x

COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Усны өдрийн хүрээнд “Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сан (DRIF)”-гийн албан ёсны нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд COP17 хурлын даргалагч Монгол Улсыг төлөөлж Сангийн дэд сайд Б.Хулан оролцов.

Тус санг Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар болон Олон улсын ган гачгийн тэсвэртэй байдлын холбооны дэмжлэгтэйгээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Глобал механизмын газраас үүсгэн байгуулж байгаа бөгөөд ган гачгийн тэсвэртэй байдал, тэр дундаа усны аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуй, газрын нөхөн сэргээлтийн төсөл, хөтөлбөр, бизнесүүдийг дэмжихэд чиглэсэн холимог санхүүжилтийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох юм.

Нийт газар нутгийн 80 гаруй хувь нь доройтолд өртсөн, эдийн засгийн тодорхой хэмжээг хөдөө аж ахуй (ХАА), дан ялангуяа мал аж ахуйн салбар эзэлдэг ба нийт ажиллах хүчний 20 гаруй хувь нь ХАА-ын салбарт ажилладаг манай улсын хувьд тус сантай хамтран ажиллах боломжтой байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын судалгаагаар дэлхий дахинаа ган гачгийн улмаас жил бүр 307 тэрбум ам.долларын хохирол учирдаг бөгөөд энэ чиглэлийн хөрөнгө оруулалт, санхүүжилт нь гамшиг тохиолдсоны дараах хариу арга хэмжээнд дийлэнх хэсэг нь чиглэдэг бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон урт хугацааны тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд харьцангуй бага хэмжээний нөөц хөрөнгө оруулдаг талаар онцолсон байдаг.

Сангийн дэд сайдын зүгээс DRIF сан бий болсноор ган гачиг тохиолдож аль хэдийн гарз хохирол нүүрлэсний дараагаар бус өмнө нь урьдчилан сэргийлэх, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх боломж бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлсэн гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.  

COP17 Mongolia

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй 1 цаг 8 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна 1 цаг 13 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна 1 цаг 56 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ 2 цаг 3 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой 4 цаг 18 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна 6 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 6 цаг 50 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна 6 цаг 55 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа 7 цаг 1 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 7 цаг 8 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав 7 цаг 12 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв 7 цаг 22 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… 7 цаг 32 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо 8 цаг 18 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай Өчигдөр 18 цаг 17 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ Өчигдөр 17 цаг 57 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв Өчигдөр 17 цаг 51 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна Өчигдөр 17 цаг 02 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв Өчигдөр 17 цаг 00 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 48 мин
iИх уншсан
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Бог... УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө... Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын с... COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлы... Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чуу...
Top