x

Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт монголч эрдэмтний XIII их хуралд оролцсон монгол судлаач Кимүра Аяакотой илтгэлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэе.

-Баярлалаа. Олон улсын монгол судлалд оруулсан хувь нэмрийг минь үнэлсэнд баяртай байна. Мөн надад бүх талаар дэмжлэг үзүүлэн энэ удаагийн XIII их хуралд урьж оролцуулсан Монгол Улсын Засгийн газар, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид гүнээ талархаж байна.

-Та илтгэлдээ цамыг 1937 оноос өмнө дотоодын иргэддээ зориулж хийдэг зан үйл байсан бол 1986 оноос гадаадын жуулчдад үзүүлдэг үзүүлбэр төдий болсон гэж хэлсэн. Энэ нь цамын мөн чанарт хэрхэн нөлөөлсөн гэж та үзэж байна вэ?

Тийм ээ. 1937 оноос өмнө муу муухай зүйлийг зайлуулах лам нарын хийдэг шашны зан үйл байсан. Харин 1986 оноос хүрээ цамыг үлдээх бодлого хэрэгжүүлж, 1988 онд хүрээ цамын тухай кино бүтээсэн. Тэр үед Сэрээтэр гэж 80 гарсан лам хүн тэр кинонд цамыг Дуу бүжгийн чуулгын бүжигчдэд заасан юм. Хэдийгээр гаднаас нь харахад хувцас хэрэглэл бүжиг нь адил мэт боловч өмнө нь лам нарын хийдэг зан үйл, утга учир нь үгүй болж зөвхөн зочид төлөөлөгчдөд үзүүлэх, жуулчдыг татахад зориулсан бүжигчдийн үзүүлбэр болсон гэж би үздэг.

-Та сүүлийн үед ямар судалгаа хийж байна вэ?

Сүүлийн үед би Монголын хүрээ цамын уламжлалын талаарх судалгаагаа өргөжүүлэн нарийвчилж, энэ сэдвээр нэлээд өргөн хүрээтэй бүтээлээ япон хэлээр хэвлүүлээд байна. Хүрээ цам дахь цагаан өвгөн, матар (макара) болон японы матаражин бурхны хоорондын дүрслэл, шүтлэгийн холбоог авч үзсэн судалгаа байгаа юм.

Товчхондоо, хүрээ цамд цагаан өвгөн гардаг, мөн цамын догшин сахиус нь матрын дүрслэлтэй гуталтай байдаг. Энэ дүрслэлийн учир шалтгааныг Монголын буддын шашны уламжлал төдийгүй Японы матаражин бурхны шүтлэг, оддын мандал, урт наслахтай холбоотой зан үйлийн уламжлалтай харьцуулан судалсан. 

Montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 2 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 11 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 9 цаг 16 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 11 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 55 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 11 цаг 58 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 12 цаг 40 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top