Монгол Улсын Хөгжлийн банк шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай олгосон тухай /2026.08.22/ мэдээлжээ.
Нийт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг төсөл хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” ТӨХК 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, өнөөдрийн байдлаар эхний үеийн 87.2 км төмөр замын үндсэн бүтээн байгуулалтыг амжилттай барьж дуусгаад байна.
Бүтээн байгуулалтын үр дүнд:
Өдөрт 316–1,800 том оврын ачааны автомашин нийслэлийн замын хөдөлгөөнийг багасгаж, Улаанбаатар хотын түгжрэл буурна;
Түлш, шатахуун, тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй 34 төрлийн аюултай ачаа Улаанбаатар хотоор тээвэрлэгдэхгүй;
Улмаар нийслэлд байрлаж байгаа төмөр замын 13 ачаа тээврийн терминалыг үе шаттай нүүлгэнэ;
Хөшигийн хөндийн тээвэр, логистикийн төв, Зуунмод, Хүннү зэрэг дагуул хотуудын хөгжлийг дэмжих тээврийн суурь дэд бүтэц бүрдэнэ;
1,000 гаруй байнгын ажлын байр шинээр бий болох юм.
Шинэ төмөр зам — шинэ боломж, шинэ хөгжил!




