x

Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Олон түвшний уулзвар" төслийг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлого, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн эхний шатанд дараах таван байршилд олон түвшний уулзвар, гүүрийн байгууламжийг барина. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар;
  • Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар;
  • Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар;
  • Наадамчдын замын явган хүний гүүр;
  • Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр.

Эдгээр таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), нарийвчилсан зураг төслийн ажлыг бүрэн боловсруулж дууссан байна.

Улаанбаатар хотын авто замын сүлжээний гол хүндрэл нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байгаатай холбоотой бөгөөд замын хөдөлгөөний саатлын дийлэнх нь уулзваруудад үүсдэг байна. Энэ нь зөвхөн жолооч нарын цаг хугацааг алдагдуулахаас гадна шатахууны хэрэглээ, агаарын бохирдол, эдийн засгийн алдагдлыг нэмэгдүүлдэг. Иймээс олон түвшний уулзвар байгуулах нь замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, түгжрэлийг бууруулах инженерийн үр ашигтай шийдэл юм.

Төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа богиносож, шатахуун болон тээврийн зардал буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжрахаас гадна нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадвар, ашиглалтын үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 35 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 5 цаг 0 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 5 цаг 13 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 5 цаг 16 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 5 цаг 19 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 5 цаг 38 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 7 цаг 23 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 7 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 7 цаг 35 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 9 цаг 31 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 11 цаг 4 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top