x

Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь аргагүй...

Тартагтаа тулсан Монголын ард нийт дараагийн сонгуулиудыг хүлээж байна. Хэзээний л хий бөгөөд сүнслэг, оршин байхгүй юунд ч юм найддаг хонь шиг ноомой ард нийт маань 27 оны Ерөнхийлөгч хэн болох, 28 онд хэн хэн гишүүн болох нь уу гээд саравчлаастай. Зайлуул, 92 оноос хойш хэд дэхээ ч ийнхүү хүлээж байгаа юм, ямар ч байсан 10 дөхөж байгаа байх. Тэгснээ: Зальдуулж ханахгүй л дээ, Монголын иргэд сонгогчид.

Эдүгээ яаж байна гэвэл нь: 27 онд мундаг шударга Ерөнхийлөгч гарч ирээд шударга ёсыг тогтооно, 28 онд баахан бүтээлч гишүүдтэй болоод хямралаас гарна гэсэн итгэл байх шиг. 93, 97, 1, 5, 9, 13, 17, 21 оны Ерөнхийлөгч нар, 92, 96, 2000, 4, 8, 12, 16, 20, 24 оны гишүүдэд яг л ийнхүү итгэсэн. Гээд хариу нь шатахууны оочертой, махны үнийн хэрүүлтэй. Ийм л байна. Гэснээс өнгөрөгч хаваржин мах ярьсан Ерөнхий сайд эдүгээ шатахуунаар хуучилдаг болов. Н.Учрал мах яриад өөрөө л хожсон. Нөөцийн махыг Дэнжийн 1000-аас эрж гүйх зэргээр улс төр хийж байгаад Х.Нямбаатарыгаа огцруулсан. Нөөцийн мах тэнд байхгүй гэдгийг захын дунд сургуулийн пацаан л мэднэ, уул нь. Басхүү: Н.Учрал мэдэхгүй байж болноо, маниусын дийлэнх шиг хар нялхаасаа толгой цувдай, кило-ийн мах чирээд Дэнжийн 1000-аар гүйж явсан биш.

Хамаг учир нь: Түүний ярьсан мах Монголын ард нийтэд үр ашиг өгөөгүй. Эдүгээ үнэтэй хэвээр л. Маниус тэрэндээ дасаад мах намжлаа. Зун эхэллээ. Зун эхлүүт шатахуун залгалаа. Урагшгүй ноёнд ухаангүй албат. Очиж очиж Г.Дамдинням уул уурхай хариуцсан сайдаар үлдчихсэн. Ажил муутай, дээр нь ам султай. Улстөрч, сайд хүний амнаас гарахгүй үг ярих юм. Тэр нь Н.Учрал руу нь шуудхан үсэрнэ, золиг гэж. Тээр жил Ж.Мөнхбат: У.Хүрэлсүхийн Засгийн газрын эмзэг цэг гэж нэг сайдыг нь хэлээд дараа нь аль муугаа үзээгүй юу. Тэгэхэд тэр сайд нь эмзэг цэг болж чадаагүй. Гэвчиг Н.Учралд бол Г.Дамдинням жинхнээсээ эмзэг цэг болж. Энэхүү далиманд Н.Учралд тамхины цэгээр завсаргүй ярьж байгаануудаас шүүж байгаад нэг сайн зөвлөгөө өгөх үү. Хүлээж авна уу байна уу өөрөө мэд.

Нефтийн төрлийн бүтээгдэхүүний татварыг яагаад тэглэсэн бэ. Хэн өрөөнд чинь орж: Бодит байдал хүндэрнэ, бүгдийг нь чөлөөл гэж айлгасан бэ. Дараагаар нь: Шатахуун яагаад гэнэт хомсдов. Наадмын өмнөхөнтээ Г.Дамдиннямын яам: 30 хоногийн нөөцтэй гээд саагиж байгаагүй юу. Гэтэл наадмаар худал үнэн барагдав уу үгүй юу ШТС-уудын бензин татарч, оочер хальсан. Тэгэнгүүт шатахууны үнэ нэмэгдсэн. Үүний ард толгой тархийг чинь угааж айдас хүйдэст автуулж байгаад татвар чөлөөлүүлэх зорилтот ажиллагаа, шатахууны үнийг нэмэхээр нэр бүхий ББСБ мөнгө гаргаж шатахуун жоорлосон гэх юмнууд болсон л сонсдоно. Шалгаад үзээрэй. Гол юм нь: Монгол Улсын Ерөнхий сайд тэрний тоглолтод нь орж ард нийтийг айдаст автуулсан аймаар аймаар мэдэгдэл хийчхээр манай улс гадаад ертөнцдөө онигоо болоод байна.

