x

COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа

Бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны ач холбогдлыг олон улсад таниулах зорилготой дэлхийн санаачилга Торгоны замын цуваа Монгол Улсад аяллаа эхлүүллээ.

Энэ аялал нь Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын өмнөхөн 6000 км зам туулж иржээ. Цувааны оролцогчид Дундговь, Өвөрхөнгай, Архангай, Булган, Төв аймгаар 7 хоногийн турш аялж, говь цөл, хангай, тал хээр нутгаар дамжин аялж, нүүдлийн малчин өрх, эрдэмтэн судлаач, орон нутгийн удирдлага, малчдын хоршоодтой уулзан, газрын нөхөн сэргээлтийн төслүүдтэй танилцах юм. Аяллын маршрут нь Хустайн БЦГ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Рамсарын жагсаалтад бүртгэсэн Өгий нуур зэрэг газрыг хамарна. Мөн Монголын бэлчээр нутгийн иргэд газрын доройтол, ган гачгийн сорилтыг хэрхэн даван туулж байгаатай танилцан, “Бэлчээр ба малчдын олон улсын жил”-ийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох юм.

Замын турш тус цувааныхан малчин, эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч, залуус болон орон нутгийн иргэдийг нэгтгэн, бэлчээрийг нөхөн сэргээх, гангийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх туршлага, бодит шийдлээ харилцан хуваалцсан юм. НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба малчдын олон улсын жил” болгон зарласны хүрээнд UNCCD-ээс санаачлан хэрэгжүүлж буй Торгоны замын цуваа нь эртний Торгоны замын Ази, Европыг холбож байсан хамтын ажиллагааны үзэл санааг сэргээж байна. БНТУ-аас өнгөрсөн тавдугаар сард гараагаа эхэлсэн аялал ОХУ, Узбекистан, Казахстан, Киргиз, БНХАУ-аар дамжихдаа газрын нөхөн сэргээлтийн сайн туршлагатай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзжээ.

UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад хэлэхдээ, “Торгоны замын цувааны аяллын турш бид улс орон, нутгийн иргэд өөрсдийн онцлог, соёл, эдийн засаг, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой бэлчээр нутгаа хэрхэн хамгаалж, сэргээж байгааг харлаа. Аяллын турш зогссон газар бүрд нэг энгийн үнэнийг дахин баталсан нь газрын нөхөн сэргээлтийн гол цөм нь хүн өөрөө юм. Туршлагуудыг харахад нөхөн сэргээх цор ганц загвар гэж үгүй. COP17-д цуглаж буй энэ үед бидний үүрэг бол орон нутгийн эдгээр туршлагыг дэлхийн бодит ажил болгон өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ эдгээр газар нутгийг үе дамжин хамгаалж ирсэн хүмүүст хөрөнгө оруулах явдал” гэдгийг онцоллоо.

Монголын тал нутаг олон мянган жилийн өмнө Евразийг холбосон хүмүүс, бараа бүтээгдэхүүн, үзэл санааны урсгал болж байсан бөгөөд Орхоны хөндий нь үе үеийн нүүдэлчин эзэнт гүрний улс төр, соёлын төв байж, үе дамжин уламжилж ирсэн мал аж ахуйн соёл нь өдгөө ч бидний онцлогийг тодорхойлдог. Монголын нутаг дэвсгэрийн 70 хувийг хамардаг бэлчээр нь мал аж ахуйд үндэс суурь болж, хүн амын гуравны нэг хувийн амьжиргааг тэтгэн, дэлхийд үлдсэн хамгийн том мал аж ахуйн бэлчээрийн экосистемүүдийн нэгийг бүрдүүлдэг. Гэвч бэлчээр доройтон, ган гачгийн давтамж нэмэгдэж, шороон болон элсэн шуурганы жилийн дундаж өдрийн тоо 1960-аад оноос хойш гурав дахин нэмэгджээ. Тухайлбал, 2023-2024 онд зун нь ган, өвөл нь зуд болж, 7 сая гаруй толгой мал хорогдсон нь малчид уур амьсгалын эрс тэс үзэгдэлд хэр зэрэг эмзэг байгааг харуулав.

СОР17 нь дэлхийн анхаарлыг бэлчээр, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хандуулах боломж юм. Мөн байгальтай зохицон үе дамжин амьдарч ирсэн малчдын мэдлэг, туршлага нь шаардлагатай шийдлийн салшгүй хэсэг гэдгийг Ясмин Фуад тодотгов.

Бэлчээр нь дэлхийн хуурай газрын 54 хувийг эзэлж, хоёр тэрбум орчим хүний амьжиргааг дэмжин, мал аж ахуйн тэжээлийн бараг 70 хувийг хангаж, их хэмжээний нүүрстөрөгчийг өөртөө хуримтлуулдаг. Эдгээр бэлчээрийн тал хүртэлх хувь нь хэдийн доройтсон нь биологийн олон янз байдал, хүнсний үйлдвэрлэл, хөдөөгийн иргэдийн амьжиргаанд эрсдэл учруулж байна. Дээрх аяллын турш хуримтлуулсан туршлага, сургамж болон улс орнууд бэлчээрийг нөхөн сэргээх, хамгаалах дараагийн алхмыг СОР17 хурлын үеэр хэлэлцэх юм.

“Грийн Голд” Монголын Бэлчээр Судлалын Нийгэмлэгийн Мал үржлийн мэргэжилтэн, Торгоны замын цувааны оролцогч А.Ган-Очир “Монголын бэлчээр нутагт өсөж торнисон хүний хувьд Узбекистан, Казахстанаар аялж, амьдралын хэв маяг нь биднээс өөр атлаа мөн чанартаа тун адилхан малчидтай уулзсан нь урам зориг өгсөн. Очсон газар бүр, уулзсан хамт олон бүр бидэнд шинэ зүйл заасан. Тэд уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицож буйгаас эхлээд үе дамжин уламжилж ирсэн зан заншлаа хэрхэн хадгалж хамгаалж байгааг харлаа. COP17-гийн өмнө хуримтлуулсан туршлага, мэдлэгээ солилцох үлдлээ” гэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.163.110.213)
    LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is truly amazing what you can achieve with the right information. I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, which was able to recover my cryptocurrency funds from fake investment accounts. Losing $650,000 of my hard-earned money was excruciating and devastating when I thought I could earn more from investing in cryptocurrency, not knowing that I had fallen for a scam. I was able to contact WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER when I did my research online and came across their testimonies. I saw that WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER has been helping many victims like me to recover their funds. I requested assistance from WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. They only required the information from my own wallet. The money was found in my wallet in less than 24 hours, and it turned out that the intruder had already spent some of it, leaving me with only about $530.000 cryptocurrency. I’m truly grateful for their service and I commend them for being professional and trustworthy, i decided to share my good news for those that are having same issues should contact him via Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack They are the real deal when it comes to recovering of lost cryptocurrency. Trust me, you won't be disappointed.
    2026 оны 08 сарын 13 | Хариулах
  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.137)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services
    2026 оны 08 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top