x

Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй

Хэт их гүрнүүд, эн тэргүүнд оршин буй тив, бүс нутагтаа “Эзэн” байх нь нэн чухал. Тэгж байж гэмээ нь даян дэлхийд нөлөөлөх тухай  л ярина шүү дээ, мөн үү?

Гэтэл дэлхийн №1 их гүрэн-Америкийн Нэгдсэн Улс энэ талаар даан ч дээ, гэмээр байдалд орчихсон байсныг ХХI зууны эхээр Доналд Трамп гэдэг нэгэн тэрбумтан-бизнесмен “олж харжээ”. Ингээд өөрийгөө улс төрд орж байгаагаа зарлан тунхаглаж, сонгуулийн бэлтгэл ажилдаа зориулан, өнөөх алдарт “Crippled America: How to Make America Great Again ?“ (Сульдсан Америкаа хэрхэн сэргээх вэ?) номоо 2015 онд бичиж, улс төрийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан сурталчлав. Удалгүй түүнийг ойлгон дэмжигсэд Трампыг албан ёсоор Бүгд Найрамдах намын нэр дэвшигч болгон улс төрийн тавцан дээр гаргаж ирэв.

Сурталчилгаа амжилттай болж тэр бээр 2016 онд дэлхийн №1 хүчирхэг гүрэн Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Дайчин чадварлаг, өөртөө итгэлтэй хүмүүсийн баримталдаг хатуу зарчмын дагуу тэр бээр хэлсэнээ ажил хэрэг болгох ажилдаа ханцуй шамлан орлоо. Америк их гүрэн дэлхийд байтугай оршин буй тивдээ ч нөлөө нь сулран сульджээ.

Нэг харахнээ, Орос, Хятад хоёр их гүрэн хөөрхий Америкийн ар хүзүүн дээр нь гараад суучихсан, хумсаа нуугаад хутгаа билүүдээд .... тэдний усан онгоцууд Гринландын эрэг хавиар бараг л чөлөөтэй зорчиж, тэр хавиар зэр зэвсэг, түүний дотор онц аюултай нь, атомын зэвсэг бүхий усан доор шумбагч ч байрласан байж болзошгүй болоод явчихжээ. Хамтарсан цэргийн сургууль ч хийж ч байх шиг. 

Америкчууд бодож олоод, лобби хийгээд, хөрөнгө мөнгөө зараад, хөлсөө дусааж, цусаа урсгаж байгуулсан Панамын суваг, хэдийн Хятадын нөлөөнд орчихсон, Америкууд тэнд шоовдор хүүхэд шиг шахагдах шахсан, аан?  

“Ядахад яр” гэгчээр Мексик, Венесуэл мөн бусад орнууд “хуйвалдаад” хөөрхий Америк орныг хар тамхиар завсар зайгүй угжиж байх нь тэр. Энэ бүх эвгүй байдлыг засах хэрэгтэй. Өөр гарц байхгүй.

“Уламжлал” ёсоор удаан гэгч нь найр цэнгэлээ хийдэг Монголчууд бидний 2026 оны Шинэ жилийн баяр наадамын “наастр” нь гараагүй 1-р сарын 3-ны өдөр дэлхийн чихийг дэлдийлгэж, алмайруулсан нэгэн үйл явдал болов. Венесуэлийн “Хорт могой” Мадуро олон давхар хамгаалалтандаа найдан “үүрэндээ“ айн бүгэж байхад нь хүчирхэг нэгэн “Бүргэд” шөнө дунд нисэн ирж шүүрэн одлоо. Дэлхий нийтийн хэвлэл мэдээлэл Венесуэлд болсон АНУ-ын “Цэргийн тусгай ажиллагаа”-ны талаар дуу дуугаа авалцан мэдээлэв. Америк “Бүргэдүүд” гайхалтай чадварлаг ажээ.

Хэн тэгж чадна гэж бодох билээ. Венесуэлийг хамгаална гэж сүржигнэж байсан Оросын С400 гэдэг агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажилласангүй. Ерөнхийлөгчийг хамгаалах учиртай Оросын “Вагнер”-ын хөлсний цэргүүд нь ч таг чиг. Путин зориуд түүнийг Трампад хаяж өгөв үү? Эсхүл тийм муу систем юм уу? Кубын цэргүүд хамгаалж байсан ч ёстой “юм” болсонгүй. Тэднийг, юу болж байгааг ойлгож ядаж байх хооронд арчаад л өнгөрөв. Ёстой гялалзуулчих юм аа. 

