x

“Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого

Монголчууд бид баяр наадмаар 10 хоног амарсан ч, их баяр цэнгүүний үе ид үргэлжилж байна. Ар хударгаар харин олон юм өөрчлөгдлөө. Жишээ нь, Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор өнөөдрөөс эхлэн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээ 2-5 дахин нэмэгдлээ.

12 хүртэл хүний суудалтай автомашин - 5,000 төгрөг

12-24 хүний суудалтай автобус - 8,000 төгрөг

24-өөс дээш хүний суудалтай автобус - 12,000 төгрөг

Хоёр тэнхлэгтэй, 3.5 тонн хүртэлх ачааны автомашин - 10,000 төгрөг

Хоёр тэнхлэгтэй, 3.5-18 тонн хүртэлх ачааны автомашин - 12,000 төгрөг

Гурван тэнхлэгтэй, 18 тонн хүртэлх - 14,000 төгрөг

Гурван тэнхлэгтэй, 18-25 тонн хүртэлх - 16,000 төгрөг

Дөрөв болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонн хүртэлх - 18,000 төгрөг

Дөрөв болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонноос дээш - 20,000 төгрөг

Мотоциклоос 2,000 төгрөгийн татвар авдаг боллоо. Манайхан мэдээгүй л найгацгааж яваа байх.

Махны үнэ бөөний захууд дээр бага зэрэг буурсан гэх ч өнөөдрийн байдлаар үхрийн мах “Их наяд” худалдааны төвд нэг килограмм нь 41000 төгрөг байна. Бүх юмны үнэ өссөн учраас дагаад махны үнэ нэмэгдэж таарна. Энэ бол учрыг нь олж ядаад байхааргүй тайлагдашгүй шалтгаантай хүндрэл ч биш. Махны үнэ өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар өссөн. Харин монгол нутгаар тархан суугаа 200 гаруй мянган малчин өрхийн амьдралын түвшинд нөлөө үзүүлж чадаж байна уу, үгүй юу. Би бол үгүй л гэж хэлнэ.

Яг одоо улс даяар шатахууны хомсдол харанга дэлдчихлээ. Энэ бол менежментийн шийдлүүдгүй аргацааж яваа энэ Засгийн газрын байж байгаа царай. Хот хөдөөгүй бензин тасалдаж, цахим ертөнц хэрүүл хараалаар үерлэж байхад хариуцсан яамны ишгэн дарга нар нь “Иргэд олон хоног наадамлаж, хөдөө орон нутаг руу зорчсоноос болж нөөцгүй болчихлоо” хэмээн мэдэгдэж байх юм. Уг нь автобензин, дизель түлш, бусад дагалдах бүтээгдэхүүний экспортыг бүрэн хориглох талаарх ОХУ-ын Засгийн газрын тогтоол батлагдчихсан байсан. Энэ тогтоолын дагуу бензин, дизель түлшийг 2027 оны 2-р сарын 1-ний өдөр хүртэл экспортлохыг хориглосон. Тогтоолыг 2026 оын 8-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Гэтэл энэ талаар хариуцлагатай албан тушаалтнууд мэдээгүй байсан төдийгүй, иргэдийг буруутгасан мэдэгдэл хийгээд сууж байгаа нь нийгмийн уур бухимдлыг улам өдөөж орхилоо.

Энэ асуудлаас болоод бид хамаг л стратегийн шинжтэй мэдээллүүдээ дэлгэн хоохондоо хэрэлдэцгээж байна. Улсын хэмжээнд 42 хоногийн л шатахууны нөөц бүрдүүлэх боломжтой бөгөөд, энэ нь төмөр замаар тээвэрлэж байгаа шатахуун ачсан вагоноор тооцсон тоо гэнэ. Харин агуулахын багтаамж маань 30-хан хоногийн нөөц хадгалах боломжтой. Монголчууд бид энэ бүхнээ үгдээрээ ил задгай хэлэлцэн хашгирцгааж байна.

Өмнөх засгийн газрууд бензин түлшний үнээ тогтоож бариад зогсохгүй, нийлүүлэлтийг тасалдаггүй байсан. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал хойд хөршид дөрвөн жил үргэлжилсэн дайны байдлаас шууд үүдэлтэй. Бензин шатахууны хувьд хойд хөршөөс хараат байдалд байгаа бид одоо хэнийгээ ч буруутгах билээ. Оросын цохилтод өртсөн 26 нефть боловсруулах үйлдвэрээс наймыг нь л сэргээсэн бөгөөд 11 нь хэсэгчлэн ажиллаж, долоо нь өнөөдрийг хүртэл бүрэн ажиллагаанд ороогүй байгааг дэлхийн мэдээллийн агентлагууд мэдээлж байна.

