x

С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино

Дөрвөн жилийн өмнө Их Британийн зохиолч Салман Рушдигийн амь насанд халдсан Хади Матарыг олон улсын терроризм болон түүнтэй холбоотой хэд хэдэн гэмт хэрэгт буруутай хэмээн АНУ-ын Буффало хот дахь Холбооны шүүх үзжээ. Шүүгчид хоёр цагийн хугацаанд зөвлөлдсөний эцэст ийм шийдвэр гаргасан байна.

28 настай Х.Матар Ливанаас АНУ-д ирж суурьшсан гэр бүлд төрж өссөн бөгөөд Ливаны шийт шашинтнуудын “Хэзболла” бүлэглэлийн заавраар дээрх халдлагыг үйлдсэн бололтой. Тус бүлэглэл Ираны дээд удирдагч асан Рухолла Хомейнигийн үзэл санааг дагадаг бөгөөд тэрбээр 1988 онд “Сатаны шүлгүүд” романыг бичсэн С.Рушдиг хөнөөхийг уриалж байв.  

Х.Матар одоо Рушдигийн амь насанд халдсан хэргээр Нью-Йорк муж улсын шоронд 25 жилийн ял эдэлж байгаа бөгөөд түүнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна.   

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 оны 8 дугаар сарын 12-нд Матар оюутнуудад лекц унших гэж байсан энэтхэг гаралтай Их Британийн зохиолч Салман Рушди руу хутга барин дайрчээ. Олон удаагийн шарх авсан Рушдигийн баруун нүд нь сохорсон байна.

Нью-Жерси муж улсад амьдардаг Х.Матар нэгэн хувцасны дэлгүүрт ажиллаж байсан бөгөөд түүний ээжийн ярьснаар, хүү нь 2018 онд Ойрх Дорнод руу яваад ирснийхээ дараа исламын шашныг ихэд сонирхож, бусдаас өөрийгөө тусгаарлах болжээ.

Өмнө нь болсон шүүх хурлын үеэр Матар мэдүүлэг өгөхдөө, “Сатаны шүлгүүд” романаас хэдхэн хуудсыг уншихад л Рушди исламын шашныг гутаан доромжилсон нь тодорхой болсон гэж байв. Уг ном 1989 онд хэвлэгдсэн нь исламын шашинтнуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, их зөнч Мухаммедыг доромжлон гутаасан С.Рушдийг хөнөөхийг аятолла Хомейни уриалж байлаа.

 

 

Харин Рушди өөрийг нь буруутгаж буйг няцааж “энэ номын агуулгыг хүмүүс буруугаар ойлгожээ, энэ бол Лондон дахь Өмнөд Азийн цагаачдын тухай роман. Тэдний шүтдэг шашин бол энэхүү түүхийн ердөө нэг л хэсэг нь” гэж байв.    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.83.34)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 07 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Өчигдөр 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Өчигдөр 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Өчигдөр 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Өчигдөр 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top