Трамп гуай Мадурог яагаад “Хорт могой” гэж нэрлэж байгаа юм гэж хэн нэгэн надаас асуух байх. Тэр Америкийг л хорлоод байсан юм байна билээ гэж хариулъя. Түүнийг Трамп “Нарко-Ерөнхийлөгч” гэж нэрлээд байгаа. “Нарко” гэдэг нь “наркоман” буюу хар тамхины хамааралтай хүнийг хэлдэг нэр томьёо, тийм үү?

Мадуро бол Венесуэлын хар тамхины картелын нууц толгойлогч юм байна. Тэрбээр Ерөнхийлөгчийнхөө албан тушаалыг гэмт хэрэг хийхдээ ашиглаж байжээ гэсэн үг. Одоо түүний хийсэн хэргийг нотлох хөдлөшгүй олон баримтыг ирэх оны эхээр Нью-Йоркт болох Шүүх хурал дээр гаргаж ирж таарна. Мадурогийн далдаас удирддаг Венесуэлын Картелынхан хар тамхины мафийнхантай сүлбэлдэн Америкийн хилээр хууль бус хар тамхи их хэмжээгээр оруулж үр дүнд нь Америк орон “мансуурагч” орон болох шахжээ.

Жил тутам олон мянган америк хүн үүнээс болж үхэж байна. Гэмт хэрэг, үүний дотор онц ноцтой хэргийн тоо жилээс жилд өсч олон мянган хүний аж амьдрал, эрүүл мэнд, амь насыг сүйтгэж байна. Үүнээс илүү хорлол гэж байх уу?  Мадуро “Хорт могой” биш  гэж үү?

Өөр нэг том шалтгаан нь Уго Чавесын засаглалын үед (1999–2013) тэрбээр “эх оронч” уриагаар халхалж байгаад гадаадын хөрөнгө оруулалтыг, ялангуяа газрын тос, уул уурхай, цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо, банк санхүү зэрэг стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтыг эрс бууруулж, заримыг нь дээрэмдэж, эцэст нь хөөн гаргасан юм. Үүн дотор Венесуэлд хуулийн дагуу ажиллаж байсан Америкийн болон гадаадын компаниудыг Чавес улсын мэдэлд авчээ. Яг л тэртээ 1959-1960-аад оны эхээр Кубад Кастро нарын хийснийг давтав. Кастро бол Чавесын оюун санааны удирдагч-их багш нь бөлгөө.  

Олон тохиолдолд Венесуэлийн Засгийн газар нөхөн төлбөрийг хойшлуулсан, маргаантай, эсвэл зах зээлийн үнээс доогуур үнээр олгож тэднийг олон тэрбум доллараар хохироосон зэргээс шалтгаалан олон улсад том том маргаан дэгдэх нь тэр.

Жишээлбэл, Америкийн Exxon Mobil, Conoco Phillips компаниуд Венесуэлийг Олон Улсын Арбитрын Шүүхэд өгсөн. Олон улсад том маргаан дэгдмэгц нь Чавес “АНУ-ын империализмын эсрэг тэмцэгч” болж тодроод Орос, Хятад, Ираныг түшээд авсан. Тэр гуравт амлаж болох бүхнийг амласан. Тэр бээр, Ерөнхийлөгч байхдаа Лондонд хадгалагдаж байсан 11 тэрбум ам.долларын үнэ бүхий Венесуэлын алтыг 2011 оны 11 дүгээр сард эх орондоо татаж авсан. 2013 онд Засгийн газар төрийн өмчит компаниудын цоорхой шанаганууд руу тэр их мөнгийг цутгачихсан. Өнөөх нь авилгын замаар ороод дашийн шог болсон доо. Түүнээс ард түмэд нь ногдсон нь өчүүхэн. 

“Муухай” гадаадын хөрөнгө оруулалтыг хөөн гаргасаны “бахдам үр дүнд” ажлын байр хомсдон, ажилгүйдэл ихэслээ. Түүнийг дагаад олноороо ядуурал руу гулсаж, сэтгэл санаагаар унагсад архидан согтуурч, хар тамхи дэлгэрч, биеэ үнэлэлт газар авав.  Нийгэм хямарч, ёс зүй доройтож, гэмт хэрэг, түүний дотор хүн амины хэрэг хяналтаас гарчээ. Каракас зэрэг том хотуудын захад байх ядуусын хороолол руу цагдаа нар ч орох нь аюултай болж ирэв. 

