x

COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ.

Иргэдэд нээлттэй Ногоон бүс нь иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуус, эрдэм шинжилгээний байгууллагыг нэг дор холбож, газрын нөхөн сэргээлт, байгальд ээлтэй шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой. Нээлтийн үеэр Морин хуурын найрал, үндэсний дуу хөгжим, балетын уран бүтээл зэрэг соёл, урлагийн тусгай тоглолтууд болно.

СОР17-гийн өдрүүдэд тус бүсэд 480 гаруй үйл ажиллагааг зохион байгуулах учир иргэд иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж нэвтрэх боломжтой. Энд төрийн болон төрийн бус, иргэний нийгэм, олон нийтийн байгууллага, иргэд байгаль орчны чиглэлээрх 180 төсөл танилцуулж, 110 хэлэлцүүлэг хийж, 1500 орчим илтгэл тавихаар бэлтгэн, байгаль орчин болон бусад чиглэлээр бүтээсэн зургаан киноны нээлт болно.

Түүнчлэн соёл урлагийн тоглолт болж, 21 аймаг өдөр бүр танилцуулга хийж, туршлагаа хуваалцан, Монголын уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёлыг түгээн дэлгэрүүлж, мал аж ахуйн мэдлэг, сайн туршлагаа, байгалийн болон соёлын биет бус өвийг танилцуулах юм. Энд тайзнаас гадна нүүдэлчдийн нутаг, хоол үйлчилгээний хэсэг, хүлээн авах, соёлын өвийн гэрүүд, шинжлэх ухаан, үзэсгэлэн, олон нийт, мэдээллийн лангуу, илтгэл хэлэлцүүлэг болох танхим, хэвлэл мэдээллийн төв бий. Энэ бүсэд болох үйл явдлыг вэб сайтаас гадна гар утсандаа СОР17 аппликейшн суулган хөтөлбөрийг өдөр өдрөөр нь харж мэдээлэл авах боломжтой.

СОР17-гийн хоёр дахь өдөр Талууд газрын доройтол, гантай тэмцэх арга хэмжээний хэрэгжилт, санхүүжилт, шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж эхэлнэ. Улс орнууд НҮБ-ын конвенцыг хэрхэн хэрэгжүүлж байгаа, чадавхаа бэхжүүлж буй байдал, газрын доройтол, гантай тэмцэх үйл ажиллагаанд санхүүжилт хэрхэн төвлөрүүлж байгаад анхаарна.

Мөн гангийн төлөвлөлт, дасан зохицол, мэдлэг солилцоо, инновац, мөн Science-Policy Interface, Global Land Outlook-ийн үйл ажиллагааг авч хэлэлцэх юм. Өдрийн турш зохион байгуулах нэмэлт үйл ажиллагаагаар бэлчээр, нүүдлийн мал аж ахуй, санхүүжилт, ган тэсвэрлэх чадвар, газар эзэмшил, эрүүл хөрс, газар, усны харилцан хамаарлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн учраас Петрочайна одоо олборлолтоо нэмэгдүүлэх ёстой 1 цаг 55 мин COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ 3 цаг 2 мин COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна 3 цаг 51 мин Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 11 цаг 14 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 11 цаг 21 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 11 цаг 21 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 11 цаг 28 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 11 цаг 35 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 11 цаг 39 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 12 цаг 18 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 13 цаг 3 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 13 цаг 17 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 13 цаг 31 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 13 цаг 36 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 13 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 13 цаг 44 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 14 цаг 5 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргү...
Top