x

УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд

/МОНЦАМЭ/ Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны нэг. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.58°С-ээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Үүний улмаас ган, зуд, аадар бороо, үер, хүчтэй салхи, шороон шуурга зэрэг цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, экосистемийн тогтвортой байдалд эрсдэл учирч байна.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөнөөс гол мөрний урсац багасах, нуурын талбай агших хандлага ажиглагдахын зэрэгцээ сүүлийн 45 жилд мөстөл, мөсөн голын талбай эрчимтэй буурч цэвдгийн тархалт 33.7 хувиар багасчээ. Түүнчлэн ой хээрийн түймэр, хортон шавжийн тархалт, биологийн олон янз байдлын алдагдал нэмэгдэж,экосистемд ноцтой нөлөө үзүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үндэсний үнэлгээгээр байгалийн нөөц болон нийгэм, эдийн засгийн голлох салбаруудын эрсдэл цаашид эрчимтэй нэмэгдэж, 2050 он гэхэд “эмзэг” түвшнээс “их эрсдэлтэй”, зарим тохиолдолд “маш их эрсдэлтэй” түвшинд шилжихээр байна. Тиймээс Монгол Улсын парламент, Засгийн газраас ирээдүйн эрсдлийг бууруулах, саармагжуулах хүрээнд ногоон шийдвэрүүдийг үе шаттаай гаргаж, хэрэгжүүлэлтийг хангахад анхаарч ажиллаж байна.

                      Уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай болов

Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг 1993 онд, конвенцын Парисын хэлэлцээрийг 2016 онд тус тус УИХ-аар соёрхон баталж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр олон улсын өмнө үүрэг, амлалт хүлээсэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д нүүрстөрөгч багатай, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүлэмжийн хийн тайлагналын тогтолцоог бэхжүүлэх, нүүрстөрөгчийн кредит, карбон зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр салбар дундын зохицуулалтыг сайжруулах зорилтыг тусгасан. Энэ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг (Анхдагч хууль) УИХ-аас баталлаа.

Энэхүү хууль нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж буй юм. Мөн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх, ногоон санхүүжилт, карбон зах зээлийг хөгжүүлэх, хэмжилт‑тайлагнал‑баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог бий болгоход чиглэж байна.

Түүнчлэн Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээр болон холбогдох олон улсын гэрээний хэрэгжилтийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг шинжлэх ухаанд суурилсан, ил тод, тогтвортой, тэгш хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн орчин үүгээр бүрдэж байна. Мөн парламентаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ойн тухай хуулийг /Шинэчилсэн найруулга/ хэлэлцэж байна.

Дээрх хуулиудаас гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль (Шинэчилсэн найруулга), Хөрс хамгаалах, цөлжилтийг бууруулах тухай хууль (Шинэчилсэн найруулга), Байгалийн ургамлын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Амьтны тухай хууль (Шинэчилсэн найруулга), Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (Нэмэлт өөрчлөлт) зэрэг эко, ногоон өгуулга бүхий хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төслийг боловсруулж, парламентад өргөн барихаар бэлтгэж байна.

Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулна

Засгийн газраас 2026 оны тавдугаар сарын 13-нд Монгол Улсад хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулах төслийг Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-д танилцуулахаар шийдвэрлэлээ.

Монгол орны байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцөд түшиглэн хиймэл оюуны тооцоолуур бүхий "Ногоон дата төв"-ийг байгуулснаар олон улсын стандартад нийцсэн өгөгдлийн чөлөөт бүс бий болж, улмаар бус нутгийн дата хаб болон хөгжих боломжийг нээх юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан их өгөгдлийн сан байгуулах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтуудыг бодит ажил хэрэг болгох суурь алхам болно.

Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, төлөвлөгөөг шинэчлэв

Монгол Улс дэлхийн экосистемийн олон төрөл, Төв Азийн хээр тал, говь цөл, өндөр уулын өвөрмөц тогтоц, олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газруудыг агуулдгаараа биологийн олон янз байдлын хувьд онцгой ач холбогдолтой орон. Манай улсад 14 мянга гаруй зүйл ургамал, мөөг, амьтан бүртгэгдсэнээс олон зуун зүйл нь ховор, нэн ховор ангилалд хамаарч байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, амьдрах орчны хомсдол зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр экосистемийн доройтол эрчимжиж, биологийн олон янз байдлыг хамгаалах нь үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн чухал асуудал болсон. Иймд Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, төлөвлөгөөг баталлаа.

Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенцод 1993 онд нэгдэн орж, үндэсний стратеги, төлөвлөгөөгөө тогтмол шинэчилж хэрэгжүүлдэг. Энэ дагуу баталсан Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, төлөвлөгөө нь Куньмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээний зорилттой уялдсан бөгөөд 2026-2030 онд хэрэгжүүлэх 20 зорилт, 108 үйл ажиллагааг багтаасан байна. Стратеги төлөвлөгөөний хүрээнд:

  • Доройтсон газар нутгийн 30 хувийг нөхөн сэргээх,
  • Улсын газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах, 
  • Экологийн коридор, холбоос нутгийн сүлжээг өргөжүүлэх, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх,
  • Хот суурин газрын ногоон, цэнхэр байгууламжийг нэмэх, ховор зүйл амьтан, ургамлыг хамгаалах зорилтыг үе шаттай хэрэгжүүлнэ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, төлөвлөгөөг баталснаар Монгол Улс 2030 он хүртэл биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээгээ нэгдсэн байдлаар тодорхойлж байна. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Биологийн олон янз байдлын тухай конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенц, Цөлжилттэй тэмцэх тухай конвенц гэсэн Риогийн гурван конвенцын зорилтуудтай уялдсан, энэ хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх суурь баримт бичиг болж байгаагаараа онцлог. Биологийн олон янз байдлын доройтолд газар ашиглалт, уул уурхай, дэд бүтэц, мал аж ахуй, ус ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс энэхүү төлөвлөгөөнд салбар бүрийн хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг нэг зорилгын дор уялдуулсан хэмээлээ.

Нөгөө талаар Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж буй энэ үед энэхүү стратеги, төлөвлөгөөг баталсан нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх чухал алхам боллоо.

montsame.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Батлут: “Зэв” сумны үйлдвэрийг ашиглалтад оруулж, дотоодын хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн 55 мин УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд 1 цаг 0 мин “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого 1 цаг 8 мин Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзжээ 1 цаг 20 мин Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эхэллээ 1 цаг 32 мин Япон, АНУ хамтран валютын интервенц хийжээ 1 цаг 39 мин Наймдугаар сард 270 мянга гаруй тонн шатахуун импортлоно 1 цаг 56 мин Аадар, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2 цаг 15 мин COP17 хурлын үеэрх сэдэвчилсэн өдрүүд, үзвэр үйлчилгээний талаар мэдээлнэ 2 цаг 28 мин Монголын тухай мэдлэгийг дэлхийд түгээх XIII их хурал Улаанбаатар хотод болно 2 цаг 44 мин Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 17 цаг 15 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 17 цаг 24 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 17 цаг 31 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 17 цаг 36 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 17 цаг 41 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 19 цаг 39 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 21 цаг 21 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 21 цаг 29 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 21 цаг 34 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 21 цаг 39 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top