x

Хөл бөмбөгийн шүүгчдэд сексийн үйлчилгээ санал болгосон гэх дуулиан Өмнөд Солонгост дэгджээ

 /NHK/ Одоогоос 10 гаруй жилийн өмнө болсон олон улсын тэмцээнүүдийг шүүж байсан гадаадын шүүгчдэд Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн холбооноос сексийн үйлчилгээг санал болгож, бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлж байсан тухай тус улсын хэвлэлүүдэд бичиж байна. 

Тус холбоо сүүлийн үед хэд хэдэн дуулианд холбогдоод байгаа юм. Тухайлбал, 2011 ба 2012 онуудад Өмнөд Солонгост болсон хөл бөмбөгийн олон улсын 7 тэмцээний өмнө, тэдгээрийн дотор тус улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг оролцсон тоглолтын өмнө гадаадын шүүгчдэд зориулан сексийн үйлчилгээг санал болгож, зохион байгуулсан талаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас явуулсан шалгалтын баримтуудад дурджээ.  

Эдгээр 7 тоглолтод оролцсон Өмнөд Солонгосын багууд 5 хожиж, 2 удаа тэнцсэн байна. Тоглолтуудыг шүүсэн хүмүүсийн дотор Японы шүүгчид байсан бөгөөд сексийн үйлчилгээний төлбөрийг дээрх холбооны зээлийн картаар хийсэн ажээ.

Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн холбооны дотор удирдлагын ил тод хангалтгүй байгааг, ялангуяа эрэгтэйчүүдийн үндэсний багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо-г сонгон шалгаруулахад ил тод байдал алдагдсаныг өнөөдөр хатуу шүүмжилж байгаа юм. Тэрбээр баг нь 6 дугаар сард ДАШТ-ий хэсгийн шатнаас шалгарч чадаагүйн учир албан тушаалаасаа огцорсон билээ. Улмаар 7 дугаар сард тус улсын парламент Хон Мён Бо-г шалгаруулсан асуудлаар сонсгол хийсэн байна. Хон Мён Бо-гийн хэрэгт холбогдуулан Өмнөд Солонгосын цагдаа нар пүрэв гарагт Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн холбооны байранд нэгжлэг хийжээ.

Тус холбооноос бямба гаригт гаргасан мэдэгдэлд дурдахдаа “янз бүрийн асуудлаас үүдэн та бүхний урмыг хугалж, санааг зовоосондоо хүлцэл өчьё” гэсэн байна. Мөн сексийн үйлчилгээ санал болгосон талаар дурдаагүй боловч “иймэрхүү зохисгүй зан үйлдэл өнөө цагт хэрхэвч байж болохгүй” гэжээ.  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top