x

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Гэрэл зургийг montsame.mn

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор харуулсан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” тусгай үзэсгэлэнг өчигдөр “Чингис хаан” үндэсний музейд нээлээ.

Энэхүү үзэсгэлэнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс Д.Нацагдоржийн гар бичмэлийн эх, тэмдэглэлийн дэвтэр, өдөр тутмын ажлын төлөвлөгөө, түүний гэргий Нина Чистяковагийн захидлууд зэрэг олон ховор баримтыг дэлгэжээ. Тухайлбал, түүний хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, буу, бичгийн хэрэгсэл зэрэг дурсгалыг Монголын Зохиолчдын Эвлэлээс, ширээ, сандал зэрэг түүхэн хэрэглэгдэхүүн, үнэт үзмэрүүдийг Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон "Чингис хаан" үндэсний музейгээс дэлгэжээ. Ийнхүү энэ удаагийн үзэсгэлэн олон байгууллагын сан хөмрөгөөс бүрдэж буйгаараа ихээхэн онцлог юм.

Үзэсгэлэнгийн үеэр ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал О.Шинэбаяр хэлэхдээ, "Хэл зохиолын хүрээлэнгийн гар бичмэлийн санд 400 гаруй хавтас, 10 мянга гаруй хуудас бүхий үнэт өв бий. Үүний дотор Д.Нацагдоржийн гар бичмэлийн сан хөмрөг онцгой байр суурь эзэлдэг"-ийг онцолсон юм.

Түүнчлэн тэрбээр, "Эдгээр нь үндсэндээ гурван төрөлтэй. Нэгдүгээрт, зохиолчийн өөрийн гараар бичсэн эх гар бичмэлүүд, хоёрдугаарт, шавь нар, нөхөд нь олшруулан түгээх зорилгоор хуулбарлан бичсэн эхүүд, гуравдугаарт, түүний орчуулгын болон судалгааны ажилтай холбоотой гэрэл зураг, хуулбар материалууд юм. Тухайлбал, Карл Марксын “Капитал” зохиолыг орчуулахтай холбоотой 800 гаруй гэрэл зургийн хуулбар материал Хэл зохиолын хүрээлэнд байгаа нь судалгааны нэн үнэ цэнтэй хэрэглэгдэхүүнд тооцогддог" хэмээн тодотгож байв.

Тус үзэсгэлэнг энэ сарын 13-ныг хүртэл олны хүртээл болгох ажээ.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ 44 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно 1 цаг 46 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна 1 цаг 50 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм 1 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан 1 цаг 59 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 17 цаг 28 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 17 цаг 33 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 17 цаг 36 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 17 цаг 40 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 17 цаг 43 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 17 цаг 48 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 17 цаг 58 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 18 цаг 7 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 21 цаг 37 мин Месси 80 мянган евро хандивлажээ 22 цаг 8 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 22 цаг 18 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 22 цаг 18 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 22 цаг 23 мин Дайн өөрчлөгдсөөр байна 22 цаг 38 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 22 цаг 44 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь
Top