x

Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна

Монголчууд сүүтэй цай, бор цай, хийцтэй цай, банштай цай, хярам гээд олон төрлийн цай уудаг. Тус бүрдээ ундаа болохоос гадна ядаргаа тайлах, тайвшруулах, биеийг хоргүйжүүлэх, дархлаа дэмжих тус эрдэмтэй. 

Өвөг дээдэс маань эрт дээр үеэс байгальд ургадаг зуу гаруй ургамлыг таньж цай орлуулан хэрэглэж ирсэн. Эдгээрийн дотор хөвөн оройт, мягмарсанж, нохойн хошуу, цээнэ, өрөл, гичгэнэ, бүйлс, пагдгар бадаан, сөөгөн боролзгоно, гоёо, алирс, сөд өвс, тэхийн шээг, хунчир зэрэг олон зүйл ургамал байдгийг тогтоожээ. Монгол нутагт айл бүрийн хөгшид, эзэгтэй нар аагтай шаргал цайгаа чанаж, цайны дээжээ тэнгэр, хангайдаа өргөдөг уламжлалтай.

Тэгвэл “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр нийслэл болон 21 аймгийн төлөөлөл нутаг нутгийн брэнд болсон цайгаараа цугласан олныг дайлж цайлж байна. Хөвсгөл аймгаас оролцогч Д.Рэгзэдмаа “Манай нутгийн дархад цай нь маш олон төрлийн эмийн ургамалтай гэдгээрээ онцлогтой. Хий хуй дарахаас гадна хелико бактерийг устгах шидтэй юм. Хамгийн гол нь эрүүл мэндийн цайнууд байдаг нь манай дархад ястны бусад аймгаас ялгаатай. Шар тос, шар будаа, сүүлний тосоор хуурч, сарлагийн өтгөн сүүгээр сүлсэн цай хоромхон зуур хүний алжаал ядаргааг тайлдаг” хэмээн ярьсан бол Говь-Алтай аймгийн төлөөлөл Х.Балжинням “Манай аймаг суль, сульхирын гурилаараа алдартай юм. Алтайн хамгийн үнэт, гол брэнд хүнс гэсэн үг. Суль, сульхирын гурилтай цай нь ядаргааг дээд зэргээр тайлдаг. Айлын эзэгтэй бүрийн цайны жор нь өвөрмөц. Би тэдний л нэг төлөөлөл. Миний хувьд энэ удаа ясны шөлөн дээр суль, сульхирын гурилаа хийж цайгаа самарч байна. Энэ нь ясны сийрэгжилтээс сэргийлэх онцлог ач холбогдолтой юм” гэлээ. Харин нийслэл хотыг төлөөлж буй Ж.Амаржаргал “Ядаргаа тайлах зориулалтай цайгаараа энэ удаагийн фестивальд оролцож байна. Миний хийж буй цайны орцонд чөмөг, борц, хийц, сүүл орсон. Энд байгаа бүх цай өөр өөрийн гэсэн өвөрмөц амт шимт, онцлогтой” хэмээсэн юм.

Цай нь бадган, халууныг арилган, ундаасахыг зогсоож, идээг шингээн, хийг уруу арилгаж, оюун ухааныг сэргээж, нойрыг багасгадаг ажээ. Мах, тосны хэрэглээ өндөртэй манай орны нөхцөлд цайгаа ууж байх нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай. Цай нь махны уураг, өөх тосыг шингээхэд чухал нөлөөтэй. Орчин үед дотоод гадаадын эрдэмтдийн судалгаагаар цай нь дархлаа тэтгэх, биеийг хоргүйжүүлэх, цэвэрлэх, элэг бөөрний үйл ажиллагааг дэмжих, хамгаалах, бодисын солилцоог сайжруулах, алжаал тайлах тайвшруулах үйлдэлтэй болохыг тогтоогоод байна.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (98.98.79.180)
    RECOVERY LOST BITCOIN FROM TRADING PLATFORM CONTACT: WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  I would love to extend my gratitude and utmost appreciation to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my money back. They helped me recover my stolen money, 634,000 dollars worth of bitcoin effortlessly. Their service is not only quick but professional and reliable. As someone who was skeptical about the process, I was pleasantly surprised to see my bitcoins returned in such a swift and hassle-free manner WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER truly goes above and beyond to ensure their clients' satisfaction. I would highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for all your cryptocurrency recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity-related issues. Without a doubt, they are the best and I am very grateful to them for helping me recover my money. In case you have the same issues related to mine do not hesitate to reach out to them through their email Contact  Email: geovcoordinateshacker@gmail.com  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  Telegram @Geocoordinateshacker  
    2026 оны 08 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2 цаг 1 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 10 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2 цаг 15 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 4 цаг 45 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 4 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 4 цаг 57 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 5 цаг 39 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 23 цаг 51 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top