x

“Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа

 Улаанбаатар хотын Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд гурван өдрийн турш үргэлжилсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль шилдгүүдээ тодруулж, хаалтын үйл ажиллагаагаар өндөрлөлөө.

Энэ удаагийн наадам нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан, 102 улс хамтран тэмдэглэж буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”, Монгол Улсад зохион байгуулж буй НҮБ-ын “Цөлжилттэй тэмцэх тухай” конвенцын талуудын 17 дугаар бага хуралтай давхцаж байгаагаараа онцлог байв.

​Фестивальд нийслэл, аймгуудын 990 өвлөн уламжлагч хуран чуулж, соёлын биет бус өвийн долоон ай савд багтах 362 төрөл зүйлийн өвийг олон нийтэд сурталчилжээ.

Хаалтын ёслолын үеэр шүүгчдийн бүрэлдэхүүн соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдгүүдийг тодруулж, долоон ай савын хүрээнд шилдэг өвлөн уламжлагч 21 хүнд шагнал гардууллаа. Мөн хамгийн ахмад настай зургаан өвлөн уламжлагч, хамгийн бяцхан өвлөн суралцагч зургаан хүүхдийг алдаршуулж шагнал гардуулсан юм. Мөн шилдэг аймаг, нийслэлийн баг хамт олныг шалгаруулж нийт таван багт шагнал олгосноос тэргүүн байрын шагналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан гардууллаа.

​Сайд Ж.Алдаржавхлан фестивалийг хааж хэлсэн үгэндээ гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, өвлөн уламжлагчдад гүн талархал илэрхийлж, “НҮБ-ын конвенцын хуралд оролцож буй 300 гаруй төлөөлөгч фестивалийн үйл ажиллагаатай танилцаж, монголчуудын соёлын өвийн гайхалтай баялаг, дахин давтагдашгүй өвөрмөц онцлог бүхий үнэт зүйлстэй нэг дор танилцах ховор боломж олдсонд баяртай байгаагаа тодотголоо. Энэ бол дэлхий дахин бидний соёл биет бус өвийн баялаг байдлыг хэрхэн үнэлж байгаагийн бодит илэрхийлэл юм” хэмээн онцолсон юм.

​Цаашид энэ фестивалийг олон агуулга, хэлбэрээр баяжуулж, цар хүрээг нь улам бүр өргөжүүлэн дэлхий дахинд нүүдэлчдийн нэрийн хуудас болсон олон улсын томоохон үйл ажиллагаа болгон хөгжүүлэхийн төлөө зорьж ажиллахаа салбарын сайд илэрхийлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 3 цаг 45 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 4 цаг 10 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 4 цаг 24 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 4 цаг 27 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 4 цаг 29 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 4 цаг 48 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 6 цаг 33 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 6 цаг 34 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 6 цаг 45 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 8 цаг 41 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 10 цаг 14 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top