x

СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-г Улаанбаатар хотноо энэ сарын 17-28-нд зохион байгуулах талбай, барилга байгууламжийн ажлын явцтай хэвлэл мэдээллийнхэн /2026.07.31/ танилцлаа.

Гадаадын 4500 гаруй зочид, төлөөлөгч оролцох тус хуралд зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүнтээ барьж буй дөрвөн томоохон байгууламжийн үндсэн барилга угсралтын гүйцэтгэл 90 гаруй, дотор тохижилт, тайз дэлгэцийн угсралт 70, өргөн чөлөө, явган хүний зам, ногоон байгууламжийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Эдгээр барилга байгууламжийг наймдугаар сарын 5-нд хүлээлгэж өгөөд талбайн тэмдэг, тэмдэглэгээ хийх, сандал, сүүдрэвч тавих, амьд ургамал, бут сөөгөөр чимэх, тавилга суурилуулах зэрэг дотоод тохижилт, зохион байгуулалтаа үргэлжлүүлнэ.

Төслийн талбайд гадаадын хөрөнгө оруулалттай гурав, дотоодын 18 компанийн 500 гаруй хүн ажиллаж байна. Байгууламж тус бүрдээ 30 гаруй өрөөтэй, эдгээрт 350 гаруй хурал, зөвлөгөөн болно. Талбайн голд барьсан том цомцог гэрийн диаметр нь 36 метр, өвлийн дулаалгатай, голын тооно нь гэхэд 10 ханатай гэрийн хэмжээтэй бөгөөд энд Засгийн газрын томоохон төлөөлөгчдийн уулзалт болох юм. СОР17 хурлын үйл ажиллагаа “цэнхэр”, “ногоон” гэсэн хоёр бүсэд өрнөнө. “Цэнхэр” хэсэгт хурлын үндсэн үйл ажиллагаа болж, “ногоон” хэсэгт иргэд иргэний үнэмлэхээрээ “ногоон” бүсэд зохион байгуулж буй үйл ажиллагаатай танилцах боломжтой. “Цэнхэр” бүс нь НҮБ-ын нутаг дэвсгэр гэж үзэх учир тус байгууллагын аюулгүйн ажиллагааны дүрэм, журмыг баримтлах ажээ.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:

-“COP17 хурал бол дан ганц Засгийн газар, нэг яамны ажил биш Монгол Улсын нэр хүндтэй холбоотой учир бүгд хичээж байна. Хурлаар Монголд тулгамлаж буй цөлжилтөөс гадна дэлхий нийтийн газрын доройтлыг хэлэлцэж, шийдэл гаргана.

Үр дүнд нь Монгол талд шаардлагатай санхүүжилт, дараагийн 10 жилд хэрэгжих төсөл хөтөлбөрийг татах ач холбогдолтой. Цөлжилттэй тэмцэх сайн туршлага, цаашид хийх ажил, хөрөнгө оруулалт татах, шинэ санаачилга нь хурлын үр дүн болох юм. Хурал зохион байгуулсан техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хогшил монголд үлдэнэ.

Тухайн үед нь бүртгэн авч, шаардлагатай албан байгууллага, сургуульд өгөх боломжтой” гэв.

СОР17 “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга:

-"Бүртгэлийн хэсгээс үндсэн заал хүртэл 800 метр зайтай тул 15-16 хүн суух цахилгаан жижиг тэрэг үйлчилнэ. Энэ газарт 10 МВт хүчин чадалтай цахилгааны дэд станц суурилуулан, төвийн усан хангамж, ариутгал хатгуурын шугам холбож, ус зайлуулах системийг шийдсэн. 680 орчим авто машины зогсоолтой. Ариун цэврийн зөөврийн 20 ширхэг байгууламж байршуулж, дотор талбайд 80 хүний багтаамжтай, ариун цэврийн стандартын шаардлага хангасан хоёр байгууламж барьсан. Байгальд ээлтэй технологи ашигласнаас гадна шашны онцлогт нь зориулж төлөвлөсөн хэсэг ч бий. Бүх булан тохой, талбайг камержуулсан” гэв.

БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяа:

-“Монгол Улсын Засгийн газар энэ хуралд “Тал хээрийн төлөвлөгөө” бодлогын баримт бичгээ танилцуулна. Бэлчээр, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц гэсэн гурван үндсэн агуулгатай. Гадаад улс орнууд Монгол Улсыг тал хээр нутаг гэж хардаг учир ийн нэрлэсэн. Бэлчээр гэдэг нь зөвхөн мал бэлчдэг газар бус өндөр уул, ойн сангаас бусад бүх төрлийн газрыг хэлдэг. Монгол орны газар нутгийн 80 хувь бэлчээрийн ангилалд багтдаг. Газрын гадарга халах нь ихсэж, ургамлын нэр төрөл, тоо цөөрч, газар хөрсгүй болоод ирэхээр цөлжиж доройтон, ган нүүрлэдэг. Иймд бэлчээр буюу хуурай газрыг хамгаалах нь эхний ач холбогдол” хэмээн тодотголоо.

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (139.28.176.106)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 318 ) 203-3657 Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 08 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top