x

Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана

Улсын хэмжээнд шатахууны нөөц хомсдсон тул энэ шөнө 00.00 цагаас эхлэн авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Олон оронд хэрэгжүүлж буй энэ зохицуулалт нь нөөцөө зөв, тэгш хуваарилах, иргэдийг ШТС-ын гадаа хүлээлгэж цагийг нь үрэхгүй, орон нутгийнханд боломж олгох арга юм. Энэ хязгаарлалт нь наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ гэж АҮЭБЯ мэдээлэв. 

Дэлхий даяар нефть, шатахуун, бэлэн бүтээгдэхүүний тээврийн нөхцөл байдал хүндэрч, газрын тосны хямрал болж буй нь манай улсад ч нөлөөлж байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онцлоод, “ОХУ-ын газрын тосны үйлдвэрт зөвхөн 7 дугаар сард 190 удаа дроны довтолгоо ирсэн нь өнгөрсөн оныхоос 10 дахин нэмэгдсэн. Довтолгооны улмаас газрын тос боловсруулах 16 үйлдвэр ажиллагаагүй болж, хүчин чадал нь 45 хувь хүртэл багасаад байгаа”-г тодотгосон юм. 

Онгоцны 1000 тонн түлш Замын-Үүд боомтод өнөөдөр бууж байгаа бол ОХУ-аас шатахууны ачилтыг нэмэхэд анхаарч, БНСУ-ын яам, үйлдвэрийн төлөөлөлтэй уулзан, БНХАУ-аас эхний ээлжинд 2000 тонн дизель, 6000 тн АИ92 ачуулаад байна.

Энэ бэрхшээлтэй цаг үеийн хамтдаа туулахыг хүсэж байгаагаа сайд Г.Дамдинням учирлаад, “Аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй асуудлыг шийдэхийн төлөө, нөөцөө зөв зохистой хуваарилж байна. Намрын ургац хураалтын үед 7-10 мянган тн дизель түлшний хэрэгцээ үүсдгийг нөөцөлж байгаа. Бид хангамжаа таслахгүй, үнээ хэт өсгөхгүйг зорьж байна” гэлээ.  

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ жилд 14 хувиар нэмэгддэг. Өнгөрсөн онд 3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн бол энэ оны эхний 7 сард 1 сая 783 тонн хэрэглэсэн байна. Хэрэглээний 30 хувь нь АИ92 бензин, 63 хувийг дизель түлш юм. Нийт хэрэглээний 80 хувийг төв, говийн бүс эзэлдэг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 8 цаг 13 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 22 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 9 цаг 4 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 9 цаг 4 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 9 цаг 53 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 10 цаг 9 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top