x

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа.

Энэхүү байгууламжийг 2022 онд Оюу толгойн уурхайг эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах гэрээ байгуулсны дараа, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны тавьсан хүсэлтийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьжээ.

Шинэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэж байгаа юм.

Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголоос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болно.

“Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп болон дотоодын гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжжээ.

Төслийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн ажлыг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 1 цаг 58 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2 цаг 3 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2 цаг 8 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2 цаг 15 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 3 цаг 28 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 3 цаг 50 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 4 цаг 1 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 4 цаг 5 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 4 цаг 16 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  4 цаг 26 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 5 цаг 1 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 5 цаг 20 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 5 цаг 28 мин С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн 20 жилийн тэмцлийг орхигдуулахгүй 18 цаг 27 мин Баавгай айлын гэр дээр гарч унь хугалжээ 18 цаг 46 мин Монгол-Японы хамтын ажиллагаа судалгаа, инновац, бизнесийн түншлэлээр өргөжиж байна 18 цаг 51 мин Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа 18 цаг 56 мин Дуучин Феликс өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд хандив өгчээ 19 цаг 2 мин Чуулганы хуралдааны ирц хүрээгүй тул ирэх 7 хоногт нөхөж хуралдуулна 19 цаг 35 мин Ц.Сандаг-Очир: Манай байгаль хамгаалагчдад баавгай унтуулах тариа, буу байхгүй 20 цаг 31 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, О... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б...
Top