x

Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө

Монгол хэлэнд “хөшөө” гэдэг үг сонин утгатай. Хөшсөн, хөдөлгөөнгүй, цаг хугацааны өмнө бууж өгсөн мэт атлаа түүхийг дуугүйгээр өгүүлдэг зүйл. Өнгөрснөө санахын тулд, дахин давтахгүйн учир хүн төрөлхтөн хөшөө босгодог. Харин Монголын улс төр нэг шинэ практик үзүүлэв. Хөшөө бол хөдөлгөөнгүй зүйл биш, хөдөлгөж болдог, тэгэхдээ шөнийн гурван цагт хөдөлгөдөг аж.

Монголчууд хөшөөтэйгээ үргэлж улс төрийн өнгөөр харилцаж ирсэн ард түмэн. 1990 оны Ардчилсан хувьсгалын үеэр Х.Чойбалсангийн хөшөө рүү улаан будаг цацсан нь зүгээр нэг вандализм байгаагүй, хядлага, хэлмэгдүүлэлтээр олон жил хуримтлагдсан цусны толбо нь тэр. Дараа нь Б.Цэрэндоржийн хөшөө бас улаан будгаар “мялаалгасан”. Хөшөө буруугүй ч эзнийхээ нүгэл буяныг чулуун нүүрээрээ хүртдэг гэдгийг монголчууд тэгэхэд харуулсан.

Сталины хөшөөг бид олон нийтийн санал, улс төрийн өөрчлөлтийн үр дүнд буулгасан. Лениний хөшөөг ч ил тод шийдвэрээр зайлуулсан. Зөв үү, буруу юу гэдэг нь өөр асуудал, энэ бүхнийг гэгээн цагаан өдрөөр гүйцэтгэсэн. Гэтэл С.Зоригийн хөшөөг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа шөнөөр болжээ. Хот нойрсож, гудамж нь хоосорч, гэрчийн нүдэнд өртөх магадлал хамгийн бага цагийг сонгосны учир юу вэ?

Дэлхийн түүхэнд хөшөө хулгайлсан хэрэг олон бий. Шинэ Зеландад хоёр метр өндөр хүрэл гномыг хулгайлаад гурван долоо хоногийн дараа Авралын армийн үүдэнд малгай өмсгөөд орхисон байдаг. Хулгайч нь ядаж хувцаслаад, хүмүүнлэгийн байгууллагад хүргэж өгсөн байгаа юм.

Лондонд боксчны хөшөөний гутлыг нь үлдээгээд аваад явжээ. Лос-Анжэлэст хотын үйлчилгээний ажилчны хувцас өмссөн хулгайчууд сонин зардаг хүүгийн хөшөөг тайван гэгч нь ачаад явсан бөгөөд хажуугаар нь гарсан хүмүүс “Хотынхон засвар хийж байгаа юм байна” гэж бодоод өнгөрсөн гэдэг.

Австралид бикинитэй эмэгтэйн баримлыг далайн хар шуурга далимдуулан хулгайлсан ч удалгүй мянган километрийн цаана вандан сандал дээр тухалж суухад нь олжээ. Энэ мэт хулгай инээдтэй, хошин шогийн өнгө аястай. Хөшөөг ихэвчлэн хүрлээр үйлдэх тул түүхий эдээр тушааж мөнгө олох сэдэлтэй хулгайлах нь элбэг.

Монголд болсон явдал инээдтэй ч инээхэд бэрх. 2026 оны наймдугаар сарын 31-ний шөнийн 03:00 цагт С.Зориг агсны хөшөөг сууринаас нь салган авч оджээ. Сонирхолтой нь хөшөөний шинэ суурийг урьдчилан бэлдчихсэн байв.

Дэлхийн хөшөөний хулгайчууд хөшөөг хулгайлдаг бол манайхан “түр нүүлгэсэн” гэдэг тайлбар хийв. Монголын улс төр “түр” гэдэг үгийг хайр гамгүй хэрэглэдэг. Түр хороо, түр комисс, түр түдгэлзүүлэлт... одоо бүр түр хөшөөтэй болчихов.

Хөшөөг бүтээсэн уран барималч Б.Дэнзэн “Энэ бол миний өмч биш. Хотынх, ард түмнийх. Бэлгэдэл нурсны дараа улс орон нурдаг юм” гэжээ. Шөнөөр хөшөө хөдөлгөсөн явдалд холбогдох хамгийн ноцтой өгүүлбэр. Асуудал хөшөөндөө бус бэлгэдэлдээ байгаа.

С.Зоригийн хөшөө санамсаргүй хойшоо харж зогсоогүй. Өглөө бүр ажилдаа алхдаг байсан зам дээр нь, гартаа “Стюардес” янжууртай дүрсэлсэн. Олон нийтийн хандиваар босгож, суурин дээр нь "Монголын ард түмнээс" гэсэн бичээс бий. Тэгэхээр ард түмний өмч, ардчиллын бэлгэдлийг хэнд ч хэлэлгүй “хувийнхаа хашаа”-нд “түр” аваачихын учир юунд байв?  

Б.Дэнзэн бэлгэдлийг агаартай зүйрлэжээ. Агаартай байхад хүн анзаардаггүй, дутагдаад ирэхээр амь тэмцдэг. Бэлгэдэл ч ялгаагүй, байж байхад нь тоодоггүй, алга болоход үнэ цэнийг нь ойлгодог. Иргэд энэ үлгэрээр С.Зоригийн хөшөөг, ардчиллын бэлгэдлээ уйгагүй нэхэв.

Хотын дарга Б.Пүрэвдагва энэ үйлдлийг “хулгайн сэдлээр хийгдсэн” хэмээн тодорхойлж, хөшөөг буцаан байрлуулах шийдвэр гаргав. Ингээд Монгол Улс дэлхийн хөшөөний хулгайн түүхэнд нэг өвөрмөц төрөл нэмлээ. Шинэ Зеландад гном буяны байгууллагын үүдэнд очдог. Австралид баримал далайн эрэг дээр амардаг. Лондонд гутлыг нь үлдээдэг. Монголд хөшөө шөнөөр “түр нүүж”, өглөө төр нь “хулгайн сэдэлтэй” гэж тайлбарлаад буцаан авчирдаг шинэ маяг гаргалаа.

Хөшөө хөдөлсөнд асуудал байгаа юм биш, ард түмний өмч, түүхэн бэлгэдлийг хэн хүссэн үедээ шөнөөр зөөж болно гэдгийг харуулсанд асуудал оршино. Хөшөө ярьдаггүй ч хөдөлгөсөн хүмүүс нь бусдаас чангаар дуугарчээ. АН-ын дэд дарга Л.Мөнхбаясгалан “Төр нь зайлуул гэсэн, нам (АН) нь авахгүй гэсэн. С.Зориг агсны хөшөөг МоАХ авалгүй яах вэ” гэжээ. Олон нийтийн эзэмшлийн, түүхийн дурсгалт хөшөөг шөнийн 03:00 цагт, нууцаар, нэг улстөрчийн хувийн шахам байгууллагын үүдэнд “түр амарч бай” гээд авч явдаг ямар хууль, ямар ёс зүй вэ?

Хөшөө хүртэл шөнөөр нүүдэллэж, хууль ёс нь харанхуйд зангидагддаг нийгэмд монголчууд хөшсөн ардчилалтай суугаа юм биш үү? 

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 7 цаг 55 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 5 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 8 цаг 46 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 8 цаг 46 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 9 цаг 35 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 9 цаг 51 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top