x

Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм...

Машинтай монгол хүн болгон наадмаас хойш ШТС-д оочерлож байна. Бензин авах гэж тэр. Гэвчиг бензин авч чадахгүй ШТС бараадаж хонох нь энүүхэнд. Бензин байхгүй. ШТС-ын түгээгч нар тэгж хэлнэ. Уул нь байгаа. АҮЭБ-ын сайд Г.Дамдинням ингэж мэдэгдэнэ. Аль нь үнэн юм бүү мэд. Бензин авч чадахгүй байгааг бодохнээ ШТС-ынхны хэлдэг үнэн шиг. Ер нь: Н.Учрал Ерөнхий сайд болоод Г.Дамдинням гэх агуулгагүй, салхи шиг залууг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдаар тавьж асар буруудаж. Түүнийг Бритиш Колумбын их сургуульд уул уурхайн засаглал, бодлого судлалаар магистр хамгаалсан гээд тавьсан байх. Гэтэл нь: Г.Дамдиннямын суурь мэргэжил нь нийгэм судлалын багш, тэр дээрээ улс төр судлалаар Монголд магистр хамгаалж.

Энэ хүн Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд болоод л АМНАТ ярьсан, АМНАТ хөнгөлсөн, АМНАТ-тэй холбоотой хууль санаачилсан. АМНАТ-т асар амташсан. Хожим АТГ энэ олон АМНАТ-ийнх нь эргэн тойрныг самнавал их юм гарна. Гэснээ бензин шатахууны тал дээр бол нойл. Бүлтрээд л байна. Сайд болсныхоо дараа бензин асуусан сэтгүүлчид: Оростой тохирсон, Оросын талаас шатахууны нөөцийг хангалттай гаргаж өгөхөө илэрхийлсэн л гэнэ. Наадмаас хэдэн хоногийн өмнө: Оросын Эрхүү, Улаан-Үүдэд 20, 30 литр бензин авахын тулд долоон цаг оочерлож байна. Манай Улс Засгийн газрын хэлэлцээрийн хүрээндээ Оросоос хямд бензин авч байгаа гэж байсан. Наадмын ердөө өмнөхөн: Бензин импортлогч Орост байдал туйлын хүнд байна. Долдугаар сард ямар нэг бензиний хомсдолтой нүүр туулахгүй. Сав суулгаа дүүргэчихсэн гэсэн. Наадмаар: Бензин гайгүй байгаа. Дуртай газарлуугаа явж амарцгаа гэв.

Тэгснээ бензиний үнийг гэнэтийн байдлаар нэмэв. Тал хангайгаар тарж амарсан монголчууд дуугүй л байв. Тэвчээртэй гэж. Гээд байхад бензин тас. Хот хөдөөгүй хомсдол. Энэ удаа хүндрүүлэв. Ард нийт уур бухимдлаа багтааж ядаж байна. Аргагүй. Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдбэс баялгийн сайд хоёр нь: Монгол бензингүй боллоо гээд Орос руу биш Солонгос руу хөтлөлцөөд нисжээ. Уулаасаа Ерөнхий сайд Н.Учрал өөрөө бас төсвөөс бензиний нөөц сав бэлдэх хэдэн төгрөг гаргуулах гэж Г.Дамдиннямтайгаа нийлчихсэн попорч байв. Хоёр сарын өмнө Н.Учрал: Г.Дамдинням бид хоёр жил болгон Оросоос бензин шатахууны үнэ барих гэж хадаг барьж яваад байдаг, энэ бодит үр дүн биш байна гээд Г.Дамдинням нь болохоор: Би байнгын бензиний асуудлаар зодуулаад байдаг хүн учир энэ рүү амиа тавьж зүтгэж байна гэж байгаад агуулах савны мөнгө тавиулсан.

Саяны энэ бензиний тасралтаар Н.Учрал, Г.Дамдинням хоёр хамт Солонгос руу явж. Гурав хоногийн өмнө цахим хуудсаараа: Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн яамтай сүүлийн нэг жил олон удаа уулзав. Бензин, Боловсруулах үйлдвэрүүдээ хариуцдаг газар. Энэ удаад Сөүлээс сайн мэдээтэй харих болж байна. Монголын заяа ихээ гэж авч байна. Мөн ч мэдрэмжгүй улстөрч дөө. Хоёр хоногийн өмнө басхүү: Солонгосын “GS Caltex” компанитай Монголын газрын тос импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдийн хамт уулзаж квот, үнэ, тээврийн асуудлуудаар ярилцаж тохирох яриа хэлэлцээг эхлүүлэв. 8 сардаа багтааж эхний бүтээгдэхүүнүүдийг авах тохиролцоонд хүрэв. Хүчин чармайлт, цаг орох ажил. Дэмжиж хамтарсан бүхэнд баярлалаа. “GS Cal­tex” бол Солонгосын хамгийн том эрчим хүч, газрын тос боловсруулах компаниудын нэг юм. Тус компани нь нефть боловсруулах, шатахуун, онгоцны түлш, тосолгооны материал, нефть-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн олон оронд экспортолдог юм. Шинэ зам гаргах бэрхшээлтэй ч зүтгээд хийх л ёстой цаг гэж бичиж.

