x

"Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ

2026 онд Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлууд давхцаж байгаа бөгөөд Монгол Улс, Армени, Турк гурван улсад дараалан болох юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр гурван СОР-ын даргалагч нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх “From Ambition to Action: Delivering Rio Synergies across the Triple COP Year” сэдэвт өндөр түвшний яриа хэлэлцээг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, цөлжилт, газрын доройтол, ган зэрэг асуудлууд хоорондоо нягт холбоотой тул нэгдсэн байдлаар шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцэж, Конвенцуудын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, зорилтуудыг уялдуулах, улс орнуудын хамтын ажиллагааг бодит хэрэгжилтэд шилжүүлэхэд чиглэж буй юм. 

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын даргалагч орны хувьд “Риогийн гурван конвенц”-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эхлэлийг тавьж буй бөгөөд газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлт нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах чухал суурь болохыг онцлов.

Мөн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” буюу “Steppe Action Agenda”-аар дамжуулан эдгээр зорилтыг бодитоор хэрэгжүүлж, түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж буйгаа илэрхийллээ.

Үүний дараагийн алхам болгон COP-ын даргалагч орнууд болон Риогийн гурван конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран “Rio Synergies Group for Action” буюу “Риогийн уялдаа холбоог хэрэгжүүлэх бүлэг”-ийг байгуулах үйл явцыг эхлүүлэхээр болжээ. Энэхүү бүлэг нь улс орнууд, олон улсын байгууллага, санхүүгийн байгууллага болон хэрэгжүүлэгч түншүүдийг холбон, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын асуудлаарх одоо байгаа санаачилгуудыг давхардуулахгүйгээр уялдуулах зорилготой юм.

Уг үйл явц Улаанбаатар → Армени → Турк гэсэн дарааллаар үргэлжилж, 2026 оны гурван COP-ын турш улс төрийн манлайллыг хадгалан, хамтын зорилтыг бодит үйл хэрэгт шилжүүлэх замын зураглалыг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын хүрээнд эхлүүлж буй энэхүү санаачилга нь газар, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын асуудлыг уялдуулан шийдвэрлэх олон улсын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлэх ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 29 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 34 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 39 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 47 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 51 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 1 цаг 43 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 2 цаг 18 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 2 цаг 57 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 6 цаг 11 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 6 цаг 58 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 7 цаг 2 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 8 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top