x

Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тайж хайрхны бэлд болж байна

Гэрэл зургийг montsame.mn

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд зохион байгуулаж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн албан ёсны нээлт өчигдөр Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхны бэлд боллоо.  

Наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, Их тайзнаа нээлтийн үг хэлсэн бөгөөд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр үйл ажиллагаа эхлэв. Ерөнхийлөгчийн хувьд “Нүүдэлчин” фестивалийн нээлтэд анх удаа оролцсон нь энэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх фестивалийг нээж хэлэхдээ "Энэ  наадам бол соёлын биет бус өвийн шавхагдашгүй, давтагдашгүй сан хөмрөг, үнэт зүйлсээ эрхэмлэн дээдэлж, хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх монгол түмний хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм. Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийг өвлөн тээж үлдсэн цөөн орны нэгийн хувьд дэлхийн нүүдэлчдийн оюун санааны төв байж, өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд манлайлан оролцох учиртай. Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа санаачилсан энэ наадам жилээс жилд цар хүрээгээ тэлж, дэлхийн соёлын томоохон фестиваль болон өргөжсөнд баяртай байна"  гэв. 
Түүнчлэн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаныхан оролцсоноос гадна нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төлөөлөл, ОХУ-ын Тува, Буриад, Халимаг, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны монгол туургатнууд ёслолын жагсаалд оролцов.

Нээлтийн үеэр “Нүүдэлчин” фестивалийн Их тайзнаа Үндэсний урлагийн их театрын уртын дуучид, Үндэсний хөгжмийн их найрал хөгжим болон 21 аймгийн уран бүтээлчид Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Мөнхбаярын удирдлага дор “Уяхан замбуу тивийн наран” дууг эгшиглүүлж, “Бадралт Монгол” зэрэг хөгжмийн бүтээлийг толилуулав. Түүнчлэн цам, цацлын 9 хээ, уран нугаралт, морьтны үзүүлбэр, шувуулахуй, анч нохдын үзүүлбэрийг зохион байгууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн отгийн тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд Дүрслэх урлагийн музейн хүрээ, Цомцог гэрт байрлах Алтайн Язгуур хөгжмийн өргөөгөөр зочилж, үндэсний өв соёл, урлагтай танилцлаа. Наадмын талбайд хэл хуур, товшуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсэг, эсгий ширмэл, мод, арьс ширэн эдлэл, уламжлалт тоглоом наадгайг дэлгэж, цаатан, хөсөг, үхэр тэрэг бүхий нүүдэлчдийн ахуйг харуулсан үзүүлбэрүүдийг олон нийтэд танилцуулж байна.  Түүнчлэн наадмын талбайд онцлох олон өргөө, отгууд ажиллаж байна. Мөн “Монгол, Италийн бэлчээрийн мал аж ахуйн ертөнц: Уур амьсгалын өөрчлөлт ба орчин үеийн сорилтыг даван туулахуй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Нүүдэлчдийн өв соёл, шинжлэх ухаан” сэдэвт цуврал лекц болж байна.  

Тухайлбал, Сүхбаатар аймгийн отог Дорнод Монголын модон урлал, гэрийн мод, тавилгын дахин давтагдашгүй хээ угалз болон дарьганга, үзэмчин ястны соёл, дуу бүжгийн тоглолтоо толилуулж байна. Тэгвэл Ховд аймаг тус фестивальд Монгол Улсын соёлын биет бус өвийн 4 ай савын 18 өвийн төрлөөр оролцож байна. Үүнээс гадна нутаг нутгийн өвөрмөц онцлогийг харуулсан дуу хуур, тоглоом наадгайг сонирхох боломжтой. Монголчуудын өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль маргааш үргэлжлэх бөгөөд сур харваа, морин тэмцээн, үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулна.  

Манай улс ЮНЕСКО-ийн конвенцын дагуу соёлын өвөө хамгаалах, сурталчлах үүргээ нэр төртэй биелүүлж, Дэлхийн өвийн жагсаалтад 7, Соёлын биет бус өвийн жагсаалтад 17, Олон улсын баримтат өвийн жагсаалтад 7 өвийг бүртгүүлсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн 7 дугаар сард БНСУ-ын Пусан хотноо болсон Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Хүннүгийн язгууртны дурсгалын цогцолборыг соёлын ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна 14 мин COP17-гийн Ногоон бүсэд “Тэсвэрлэх байдлын өдөр”-ийг зохион байгуулж байна 25 мин Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилт олголоо 28 мин Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Богд” групптэй хамтарна 39 мин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад айлчилна 47 мин Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тайж хайрхны бэлд болж байна 58 мин Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17 дампуу юу 1 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй 1 цаг 55 мин Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна Уржигдар 18 цаг 20 мин Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилцуулна 2026-08-18 “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 2026-08-18 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно 2026-08-18 Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна 2026-08-18 "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ 2026-08-18 Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ 2026-08-18 ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ 2026-08-18 Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно 2026-08-18 А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно 2026-08-18 Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ирж үзжээ 2026-08-18 Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна 2026-08-18
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Инфляц: Ус, ундаа ба Монголбанк Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хуми...
Top