x

Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхон байна

/Kazinform/ Иран ба Оман улсууд Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлтийн шинэ чиглэлийн талаар тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа боловч энэ нь уг хоолойг нэн даруй нээнэ гэсэн үг биш юм. Энэ тухай Ройтерс мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи-гийн хэлснээр, техникийн ба эрхзүйн асуудлууд шийдэгдээгүй байгаа энэ үед түр чиглэлийг нээх асуудлыг хоёр тал хэлэлцэж байгаа ажээ.

Оманы талын мэдэгдсэнээр, тэнгисийн тээврийн асуудлаар Ирантай хийж буй хэлэлцээ “бүтээлч эерэг” байдлаар явагдаж байгаа бөгөөд нэгэнт хүрээд буй ахиц дэвшилд саад болох үйлдлүүдийг хийхгүй байхыг уриаллаа.

Хэлэлцээ болж буй энэ үед хөлөг онгоцнуудын аюулгүй байдалтай холбоотой асуудлууд түгшүүр төрүүлсэн хэвээр байна. АНЭУ-ын эрх баригчдын мэдээлснээр, Ормузын хоолойгоор нэвтэрч байсан тус улсын төрийн өмчийн ADNOC компанийн нефть тээвэрлэгч хөлөг онгоц руу Ираны тал пуужин харважээ. Хөлөг онгоцонд гал гарсныг унтраасан байна.

Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын /Ираны зэвсэгт хүчин/ мэдэгдэлд дурдсанаар, Ормузын хоолойг нээх эсэх нь Омантай хийж буй хэлэлцээнээс төдийгүй Ираны талын болзлуудыг Вашингтон зөвшөөрөх эсэхээс шалтгаалах ажээ.

АНУ-Ираны мөргөлдөөн эхлэхээс өмнө дэлхий даяар нийлүүлж буй газрын тос ба шингэрүүлсэн шатдаг хийний 1/5 нь Ормузаар дамжин өнгөрч байв. Гэвч тээвэрлэлтэд саатал гарсан нь эрчим хүчний үнэд нөлөөлсөөр байна.

 

Саяхан АНУ-ын тал мэдэгдэхдээ, гэрээ байгуулсны дараа Ираны боомтуудыг бүслээд байгааг цуцлахад бэлэн гэсэн юм.

 

Харин Ормузаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ чиглэлийн газарзүйн солбицлуудыг Иран, Оманы талууд хэдийн зөвшилцөөд байгаа ажээ. Гэхдээ дамжин өнгөрч буй бүх хөлөг онгоцонд аюулгүй байдлын баталгаа өгөх боломжгүй гэдгийг Техран анхааруулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхон байна 54 мин "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөлөө 58 мин Цагаан ордонд бүжгийн танхим барихыг шүүх хоригложээ 1 цаг 11 мин Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 1 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой 2 цаг 4 мин Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 14 цаг 50 мин БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 21 цаг 15 мин Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна Уржигдар 18 цаг 38 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Уржигдар 17 цаг 59 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ Уржигдар 17 цаг 47 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа Уржигдар 14 цаг 54 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ Уржигдар 08 цаг 54 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Уржигдар 07 цаг 51 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна Уржигдар 07 цаг 48 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм Уржигдар 07 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Уржигдар 07 цаг 38 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 2026-08-06 “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 2026-08-06 Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 2026-08-06 Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 2026-08-06
iИх уншсан
Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эх... Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах з... “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэл... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ
Top