Америкийн Элчингийн: Ойрдоо Монголд битгий ир гэснийг сонссон уу. Энэний дээрээс: Энэ өдрөөс эхлээд хэмнэхгүй бол эдийн засаг хэцүүдлээ гэж зарлалаа. Тэгээд л манай муу улс төр улс орныхоо нэр хүндтэй цуг дэлхийд гарчхаж байгаа юм. Тэрнээс болоод нөгөөх хар, саарал жагсаалт хажууханд. Нарийндаа: Наад төсвөөс чинь сох дутаад байгаа 2.1 гэл үү, 2.3 тэрбумын илүү зардлыг Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа багш нарын цалинг попорч нэмээд, Н.Учрал Ерөнхий сайд болоод зарим нэг салбарын цалинг бас нэмснээс үүссэн зардал. Уурлаад, айлгаад байх хэрэггүй эд. Өөрсдийн л тарьсан үр жимс.

Мөнхүү Н.Учрал хагас сайнд шатахууны агуулах нээх гэж очоод их олон юм ярьж байна. Тэрээр: Манай Засгийн газар хэрэгтэй эсэх нь бүрэн тодорхойгүй, агаарын мега төсөл ярихгүй. Айл өрх, иргэн бүрийн амьдралд хэрэгтэй асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилласаар байна. Түлш, шатахуун бол амь амьдралын асуудал. Шатахууны үнэ бол бүх юмны үнэ. Сүүлийн өдрүүдэд АИ92-ын үнийг шууд чөлөөл гэсэн яриа их гарч байна. Нийлүүлэлт нь үндсэндээ нэг эх үүсвэрээс хамааралтай байхад үнэ чөлөөллөө гээд маргааш нь өрсөлдөөн бий болж, үнэ буучихгүй. Тиймээс эхлээд нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Олон эх үүсвэрээс нийлүүлэлт авахаар тал бүрд ажиллаж байна. Шатахуун олж ирэхээс гадна хадгалах сав, хангалттай нөөцтэй байх хэрэгтэй. Засгийн газар шатахууны агуулах, нөөцийн сав барих ажлыг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэн. Үр дүнд нь Сан Петролиумын агуулах ашиглалтад орж байна. Улсын шатахууны нөөц тав, Улаанбаатар хотын нөөц 13 хоногоор нэмэгдэнэ.

2026 онд нийт 22 сав ашиглалтад орж, Монгол Улс дор хаяж 45 хоногийн нөөцтэй болно. 2027 онд хамгийн багадаа гурван сар болно. Хоёр жил 20 хувийн гүйцэтгэлтэй гацсан нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн сарын дотор 60 хувьд хүрлээ. Гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Саваа бэлдэж байна. Нөөцөө нэмэгдүүлж байна. Нийлүүлэлтийн боломжоо тэлж байна. Олон жилийн дуусдаггүй яриаг нэг нэгээр нь дуусгаж бодит үр дүнд хүргэж байна гэж. Н.Учрал ууртай үг дундаа: Агаарын мега төсөл ярихгүй гэж. Уулаасаа: Мега төслийг махны учир олдоггүй Н.Учрал олохгүй. Тиймийн учраас: Махны асуудал гэдэг бол Н.Учралдаа мега төсөл юм.

Гэх нь ээ: Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн сарын дотор 60 хувьд хүрлээ гэж бас ярьж. Н.Учралын буруу. Жинхэнэ агаарын мега төсөл бол наадах нефтийн үйлдвэр чинь. Ямар ч төлөвлөлтгүй нэг тэрбум доллар үрээд хаячихсан. Нэмж гаргуулаад дуусгаж байгаа. Анхнаасаа 1 колонктой нөхрийн хүнийг захирлаар нь тавиад холиог нь хутгасан. Тэр нь эдүгээг хүртэл үйлдвэрээ бариагүй атал контор, ажилчдын орон сууц хоёроо бариад моралийн элгэдэлд хуниулж эхэлсэн. Яг ямар шатахуун үйлдвэрлэхээ захирал нь хэлж чаддаггүй. Дорнодоос түүхий эд татна гээд тийш труба явуулж байгаа гэсэн. Тэрүүгээр нь Алтанширээ дэх үйлдвэр рүү гулсаж орж ирнэ гэж үлгэр ярих. Гэтэл нь: Дорнодын нефть түүгээр нь гулсахааргүй өтгөн гэж байгаа. Өөр тэр үйлдвэрийг хангах нөөц бэлдээгүй.

