/Reutrers/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский долоодугаар сарын 20-нд үүрэгт ажилдаа орсон Их Британийн шинэ Ерөнхий сайд Энди Бёрнэмтэй уулзсан гадаад улсын анхны төрийн тэргүүн болов. Хоёр удирдагч долоодугаар сарын 27-ны даваа гаригт Английн өмнөд нутагт орших Портсмут хот дахь тэнгисийн цэргийн баазад уулзсан байна.
Хоёр улсын удирдагчид Их Британийн Хааны тэнгисийн цэргийн хүчний "HMS Queen Elizabeth" нисэх онгоц тээгч хөлөг дээр очиж, Их Британийн болон тус улсад бэлтгэл сургуулилалт хийж буй Украины цэргийн алба хаагчидтай уулзсан байна.
Уулзалтын үеэр Э.Бёрнэм “Их Британи Украиныг 100 хувь дэмжинэ” хэмээн мэдэгдсэн бол В.Зеленский “дэмжлэг үзүүлэх чухал дохио өгсөнд” талархал илэрхийлж, хариу айлчлал хийхийг урьжээ.
Э.Бёрнэм мөн Их Британийн "Stone Cloak" хэмээх шинэ технологийн эрхийг Украинд шилжүүлэн өгнө гэдгийг мэдэгджээ. Энэхүү технологийг суурилуулсан дроныг агаарын довтолгооноос хамгаалах системүүдээр илрүүлэхэд төвөгтэй байдаг ажээ. Их Британийн талын мэдээлснээр, "Stone Cloak"-ийг суурилуулсан хэдэн мянган төхөөрөмжийг Украинд аль хэдийн нийлүүлсэн байна.



