x

Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

Нийслэлийн  Ерөнхий  боловсролын Хоёрдугаар сургууль Монгол Улсын анхны "Google"-ийн жишиг сургууль (Google Reference School) болж байна.

130 гаруй багш, 3,600 орчим сурагчтай тус сургууль  дижитал шилжилт туршин хэрэгжүүлэх загвар сургууль болох ажлыг 2026 оны хоёрдугаар сараас эхэлж, "Google Workspace for Education", хиймэл оюун ухааны (AI) дэвшилтэт технологиудыг сургалтын үйл ажиллагаандаа иж бүрэн нэвтрүүлжээ. 

Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын яамны төлөөллүүд тус сургуульд 570 ширхэг "Chromebook" төхөөрөмж хүлээлгэн өгч, сургалтын суваг болон сурагчдын төхөөрөмжийн дутагдлыг бүрэн шийдвэрлэлээ.

Нийслэлийн Хоёрдугаар сургуулийн 2026 оны төгсөгч Э.Шижир ЭЕШ-аар англи хэлээрээ 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо авчээ. Ийм амжилт гаргахад "Google Gemini" чухал нөлөө үзүүлсэн гэлээ. Тэрбээр, МУИС-д сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцахаар болсон гэдгээ Ерөнхий сайдад хэлсэн юм. 

Ерөнхий сайд Н.Учрал, "Сургуульд "Google Chromebook" тараагаад зогсохгүй, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 2026-2027 оны хичээлийн жилд 100 сургуулийг "Google" жишиг сургууль болгоно. 100,000 "Chromebook" олгоно. Та бүхэн "Google" жишиг сургууль гэдгээ сайн үлгэрлэн харуулаарай. Хүүхэд залуусаа дэлхийн боловсролоос хоцрохгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна" хэмээлээ. 

"Chromebook" төхөөрөмж болон "Google Workspace" платформын цогц шийдэл нь багш, сурагчдад зайн болон цахим сургалтад түргэн шуурхай, уян хатан шилжих, сургалтын чанарыг алдагдуулахгүйгээр боловсролын залгамж чанарыг хадгалах бодит боломж бүрдүүлж байна. 

Тус сургуулийн багш нарыг хамруулсан гарааны үнэлгээний судалгаагаар хиймэл оюун ухааныг сургалтад нэвтрүүлэхэд өндөр идэвх, үр дүн гарчээ.

Тухайлбал,

  • "Gemini AI"-ийн хэрэглээ: Нийт багш нарын 70 орчим хувь нь Gemini AI-ийг өдөр тутмын хичээлийнтөлөвлөгөө боловсруулах, даалгавар, дасгал ажил болонсорил материал бэлтгэхэд туршиж, тогтмол ашиглаж байна.
  • Багш нарын мэргэжлийн бүлгийн  манлайлал: Байгалийн ухааны мэргэжлийн бүлгийн багш нар 100% "Gemini AI"-ийг сургалтын контент, шалгалтын материал зохиоход нэвтрүүлэн тэргүүлж байна. Багш нарын мэргэжлийн чадамжийг "Google"-ийн олон улсын батламжаар баталгаажуулснаар дараагийн түвшинд гарчээ. 

Цахим хэрэгсэл нэвтэрснээр бичиг цаасны болон давтагддаг ажлын ачаалал буурч, мэдээлэл солилцох хурд мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж багш нар ярьж байна. Мөн эцэг эх, багш, сургуулийн удирдлага, сурагчдыг холбосон дөрвөн талт хамтын ажиллагааны загварыг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 33 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 38 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 43 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 51 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 55 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 1 цаг 47 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 2 цаг 22 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 3 цаг 1 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 6 цаг 15 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 7 цаг 2 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 7 цаг 6 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 8 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Өчигдөр 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Өчигдөр 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Өчигдөр 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Өчигдөр 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Өчигдөр 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Өчигдөр 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top