x

Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна

Сүүлийн жилүүдэд тарваганы тоо толгойг нэмэх зорилгоор Архангай, Говь-Алтай, Дорнод, Орхон, Төв, Сүхбаатар, Завхан, Хөвсгөл, Хэнтий аймагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна.

Ингэснээр устсан, тоо толгой нь цөөрсөн нутагт тарвага дахин нутагшин, олширч байгаа ч хууль бус ан, худалдааны улмаас тарвага хамгаалах ажилд сөргөөр нөлөөлж байна. Иймд БОУАӨЯ, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, холбогдох байгууллагууд тарваганы хууль бус ан, тээвэрлэлт, худалдааг таслан зогсоох чиглэлээр улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлж байгааг мэдээлжээ.

Монгол Улсын Амьтны тухай хуульд тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-наас дараа оны 8 дугаар сарын 20 хүртэл агнахыг хориглож, зөвхөн хуульд заасан хугацаанд, зөвшөөрлөөр агнах тухай заасан байдаг. Мөн тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи хэрэглэх, нохойгоор зориуд бариулах, тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог юм.

Албан бус зарим үнэлгээгээр тарваганы тоо толгой хамгийн ихдээ 1970-аад оны үед 20 сая гаруй байсан бол 2000 оноос 5 сая орчим болсон статистик байна. Үүний шалтгаан нь тарваганы мах, арьсыг ашиглах зорилгоор хууль бусаар хэт олноор агнах, амьдрах орчны доройтол, өвчин болон уур амьсгалын өөрчлөлт гэж үздэг ажээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Майячуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 7 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 15 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 1 цаг 53 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 1 цаг 56 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2 цаг 0 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2 цаг 5 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2 цаг 12 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2 цаг 18 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 2 цаг 46 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ 16 цаг 31 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо 16 цаг 37 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ Өчигдөр 07 цаг 41 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 07 цаг 33 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Пакс Глобалика (Pax Globalica) Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү...
Top