2026 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, Идэр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Туул /Улаанбаатар хот, Алтанбулаг, Лүн сум/ , Сөгнөгөр, Хараа /Дархан/, Хэрлэн, /Мөнгөнморьт сум/, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хөгшин Орхон, Онги /Сайхан-Овоо сум/ , Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Балж , Онон гол үерийн аюултай түвшинг 5-25 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



