/ТАСС/ Дэлхийн чансааг тэргүүлж буй Беларусийн теннисчин Арина Соболенко, Их дуулгын 24 тэмцээнд түрүүлсэн Сербийн тамирчин Новак Жокович нар АНУ-ын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний холимог хосын төрөлд хамт тоглоно гэж тэмцээнийг зохион байгуулах хорооны хэвлэлийн алба мэдээллээ. Уг төрөлд Оросын теннисчид болох Диана Шнайдер, Даниил Медведев нар мөн хамтдаа оролцох аж.
Өдгөө 28 настай Соболенко 2024 оны 10 дугаар сараас хойш эмэгтэй теннисчдийн WTA холбооны чансааг тэргүүлж байгаа юм. Тэрбээр тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 24 удаа, хосын төрөлд АНУ-ын болон Австралийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлсэн байна.
Өдгөө 39 настай Жокович дэлхийн чансааны 5 дугаарт бичигдэж байгаа бөгөөд Их дуулгын тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 24 удаа түрүүлээд байгаа юм. Мөн 2024 оны Олимпын наадамд аваргалж, 2008 оны Олимпод хүрэл медаль хүртэж, 2010 онд Дэвисийн цомд түрүүлж байв. Тэрбээр дэлхийн чансааг 428 долоо хоногийн турш тэргүүлсэн нь үнэмлэхүй дээд амжилт юм.
90 сая ам.долларын шагналын сантай АНУ-ын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээн /US Open/ 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 13-нд явагдах бөгөөд энэ улиралд болох Их дуулгын хамгийн сүүлчийн буюу 4 дэх тэмцээн юм.