Чавесын засаглалын төгсгөлд гадаадын шууд хөрөнгө оруулалт уналтад орж Венесуэл улсын газрын тосны орлого Хятад, Орос хоёр улсаас ихэвчлэн хамаарах болжээ. Николас Мадурогийн үед эдгээр чиг хандлага улам хүчтэй болохын хирээр 2019 оноос өмнө гадаадын бараг бүх хөрөнгө оруулагчид зугтахад хүргэсэн.

Ингээд 2014-2025 онд Америк болон бусад улсуудын ээлж дараалан авсан эдийн засгийн олон хоригт орсон Венесуэл улс сөхрөн уналаа. Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй, дэлхийн тэргүүлэгч экспортлогчдын нэг байсан, ард түмний олонхи нь боломжийн амьдралтай, зөв бодлогоо үргэлжлүүлээд явсан бол баян тансаг байж болох бүрэн боломжтой энэ улс өнөөдөр хэт инфляц, эд бараа эмний хомсдол, ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, өвчлөл, хүүхдийн эндэгдэл маш өндөр, хоол тэжээлийн дутагдал, байгаль орчны асуудал, ноцтой гэмт хэрэг, нийгмийг хамарсан авлигад автсан улны орон болж хувирчээ.

“Нэг бүдрэхэд, долоо бүдрэнэ” гэгчээр саяхан аймшигт газар хөдлөлт боллоо. Хохирол нь аймшигтай. 6000 шахам хүн амь үрэгдэж, шархадагсадын тоо 20.000 руу дөхөж байна. Зарим орон сууцны барилгууд авах юмгүй, шороон овоолго болчихсон байгааг харахад нүд хальтрам. Чавеийн үед, түүний явуулж байгаа ард түмнээ харж үздэг “хүмүүнлэг” бодлого,  үйл ажиллагаа нь “үнэн бөгөөд зөв замаар явж байгаа”-г “нотолж” Зөвлөлт-Орос маягийн сүржин сурталчилгаагаар “бүтээн байгуулалт” өрнөжээ.

Чавес-Модура-гийн дарангуйлалын үед (1999-2026) энэ оронд өнөөх л муухай авилга хээл хахууль ердийн жишиг болж чанар муутай барилгуудыг “онц, сайн” дүнтэй хүлээлгэж өгч авалцсаны горыг амссан өнөөгийн Венесуэлчууд ийнхүү амь нас, амьдралаараа хохирон байж ойлгож эхэллээ. Юутай харамсалтай, юутай гунигтай.  Гадаадын тусламжийн магнайд өнөөх муу нэрт Америк, Британи, Европ гар сунгаж байна.

Гэсэн хэдий ч, Мадуро-гийн “гар хөл” байсан одоогоор Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй, хатагтай Дэлси Родригуз (Delcy Rodríguez), түүний баг харин ч ухаалагаар  Америктай хамтран ажиллаж байна. Энэ бол сайны ёр биз ээ. Юутай ч өнөөдөр ядарч зовсон Венесуэлчууд азаар хорт удирдагчаасаа Америкийн ачаар чөлөөлөгдлөө. Мөд 10 хүрэхгүй жилийн дараа хөл дээрээ босоод ирэх буй заа. 

Монголчууд аа, эрхэм хайрт ояа, мояанууд аа! Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн гаргая гэдэг хуурамч “эх орончид”-ын үг үйлдэлд битгий итгэж байгаарай. Тэдний үгээр явбал Монгол маань яг энэ Венесуэл, Кубын замаар орно шүү. Эх орноо бодоорой хэмээн уриалж байна. Сайн үйлс дэлгэртүгэй.

Тодын Отгонбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.83.34)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 07 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 8 цаг 38 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 9 цаг 15 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 9 цаг 41 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 9 цаг 52 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 9 цаг 58 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 10 цаг 4 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 10 цаг 9 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 10 цаг 13 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 13 цаг 45 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 13 цаг 48 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 13 цаг 49 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 13 цаг 54 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 13 цаг 57 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 14 цаг 0 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 15 цаг 11 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 16 цаг 5 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top