x

Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ

Оросын улс төрийн дээд хүрээнд сүүлийн өдрүүдэд гарч буй мэдэгдлүүд Кремлийн дотоод уур амьсгалд эргэлт гарч эхэлснийг баталж эхлэв. Москва хотын дарга Сергей Собянины ТАСС агентлагийн ерөнхий захирал Андрей Кондрашовт энэ сарын 5-нд өгсөн ярилцлагыг Оросын Россия-24 болон Вести телевиз шууд дамжуулсан.Сергей Собянины ТАСС агентлагт өгсөн энэ ярилцлагаа эдийн засгийг дайны хэрэгцээнд бүрэн дайчлах санаачилгыг “утгагүй”, “улс орныг өөрийг нь устгах алхам” хэмээн олон нийтийн өмнө ил тод шүүмжилсэн нь байдаг л нэг эдийн засгийн маргаан биш юм. Энэ бол Владимир Путины таван жилийн турш баримталж ирсэн бодлогын суурь логикт ил тод эргэлзэж эхэлсний дохио юм. Учир нь Путин хэдхэн хоногийн өмнө “Бид хэтэрхий гүн орсон цэргийн тусгай ажиллагааг зогсоогоод өөр юу хийх юм бэ?” хэмээн мэдэгдсэн. Энэ үг нь Кремль дайныг улс төрийн болон эрх мэдлийн хувьд буцах аргагүй болгосноо өөрөө хүлээн зөвшөөрсөн явдал болсон юм. Энд онцлох ёстой маш чухал нэг зүйл бий. Путин өнөөдрийг хүртэл Украины эсрэг явуулж буй бүрэн хэмжээний дайныг “дайн” биш, “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэсээр ирсэн.

Энэ бол зүгээр нэг суртал ухуулгын нэршил биш юм. Оросын хууль эрх зүйн тогтолцоонд түрэмгий дайн өдөөх асуудал нь эрүүгийн болон Үндсэн хуулийн заалтуудтай шууд холбогдож хариуцлага хүлээнэ. Иймээс Кремль эхнээсээ “дайн” гэсэн нэр томьёоноос зайлсхийж, “цэргийн тусгай ажиллагаа” гэсэн тодорхойлолтыг ашиглан улс төр, хууль эрх зүйн эрсдэлийг багасгахыг оролдож ирсэн гэж олон шинжээчид дүгнэдэг. Харин өнөөдөр Москва хотын дарга Путины энэ бодлогын эдийн засгийн үр дагаврыг олон нийтийн өмнө ил тод шүүмжилж эхлэв. Собянины хэлснээр энхийн эдийн засгийг устгавал татварын орлого байхгүй болно, иргэдийн орлого буурна, улс төрийн нөхцөл байдал огт өөр болж, эцэст нь дайнд ч амжилтгүй болно. Энэ бол үнэн хэрэгтээ “энэ бодлогоор цааш явбал улс орон өөрөө сүйрнэ” гэсэн шууд анхааруулга байв. Харин ийм үгийг Москвагийн дарга хэлж байгаа нь онцгой ач холбогдолтой юм. Собянин бол Кремлийн системийн хамгийн туршлагатай, хамгийн болгоомжтой улстөрчдийн нэг. Тэр олон жилийн турш Путины бодлогыг нийтийн өмнө огт шүүмжилж байгаагүй. Ийм хүн ингэж мэдэгдэл хийж байгаа нь Кремлийн элитүүд дотор “дайн ямар ч үнээр үргэлжлэх ёстой” гэсэн үзэл баримтлал ганхаж эхэлсний дохио юм. Харин энэ нь эдийн засгийн бодит байдал улам хүндэрч байна гэсэн үг билээ.

Оросын Төв банк бодлогын хүүгээ 14 хувь болгон бууруулсан ч 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө ердөө 0–1 хувь болгож буурууллаа. Албан ёсны инфляци 6–7 хувь гэж мэдээлж байгаа ч Төв банкны өөрийнх нь захиалгаар хийдэг судалгаагаар орос иргэдийн мэдэрч буй үнийн өсөлт 15.1 хувь, ирэх жилийн инфляцийн хүлээлт 14.7 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл, Росстатын тайлан дахь инфляци нэг өөр, жирийн орос хүний дэлгүүрийн кассан дээр мэдэрч буй инфляци огт өөр болжээ. Үүнээс ч ноцтой нь дотоодын эрэлт агшиж эхэлсэн явдал юм. Цалин нэрлэсэн дүнгээр өссөн ч хөдөлмөрийн бүтээмж түүнийг дагаж чадахгүй байна. Төрийн дайны захиалга эдийн засгийг тодорхой хугацаанд хөдөлгөсөн боловч үйлдвэрлэлийн хүчин чадал өсөөгүй. Ажиллах хүчний хомсдол, түлш, ложистикийн зардлын өсөлт бүгд үнийн дарамтыг нэмэгдүүлж байна.Энэ бүхэн иргэдийн өрхийн хэрэглээнд аль хэдийнээ мэдрэгдэж эхэлсэн. Хүмүүс автомашин, орон сууц, аяллаас татгалзаад зогсохгүй оршуулгын зардлаа хүртэл танаж байна. Үнэтэй боржин чулуун хөшөөний оронд бетон сонгож, ёслолын нэмэлт үйлчилгээнээс татгалзах болсон нь эдийн засгийн ямар хэмжээнд хүрснийг илүү тод харуулж байна. Хүн олон зүйлээ хойшлуулж болно. Харин оршуулгыг хойшлуулах боломжгүй. Тэр зардлаа хүртэл танаж эхэлсэн бол айл өрхийн санхүү үнэхээр шавхагдаж байгаагийн илрэл юм.