Базах нь ээ: Монгол Улс нефтийн үйлдвэртэй болно гэдэг бол худал бөгөөд бүтэшгүй. Уулаасаа таалахгүй талууд хэзээ ч бариулахгүй. Тэрний оронд Орос, Хятад хоёртойгоо аятайхан байгаад шатахуунаа хангаад байхаас өөр сонголт одоогоор Монголд үгүй. Ийм атал Н.Учрал шатахууны татварыг тэглээд, үнэ чөлөөлөхийг болохоор улс төр гэж яриад байх. Үүнийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн машид ойлгохоор хэлж өгч. Тэр: Шатахуун импортлох тусгай зөвшөөрлийг хэдхэн компанид ялгавартай олгож, олон жил МАН дангаараа засаглахдаа бий болгосон систем. Тэдний тохиролцоо нь тусгай эрх олгосны төлбөрт төрийн дарга нар үнэ тогтоохыг хүлээн зөвшөөрөх явдал байв.Төрөөр дамжуулж тусгай эрх буюу зөвшөөрөл авч зах зээлд өрсөлдөгчгүй ажилладаг хүмүүсийг клиентелист бүлэглэлүүд гэж нэрлэдэг. Тэд жинхэнэ бизнес эрхлэгчид биш. Тэд өөрсдөд нь тусгай боломж, хамгаалалт олгодог улстөрчдийг ямар ч үнээр хамаагүй дахин сонгуулахыг эрмэлздэг.

Ингэж аливаа бараа бүтээгдэхүүн чөлөөт зах зээлийн зарчмаар сайжирдаг жам ёсны хөгжлийг боомилсны төлөөс нь социализмын үед байсан шиг ахуйн хэрэглээгээ хязгаарлуулж, мөнгө төлж байгаа ч оочерлохоос өөр аргагүй байдалд иргэдийг түлхдэг. Үнийг тушаалаар буулгаж болдоггүй. Улстөрчдийн: үнэгүй, хөнгөлөлттэй, хямд гэж хэлдэг зүйл бүр үнэндээ: Таны төлсөн татвараар гэсэн үг. Өнөөдөр татвараар төлөхгүй юмаа гэхэд маргааш инфляциар, гадаад өрөөр, чанаргүй, төрийн үйлчилгээгээр төлнө. Сүүлдээ иргэд өөрсдөө илүү мөнгө төлөөд авъя гэсэн ч авч чадахгүй хомсдолд түлхэнэ. Хамгийн инээдтэй нь тэр бүхний ард: Шатахууны шуурхай штабын зөвшөөрснөөс илүү ихийг хэрэглэх гэсэн нь иргэдийн буруу гэж төр нь ичихгүй дайрсаар байхыг хараад эгдүүцэл хүрэв гэж. Үнэн хэлж. Үүн дээр дөрөөлөөд бод, бод, бод…

Ө.Батбилэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх хаврын ерөнхийлөгчийн сонгуулиас эхэлцгээе... 32 мин “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж байна 1 цаг 23 мин КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан сургуулилт зохион байгууллаа 1 цаг 28 мин Хөл бөмбөгийн шүүгчдэд сексийн үйлчилгээ санал болгосон гэх дуулиан Өмнөд Солонгост дэгджээ 1 цаг 29 мин Долфин хар салхины улмаас сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ 1 цаг 45 мин Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь аргагүй... 1 цаг 56 мин Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ 2 цаг 29 мин Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхон байна Өчигдөр 10 цаг 40 мин "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөлөө Өчигдөр 10 цаг 36 мин Цагаан ордонд бүжгийн танхим барихыг шүүх хоригложээ Өчигдөр 10 цаг 23 мин Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр 10 цаг 00 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Өчигдөр 09 цаг 30 мин Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна Уржигдар 20 цаг 44 мин БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа Уржигдар 14 цаг 19 мин Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна 2026-08-07 Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ 2026-08-07 Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ 2026-08-07 COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа 2026-08-07 Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ 2026-08-07 Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно 2026-08-07
iИх уншсан
Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эх... Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах з... “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ...
Top