх санаа байж. Уг суурь нь: АН хаврын туршид засаг огцруулахаар гишүүдийнхээ мутрын тэмдгийг цуглуулсанд. Тэр нь 40 хүрч.

АН-ын дарга тэрийгээ ярьж: Энэндээ хатуу бат зогсоно гэсэн. Бүлгийн гишүүд нь ч дэмжиж. Уулаасаа: АН сөрөг хүчин, сөрөг хүчний цор гагц улс төр эрх баригчдын засгийг огцруулах. Энэ бол дэлхийн улс төрийн жишиг. Муу засгийг удааж болохгүй. Сайн байсан ч энэхүү огцруулах сэдэл байнга гарах жишигтэй. Засаг тэрэнд сандарч. Яг нарийндаа: Эдүгээ засаг огцруулах эсэх бол дан гагц АН-аас болохгүй. МАН-аас л болно. АН: Огцруулъя гээд өргөсөн ч МАН-ын 65 авч үлдэх бүрэн чадалтай. Гэвчиг: МАН доторх 30 ба 33-ын хагарал аниагүй, ангархай хэвээр гэх. Тиймийн учраас: МАН-ын 30-ын бүлэг АН-ын бичигт дөрөөлж хуньчих гээд байж. Тэгээд л засаг АН-ын өргөх бичигнээс бажга авч. Сандраад МАН-ынхаа гишүүдээс: АН-ын эсрэг, засаг огцруулахгүй гэж мутрын тэмдэг цуглуулж өгөөч, мутрын тэмдгээ хайрласан гишүүн болгонд тойргийнх нь төсөвтэй уяад асуудал шийдэж өгье гэж гуйж. Тэр нь бүтэлгүйтсэн байх. Тэгмэгцээ: Төрийн өмчит компаниудын дансанд хуримтлуулсан мөнгийг төсөв рүү оруулж ирж, УИХ-ын гишүүдэд яаж зарцуулах эрх мэдлийг нь шилжүүлэхээр шийдэж.

Гэтэл нь: Мутрын тэмдгээ хайрлаагүй нэг гишүүн: Яахаараа МАН-ын засгийг огцруулах гээд байгаа юм, юу нь болохоо байчхаав гэж ирээд намын даргаасаа эхлээд, намын бүлгийнхнээ навс загнав шүү, уржигдар. Монголын байтугай дэлхийн улс төрийн түүхнээ сөрөг хүчин нь эрх баригчдаа өмгөөлж ийнхүү амь биеэ үл хайрлан тэмцсэн нь үгүй билээ. Машид содон үзэгдэл. Тэрхүү гишүүн хөөрхий аргагүй байж. Сархад, шатахууны бизнестэй спонсор компани нь уул уурхайн олон толгой ордын нэгийг авахаар тохирч, улс төрийн үйл хэргийг тэрхүү гишүүн хэрэгжүүлж. Аварга тосонгийн тунхаг нэртэй айхавтар томдсон нэртэй, сайд гишүүн гэх хоёрхон хүний хонон өнжсөн уулзалтаас гарсан шийд. Тэрхүү шийд нь олон толгой бүлэг ордын нэгийг эзэмших байснаас энэхүү Аварга тосонгийн тунхаг гэх айхавтар том нэр төрсөн гэх.

Засаг зүгээс энэхүү гагц гишүүнээс тусдаа хүний, өөрийн гишүүдтэй нэлд нь ажиллаж. Тойрогт чинь хөрөнгө оруулалт маягаар шийдье, хэд хэрэгтэй вэ гээд гишүүдийг ганцаарчилсан уулзалтаар барьж авч. Дургүйцэж, хаяж гарсан гишүүн ховор байж. Тамхины цэгийн явган мэдээгээр: Засаг тэрхүү мөнгийг нээрээ л төрийн өмчит компаниас гаргаад УИХ-ын мэдэлд шилжүүлж. Оюутолгойгоос орж ирсэн 1.5 тэрбум доллар ийнхүү засгийн амийг хамгаалах үйлсэд яваад өгч буй гэх. Өнгөрөгч 5 сард засаг мэдээллээрээ: Засаг Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгаж, төлбөрийн давхардал арилгах тохиролцоонд хүрч чадлаа. Үр дүнд нь 2.2 тэрбум долларын зардал буурч, Монгол Улсын өгөөж 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн. Тэрхүү мөнгийг төсөв рүү хийгээд, тэрнийгээ амиа аврахад ашиглаж.

Базах нь ээ: “Засгаа аврах сайд нарын панаал, гишүүд панз” гэх төсөл амжилттай хэрэгжиж. Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч. Оюутолгойгоос бойкот хийж олж авсан 1.5 тэрбум ам.доллараа хэрэглэж. Тамхины цэгийн явган мэдээ шүү, энэ.

Энэхүү явган мэдээ үнэн бол АН нэгэнтээ 40-өөс дээш тооны гишүүн нь мутрын тэмдгээ хайрласан засгийг огцруулах бичгээ УИХ-д өргөнө. Тэрэнтэй нь зэрэгцээд засгийн панаалд орж, мутрын тэмдгээрээ панз хийсэн гишүүд хүний өөрийнгүй: Гадагшаа ниснэ, эсхүл: Бие өвдлөө, эмнэлэгт хэвтэнэ гэх дэг. Зугтаж буй нь тэр. Энэнээс гадна: Тунчиг удалгүй сархадын компанид уул уурхайн бүлэг орд эзэмшүүлэх засгийн шийд гарна...

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 44 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 49 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 54 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 1 цаг 2 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 1 цаг 6 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 1 цаг 58 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 2 цаг 33 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 3 цаг 12 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 6 цаг 26 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 7 цаг 13 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 7 цаг 17 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 8 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top