x

Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хан-Уул дүүрэгт боллоо. Долоодугаар сарын 22-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 73.5 хувьтай байна.

Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт хийнэ

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP17 хурлын зочдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдөр: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор /0, 2, 4, 6, 8/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдөр: Улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор /1,3,5, 7,9/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан байна.

Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна

Үерийн хамгаалалтын далан, суваг, ус зайлуулах байгууламжийн засвар, цэвэрлэгээ 55 хувь, ус тогтдог 16 байршилд борооны ус зайлуулах шугам татах ажил 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Туул-1 коллектор, Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сангийн ажил Туул-1 коллекторын газар чөлөөлөлт 93 хувь, Сэлбэ голын усан сангийн газар чөлөөлөлт 39 нэгж талбараас 10-ыг шийдвэрлэсэн, үлдсэн хэсгийг эрчимжүүлж байна. Мөн Нийслэл, дүүргүүдийн Шуурхай штабууд үер, ус тогтдог эрсдэлтэй газруудад техник хэрэгслээ урьдчилан байршуулж, 700 гаруй хүн, 160 гаруй техник, 51 мотопомпоор аливаа нөхцөл байдалд шуурхай ажиллахад бэлэн байдлыг хангасан.

Ус тогтдог 16 байршлын борооны ус зайлуулах шугамын угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлд дулаан хангамжийн чиглэлээр 17 байршилд 18.7 км дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил 62.5 хувь, цахилгаан хангамжийн чиглэлээр 30.9 км цахилгаан шугамын шинэчлэл 52 хувь, урсгал засвар 97.1 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Орон сууцны хорооллын ашиглалтын хугацаа дууссан шугам сүлжээг шинэчлэх ажлын хүрээнд 19 байршилд 15 км шугам сольж байна. Ус хангамж, ариутгах татуургын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд ашиглалтад орж, зүгшрүүлэлт болон цэвэр, бохир усны шугамын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Үерийн хамгаалалтын далан, суваг, ус зайлуулах байгууламжийн засвар, цэвэрлэгээ 55 хувь, ус тогтдог 16 байршлын борооны ус зайлуулах шугамын угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.

  1. “Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулах ажлуудыг онцгой анхаарч, НИТХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах,
  2. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал зохион байгуулах ажлын хүрээнд зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, шаардлагатай үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, автомашин, нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтыг сайтар хийх, орчны цэвэрлэгээ, тохижилт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг зохион байгуулах,
  3. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, засвар шинэчлэлийн ажлуудыг 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн дуусгах,
  4. Орчны эрсдэлтэй холбоотой E-Mongolia болон Засгийн газрын 11-11 төвд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэж, давтан гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах,
  5. Сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшээр тасралтгүй хангах бэлтгэл ажлыг бүрэн хангаж, түлш борлуулах цэгүүдийг байгуулах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 2 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 8 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 12 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 19 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 54 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 1 цаг 0 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 1 цаг 9 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 1 цаг 13 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 1 цаг 18 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 1 цаг 31 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 6 цаг 10 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top