Гэтэл бид шатахууныхаа 97 хувийг Оросоос импортолдог. Тиймээс эрчим хүч, шатахууны энэхүү бүрэн хамаарлаа бидний хувьд эдийн засгийн төдийгүй үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг л ясандаа тултал ойлгож байх шиг байна. Манайх газрын тосны нөөц ордуудтай ч бүгдийг боомилон зогсоодог “эх орончид”-оосоо айгаад хөдөлдөггүй. Бид хэдий болтол ийм арчаагүй амьдрах юм бэ. Монголчууд бид өөрсдөө дотоодын нөөц бололцоогоо өндийлгөж ирмээр байна шүү дээ.

Эрх нь дэндсэн монголчууд бид одоо ухаан сууж “том болмоор байна” . Ажил хийдэггүй, үйлдвэрлэл байхгүй. Гагцхүү найр наадамд умбаж, морь, бөх, лам гурваас өөр шүтэх юмгүй болж дүйнгэтсэн, ийм эрхийн тэнэг ард түмэн биднээс өөр хаана байна вэ.

Дайн эхлээд дөрвөн жил болчихоод байхад оросоос бензин горьддог хэвээрээ. Орос нь өөрөө сүйрч байна. Гэтэл бид ид ажил хийдэг зуны гурван сараа хөл толгойгүй ужиг цэнгэлд умбаж өнгөрүүлдэг янзаараа. Ийм мансуурлын байдалд л хагас ухаантай, манарч тэнэгэрсэн гэмээр хэдэн хүн хоорондоо алалцан амьдарч байдаг болоод удаж байна.

Ажилгүй атлаа машинаа тавиад гэртэй суудаггүй. Хэрэлдэж зодолдож байж балга бензин олж аваад тэрийгээ найр наадамд үрээд дуусгадаг. Нарийн яривал Төр ч заавал бензинээр хангах албагүй. Цэрэг арми, цагдаа, эмнэлгээ цахилгаан, бензинээр хангадаг юм байгаа биз. Хувийн хэвшлийнхэн энэ бизнесийн зах зээлээ илүү өргөн оролцоогоор тэлэх хэрэгтэй. Хэдхэн компанийн монополь дор л явж ирлээ шүү дээ.

Гол зүйл, Монгол Улс байгалийн арвин их баялагтай ч стратегийн чухал түүхий эд болох газрын тосны хувьд өвөрмөц парадокс байдалд оршдог. Энэ нь дотооддоо түүхий тос олборлож, гадагш нь экспортолдог атлаа бэлэн бүтээгдэхүүн болох шатахуунаа 100 хувь импортоор авдаг хараат байдал юм.

Тэгвэл Монгол улсад газрын тосны ямар нөөц байна вэ, өнөөгийн олборлолт болон ирээдүйн мега төслүүдээр энэ дүр зургийг хэрхэн яаж өөрчлөх вэ гэдэг рүүгээ бодлого хийх цаг ирчихээд байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар хайгуулаар тогтоогдсон геологийн нийт нөөц 250 сая орчим тонн гэж үнэлэгддэг. Үүнээс эдийн засгийн үр ашигтай, техник технологийн хувьд олборлох боломжтой, баталгаат ашиглалтын нөөц нь хэдэн арван сая тонноор хэмжигддэг.

Монгол Улс жил бүр дунджаар 1.0-оос 1.2 сая тонн түүхий тосыг газрын хэвлийгээс олборлож байна. Үндсэн олборлолтыг БНХАУ-ын төрийн өмчит "Петрочайна Дачин Тамсаг" компани Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний (БХГ) дагуу гүйцэтгэдэг. Олборлосон түүхий тосоо ямар нэгэн боловсруулалт хийлгүйгээр шууд БНХАУ-руу түүхийгээр нь гаргадаг.

Бидний явж ирсэн энэ загвар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хэлбэлзэх, эсвэл импортлогч улсуудад нийлүүлэлтийн доголдол үүсэх тоолон монголын эдийн засаг, иргэдийн амьдрал шууд хүндэрдэг сул талаар байнга илэрч байдаг. Энэ зовлонг бид өнөөдөр эдэлж явна. Монгол Улс нефтийн баялаггүй биш, харин түүнийгээ эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлийн гинжин хэлхээгүй. Хэрэгжиж буй мега төслүүд амжилттай дуусч, үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны салбар нь зөвхөн уул уурхайн олборлолт биш, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын маш том тулгуур багана болох ирээдүй ойрхон буй хэмээн өр шир тавин зүтгэж, итгэж найдан байгаа ч ажил хийх дургүй, амаа ангалзуулж халамж нэхсэн энэ байдлаараа байцгаах юм бол амьдралын түвшин маань сайн чанарт шилжихгүй.

