x

Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна

“Монгол Улсын шүд, эрүү нүүрний салбарын ирээдүйн чиг хандлага” форум ЭМЯ-нд өнөөдөр боллоо.

Форумыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ. Энэ хугацаанд Японы талтай удаа дараа уулзаж, харилцан санал солилцож, хамтын ажиллагааны хүрээнд өнөөдрийн форумыг зохион байгуулах үндэс суурийг тавьжээ. Форумын үр дүн нь Монгол Улсад өвчлөл ихтэй байгаа шүдний цоорлын тархалтыг бууруулахад чиглэсэн зөв зохистой хамтын ажиллагааг бий болгох, цаашлаад бодлогын түвшинд төрийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг: 

-“Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шүдний цоорлын тархалт 71.6 хувьтай байгаа бол зургаан настай хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 96 хувиас дээш гарсан үзүүлэлттэй байна. Энэ бол анхаарал татахуйц, ноцтой нөхцөл байдал” хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, “Иргэд шүд цоорох өвчнийг эмчлүүлээд эдгэрдэг энгийн өвчин гэж ойлгох нь бий. Гэвч шүдний цоорол нь аажмаар даамжирч, хүний эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөөтэй учраас “чимээгүй тахал” гэж хэлж болохуйц томоохон асуудал болоод байна. ДЭМБ-ын шалгуур үзүүлэлтээр шүд цоорлын тархалт 25 хувиас дээш гарахад өндөр түвшинд тооцогддог. Гэтэл Монгол Улсад энэ үзүүлэлт 71.6 хувь байгаа нь асуудал ямар хэмжээнд хүрснийг харуулж байна. Тиймээс шүд, амны хөндийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Мөн амны хөндийн өвчлөл нь хүний биеийн ерөнхий эрүүл мэндтэй шууд холбоотойг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Иймээс хүмүүс шүд, амны хөндийн эрүүл мэнддээ илүү анхаарах шаардлагатай болсон. Японы талтай хамтран ажиллаж буй энэхүү уулзалт, форумын хүрээнд Монгол Улсад өндөр түвшинд байгаа шүдний өвчлөлийн тархалтыг бууруулахад чиглэсэн бодитой, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох нь чухал. Үүний зэрэгцээ бодлогын түвшинд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байгаа” гэв. 

Тус төв байгуулагдсанаар хувийн эмнэлгүүдэд бүрэн эмчлүүлэх боломжгүй тусгай хэрэгцээтэй хүүхэд болон иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн шүд, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр томоохон судалгаа хийх, өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, түүнд үндэслэн бодлого боловсруулах үндэсний хэмжээний бүтэц бий болно. Ингэснээр өнөөдөр 96 хувиас дээш түвшинд хүрээд байгаа хүүхдийн шүд цоорлын тархалтыг үе шаттай бууруулахад бодит үр дүн гарна гэж салбарынхан үзэж байна. 

Японы шүдний Анти-Эйжинг нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Ёошишигэ Танигүчи: 

-"Монгол Улсад  имплантын чиглэлээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа. Имплант гэдэг нь шүдээ алдсан хүмүүст тухайн шүдийг орлох хиймэл шүдийг суулгах эмчилгээний арга. Монгол хүмүүсийн хувьд 30-35 наснаас хойш арын араа шүднүүдээ алдсан байх тохиолдол нэлээд түгээмэл байдаг. Үүний шалтгаан нь шүд цоорох, шүдний элэгдэл, буйл болон амны хөндийн үрэвсэл зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Гэхдээ энд хамгийн чухал нь ямар эмчилгээ хийх вэ гэдгээс илүүтэй тухайн шүдийг хэрхэн эрүүл, зөв арчилж, удаан хугацаанд хадгалах вэ гэдэг асуудал юм. Өөрөөр хэлбэл, эмчилгээ хийхээс өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Мөн чихрийн хэрэглээ өндөр байх нь зөвхөн шүдний эрүүл мэндэд төдийгүй ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тухайлбал, сахарын хэрэглээтэй холбоотой насанд хүрсэн хүмүүст чихрийн шижин зэрэг өвчний эрсдэл нэмэгдэх боломжтой. Нөгөө талаас, араа шүднүүдээ алдсан хүн хоол хүнсээ хангалттай сайн зажилж чадахгүй байх тохиолдол бий. Ингэснээр хоол боловсруулах үйл явцад сөргөөр нөлөөлөхөөс гадна хоол хүнсний хэрэглээ, цусан дахь сахарын түвшинтэй холбоотой эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж болно. Тиймээс араа шүдгүй болсон тохиолдолд хиймэл шүд, шаардлагатай бол имплант хийлгэж, хоол хүнсээ сайн зажилж, жижиглэн боловсруулж идэх боломжийг бүрдүүлэх нь чухал" гэв.

Шүдний эрүүл мэндийг хамгаалах хамгийн зөв арга нь өвдсөний дараа эмчлэхээс илүүтэй өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх явдал юм. Өдөр тутмын зөв арчилгаа, зөв хооллолт, чихрийн хэрэглээг зохистой хэмжээнд барих, тогтмол үзлэгт хамрагдах нь шүдийг эрүүл байлгах үндсэн нөхцөл юм.

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.163.110.205)
    LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is truly amazing what you can achieve with the right information. I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, which was able to recover my cryptocurrency funds from fake investment accounts. Losing $650,000 of my hard-earned money was excruciating and devastating when I thought I could earn more from investing in cryptocurrency, not knowing that I had fallen for a scam. I was able to contact WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER when I did my research online and came across their testimonies. I saw that WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER has been helping many victims like me to recover their funds. I requested assistance from WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. They only required the information from my own wallet. The money was found in my wallet in less than 24 hours, and it turned out that the intruder had already spent some of it, leaving me with only about $530.000 cryptocurrency. I’m truly grateful for their service and I commend them for being professional and trustworthy, i decided to share my good news for those that are having same issues should contact him via Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack They are the real deal when it comes to recovering of lost cryptocurrency. Trust me, you won't be disappointed.
    2026 оны 08 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 14 цаг 20 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 14 цаг 22 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 14 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 15 цаг 22 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно 15 цаг 33 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 15 цаг 49 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин 16 цаг 49 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 17 цаг 19 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 17 цаг 50 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 18 цаг 5 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 19 цаг 41 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 19 цаг 52 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 19 цаг 57 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 20 цаг 2 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 20 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 20 цаг 10 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 21 цаг 16 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 21 цаг 34 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 21 цаг 59 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 22 цаг 16 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top