x

Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ

/Kazinform/ Өчигдөр буюу мягмар гаригт Ливан улсын парламентын гишүүд цаазын ялыг халж, бүх насаар нь хорих ялаар солих тухай хуулийн төслийг дэмжин саналаа өгснийг хүний эрхийг хамгаалах байгууллагууд “түүхэн шийдвэр” хэмээн үнэллээ.  

Уг хуулийг парламентын нийт 128 гишүүний олонх нь дэмжсэн бол шиит шашинтнуудын “Хэзболла” бүлэглэлийн фракц эсэргүүцсэн байна. Одоо уг хууль хэд хэдэн процедурыг дамжих бөгөөд эцэст нь Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун гарын үсгээ зурах ёстой.

Хууль хүчин төгөлдөр болсон тохиолдолд Ливан улс цаазын ялыг халсан Ойрх Дорнодын анхны улс болох юм. Тус улсад 2004 оны нэгдүгээр сараас хойш 20 гаруй жилийн хугацаанд цаазын ялыг гүйцэтгээгүй ажээ. Гэхдээ хүн амины хэрэг, эх орноосоо урвах, тагнуул хийх, террорист халдлага үйлдэх, улс орны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх зэрэгт шүүхээс цаазын ялыг оноосоор байгаа юм.

Ливаны Хууль зүйн сайд Адель Нассар парламентын шийдвэрийг “түүхэн алхам” гэж нэрлэсэн бол Европын Холбооны зүгээс уг шийдвэрийг сайшааж, бүс нутгийн бусад улсад маш чухал үлгэр жишээ үзүүлж байна гэж мэдэгдлээ.  

Цаазын ялыг халах тухай энэхүү шийдвэрийг өргөн хүрээнд өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж буй гаргасан байна. Зарим хэвлэлд бичсэнээр, террорист халдлагад өртөн амиа алдсан Ливаны цэргийн албан хаагчдын ар гэрийнхэн уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 27 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 35 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 50 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 1 цаг 2 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 1 цаг 11 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 1 цаг 20 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 1 цаг 35 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 1 цаг 40 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 1 цаг 41 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 1 цаг 46 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 2 цаг 0 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 2 цаг 51 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 2 цаг 57 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 18 цаг 10 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 19 цаг 6 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 19 цаг 10 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 19 цаг 18 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 21 цаг 35 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 27 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” Өчигдөр 11 цаг 54 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой
Top