Төр нь зориуд нийтээр нь согтууруулж, найр наадмаар хулдаж, овоо тахиж, бөх морь тойрсон наадааныхаа хөлд шороонд булуулан хэрэлдэцгээж, мэдээллийн сувгуудаар нь зөвхөн их бага наадмууд үзүүлэн мунхруулах бодлого зориуд явуулж байна. Үүнийгээ больцгооё.

Б.Ганчимэг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • IT IS RAYMONT RICHARD (217.138.203.124)
    I recommend a trusted cybersecurity PRO with experience in authorized device access, security testing, and data recovery. SHE work only with the owner's consent and follow all legal and privacy rules on meta data. With permission, this specialist can recover lost files, check device security offline & online, and review texts, call records, or hidden data (spy or lurk around a cheating partner or colleuge). Strict confidentiality agreements protect the information, and client details remain private. The work is careful, efficient, and suited to complex cases. For help securing or recovering information from a phone or another electronic device, use the details below 2 consult Cyberspacetechexpert@gmail.com +44 7476618364 I trust her secrecy a living witness. Her discretion is unmatched, ensuring your privacy is always maintained
    2026 оны 08 сарын 10 | Хариулах
  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.138)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services
    2026 оны 08 сарын 09 | Хариулах
  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.138)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services
    2026 оны 08 сарын 09 | Хариулах
  • kent millie (45.91.23.44)
    2. Cutting-Edge Technology From legacy wallets locked for years to complex, multi-layered scam networks, TFCR utilizes state-of-the-art blockchain technology. We employ advanced tracing tools that can follow the footprints of stolen funds across different exchanges and mixing services, providing a clear path to recovery. 3. Precision and Discretion We understand that financial loss is sensitive. Every case is handled with the utmost discretion and precision. Whether you are an individual investor or a corporate entity, our process is designed to protect your identity while aggressively pursuing your assets. 4. Transparency and Integrity Our mission is clear: to help victims recover their losses through transparency. We provide clear communication throughout the recovery process, ensuring you understand the steps being taken to unlock your Bitcoin, Ethereum, USDT, or other leading altcoins. Reclaim What Is Yours Don't let a mistake or a crime define your financial future. While the blockchain is immutable, the loss of access is not always permanent. Reach out to us at https://techyforcecyberretrievals.com If you are facing the nightmare of lost or stolen crypto, TechY Force Cyber Retrieval is ready to apply its years of hands-on experience to your case. Join the thousands of investors who have turned a devastating situation into a success story. Your assets may be hidden, but they are not necessarily lost. Let us help you find them.
    2026 оны 08 сарын 08 | Хариулах
  • TAMIKA HARRELSON (185.217.71.228)
    Be careful with crypto recovery services that promise guaranteed refunds or quick access to stolen funds. S*cammers often ask for an upfront fee, then demand more money for taxes, legal bills, or account releases. No private service can promise to recover stolen crypyto, especially if the funds passed through mixers or overseas exchanges. Never give anyone your wallet seed phrase, private keys, passwords, or remote access, even if they claim they can help. Keep your transaction records and report the theft to the exchange, local police, and the right financial crime agency. I did that, and they only filed my reports. Nothing happened for over 4 months until a friend recommended Agent Jasmine Lopez. She helped me recover everything I lost and has helped other people too. I can connect you with her ( RECOVERYFUNDPROVIDER@GMAIL.COM WHATSAPPP) +44 7490351966
    2026 оны 08 сарын 04 | Хариулах
  • WIZARD GEO COODINATES RECOVERY HACKER (37.221.113.153)
    THE ONLY LEGITIMATE BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I had the most terrible moments of my life, a few weeks back when I lost all my savings to a self acclaimed bitcoin investment platform which promised me a massive return on my investment. I was so confused about these scammers, I had to do what everyone in my situation would do, I did some research and came across a lot of Testimonials about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I got to reach out to the expert. It took them 48 hours to help me recover my funds. Bitcoin recovery is very much real. I am a living testimony. Hope this helps as many people who have lost their hard earned money to scammers out of trust, you can reach them through the contact below for help to recover your scammed funds. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 08 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Уржигдар 15 цаг 54 мин 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ Уржигдар 15 цаг 50 мин Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа Уржигдар 15 цаг 42 мин Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа Уржигдар 15 цаг 38 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Уржигдар 15 цаг 22 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ Уржигдар 15 цаг 15 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална Уржигдар 15 цаг 00 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв Уржигдар 11 цаг 58 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ Уржигдар 11 цаг 53 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа Уржигдар 11 цаг 48 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш Уржигдар 11 цаг 41 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Уржигдар 10 цаг 28 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Уржигдар 10 цаг 06 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Уржигдар 09 цаг 55 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв Уржигдар 09 цаг 51 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал Уржигдар 09 цаг 40 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Уржигдар 09 цаг 30 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв Уржигдар 08 цаг 55 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно Уржигдар 08 цаг 36 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ
Top