Гэвчиг: Г.Дамдиннямын хоёр өдрийн мэдэгдэл хэлсэн шиг нь бүтэхгүй. Уулаасаа Солонгосын талтай ярьж байхад нь л бүтэхээ больж. Тээвэр дээрээ гацаанд орж. Түүнийг тэнд очоод элдэв өнгийн мэдэгдэл хөврүүлж суухад Монголын цахим сүлжээчид: Солонгост өөрийн гэсэн нефть бараг байхгүй. Тэд нефтийнхээ бараг 70 хувийг Ойрхи Дорнодын Саудын Арави, Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Ирак, Катараас авдаг. Үүнийхээ 95 хувийг Ормузын хоолойгоор дамжуулж авдаг. Г.Дамдинням Солонгосоос шатахуун авахаар болсон нь түр зуур амиа аргацаасан асуудал юм.

Учир нь Солонгосын сайд: Хэрэв Ормузын хоолойд байдал хүндэрч нефть тасалдвал бид машинуудаа тэгш сондгойгоор явуулахад бэлтгэж байна гэж мэдэгдсэн гээд мэдээлж. Шулуухандаа: Нефтийн нэлээдгүй нөөцтэй Монголын Улсын төр нөөцгүй шахам улсаас бензин гуйгаад явах ч хэцүү л сонсддог байх нь. Гэснээс: Н.Учрал, Г.Дамдинням хоёр бензин гуйхаар Солонгос руу явсан нь тунчиг учир битүүлэг. Тэр хоёрын ээлжилсэн мэдээлэл, мэдэгдлээс харах нь ээ: Ерөнхий сайд Н.Учрал Монголд үүсээд буй шатахууны хомсдолтой холбоотой асуудлаар өчигдөр ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин, “Роснефть”-ийн И.Сечин захирал нар руу тус тусад нь албан захидал илгээж. Захидалдаа: Монгол Улсын шатахууны хангамжийг тогтвортой хадгалах, ачилтын хэмжээг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх тал дээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн идэвхтэй хэрэгжүүлье гэж. Г.Дамдинням ч гэсэн: “Роснефть”-ийн захирал И.Сечин гуайтай уулзалгүй яахав дээ. Энэ онд гэхэд хоёр ч удаа уулзсан. Дөрөвдүгээр сард уулзаж 1 литр нь 9000 төгрөг давах байсан дизелийн хямралыг үнэ тогтворжуулах хэлцэл хийж амжилттай тогтоон барих шийдвэр гаргаж байлаа.

Хамгийн сүүлд зургадугаар сард Санктпетербургт уулзсан. Очих болгондоо л халуун дотно уулзаж хоёр улсын хүндрэлтэй байгаа асуудлуудын талаар ярилцаж шийдэл гаргаж ирсэн. Монгол орныг маань маш сайн мэддэг, элэгтэй, бидэнд туслах сэтгэлтэй хүн байдаг. Шууд харилцдаг. Өнөөдөр ч Оросын талтай асуудлыг хэрхэн шийдэх талаар яриа хэлэлцээ хийгдэж байна гэж. Тэгснээ Н.Учрал, Г.Дамдинням хоёр солонгосчуудтай биечилж уулзахаар тийш нисчихэж. Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр эх орондоо газардаж. Ганзагалааныхаа талаар өнөөдөр ярих байлгүй. Уул нь: Орос руу очоод “Ростефть”-ийн И.Сечин захиралтай уулзаад гуйсан бол Монгол шатахуунаар тасрахгүй. Уул уурхайн салбарын сайд болгон л И.Сечин захиралтай холбоо харилцаатай байж бензин тосоо наашлуулж ирсэн. Зарим нэг нь өөрөө чадахгүй бол чаддагаа гуйдаг байв.

Сүүлд “Эрдэнэт”-д очсон Г.Ёндонгийн үед Д.Сумьяабазар И.Сечинтэй яриад бензинээ татчихдаг байсан. Д.Сумьяабазар Уул уурхайн сайдаа болиод Хотын дарга хийж байсан үе. Энэ юу хэлнэв гэхээр: Гадаад харилцаа бол хүн хоорондын л харилцаа гэснийг товойлгож байгаа хэрэг. Ерөнхийлөхнээ: Гадаад харилцаа бол зөвхөн хууль дүрэм, төрийн бичиг баримт биш юм. Энэ бол хүний сэтгэл, итгэлцэл, хүндэтгэл дээр тогтдог хүн хоорондын энгийн бөгөөд гүн утга учиртай харилцаа билээ. Тэрүүгээрээ: Н.Учрал эхнээсээ АМНАТ сонирхдог биш Оросоос бензин наашлуулаад л байдаг хүнийг Г.Дамдиннямын оронд тавих байж. Улс төрийн үүднээс: Өөрөө явчих шахан байж Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг аваад үлдтэл ардаас нь Г.Дамдинням дарайтал ирлээ. Н.Учрал хатуухан давааны өмнө очлоо...

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.138)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services
    2026 оны 08 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 22 цаг 31 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 22 цаг 37 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 23 цаг 29 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 23 цаг 39 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top