Боловсролын яам болон “Таван Богд Автомотив” компани, “Таван Богд Финанс ББСБ”-ийн хооронд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин, анги танхимын тохижилтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэгцээ шаардлагатай ерөнхий боловсролын есөн сургуульд гал тогооны тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг хандивлаж байгаа нь сургуулийн орчин, сурагчдын өдөр тутмын нөхцөлийг бодитоор сайжруулах чухал дэмжлэг болох юм.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир боловсролын салбар, хүүхдүүдийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлага, сайн санааны үндсэн дээр энэхүү дэмжлэгийг үзүүлж буй “Таван Богд Финанс ББСБ” компани, “Таван Богд Автомотив” компанийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлэв.