Ийм нөхцөлд Кремль стратегийн мухардалд орж эхлэв. Хүүгээ өндөр хэвээр баривал бизнес, хөрөнгө оруулалт, хэрэглээ улам саарна. Хурдан бууруулбал инфляци дахин тэсэрч мэднэ. Төсвийн зарлагаа танавал эдийн засгийн өсөлт бүрэн зогсоно. Харин дайны санхүүжилтээ үргэлжлүүлбэл инфляцийн дарамт улам хүчтэй болно. Энэ үед Кремлийн хамгийн сүүлчийн улс төрийн найдвар нь Дональд Трамптай ойлголцолд хүрч, барууны дарамтыг сулруулж чадна гэсэн хүлээлт байсан гэх таамаг олон улсын шинжээчдийн хүрээнд удаа дараа яригдаж ирсэн. Харин өнөөдрийн нөхцөл байдлаас харахад ийм боломжгүй гэдэг нь ойлгомжтой болсоор байна. Иймээс Кремлийн элитүүдийн өмнө шинэ асуулт гарч ирэв. Энэ бүхний төлөө эцэст нь хэн хариуцлага хүлээх вэ? Собянины мэдэгдлийг энэ өнцгөөс харвал илүү сонирхолтой. Тэр дайныг шууд эсэргүүцээгүй. Гэхдээ Путины гол бодлого Оросын эдийн засгийг сүйрэл рүү түлхэж байгааг олон нийтийн өмнө анх удаа ил тод хэллээ. Өөрөөр хэлбэл, “энэ бол бидний биш, нэг хүний сонгосон бодлого” гэсэн улс төрийн хамгаалалтын байр суурийг Кремлийн элитүүд гаргаж эхлэв. Хэрэв энэ үйл явц өргөжвөл Путиныг өнөөдрийг хүртэл “цэргийн тусгай ажиллагаа” хэмээн нэрлэж ирсэн энэ дайнтай холбоотой бүх улс төр, хууль эрх зүйн хариуцлагыг ганцхан түүнд тохож болзошгүй болов. Энэ нь Оросын дээд удирдлагын дотор “бид биш, Путин буруутай” гэсэн шинэ улс төрийн шугам бүрэлдэж эхэлж буй хэрэг юм.

Эцэстээ энэ бүхэн ЗХУ-ын төгсгөлийн жилүүдийг санагдуулж байна. Афганистаны дайн эдийн засгийг туйлдуулж, элитүүд дотооддоо хуваагдан, эцэст нь бүх бурууг удирдагчдын бодлогод тохож эхэлснээр задралын үйл явц хурдассан. Өнөөдрийн Орос яг тэр замаар явж байна гэж шууд хэлэх боломжгүй ч урт хугацааны дайн, эдийн засгийн доройтол, нийгмийн бухимдал, элитүүдийн дотоод зөрчил гэсэн дөрвөн хүчин зүйл зэрэгцэх болсон нь тухайн үеийн нөхцөлтэй анхаарал татам төстэй байна. Одоо хамгийн чухал асуулт Кремлийн дотор биш, Кремлийн гадна өрнөж байна. Европын Холбоо, Их Британи, АНУ болон Оросын нөлөө бүхий элитүүдийн хооронд ирээдүйн Оросын талаарх ямар ойлголцол, ямар тохиролцоо явагдаж байгаа вэ? Тийм тохиролцоо байгаа эсэхийг өнөөдөр баттай хэлэх боломжгүй. Гэвч Кремлийн элитүүд Путины бодлогоос өөрсдийгөө ил тод тусгаарлаж эхэлж байгаа нь ямар нэгэн дараагийн хувилбарт аль хэдийнэ бэлтгэж эхэлсний шинж юм.

Өнөөдөр нэг зүйл л тодорхой болж байна. Кремлийн суртал ухуулгын Орос нэг өөр, орос хүний түрийвчин дэх бодит амьдрал огт өөр болжээ. Харин аль ч дэглэмийг ганхуулдаг зүйл нь фронтын ялагдал биш, элитүүд нь удирдагчаасаа нүүр буруулж эхлэх мөч байдаг. Магадгүй өнөөдөр Москва хотын даргын хэлсэн өгүүлбэрүүд тийм мөчийн эхлэл байж ч болох юм.

Г.АМАРСАНАА /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна 2 цаг 16 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ 2 цаг 55 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ 3 цаг 7 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа 6 цаг 0 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ 12 цаг 0 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно 13 цаг 2 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна 13 цаг 6 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм 13 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан 13 цаг 15 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав Өчигдөр 16 цаг 10 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ Өчигдөр 16 цаг 05 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ Өчигдөр 16 цаг 01 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Өчигдөр 15 цаг 58 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна Өчигдөр 15 цаг 54 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 50 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ Өчигдөр 15 цаг 40 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг Өчигдөр 15 цаг 31 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна Өчигдөр 12 цаг 01 мин Месси 80 мянган евро хандивлажээ Өчигдөр 11 цаг 30 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй Өчигдөр 11 цаг 20 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж...
Top