/ANADOLU/ Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ гишүүн орнуудын түүхий газрын тосны олборлолтын хэмжээ 7 дугаар сард өмнөх сарынхтай харьцуулахад хоногт 1 сая 659 мянган баррелиар нэмэгдэж, 23 сая 632 мянган баррельд хүрсэн байна.
ОПЕК-ийн сар тутмын тайланд дурдсанаар, Ирак улсад олборлолт хамгийн ихээр буюу хоногт 665 мянган баррелиар нэмэгдэж, 2 сая 621 мянган баррельд хүрчээ. Мөн Саудын Араб улсад олборлолт 590 мянган баррелиар өсөж, хоногт 7 сая 352 мянган баррельд, Кувейтэд 393 мянган баррелиар өсөж, 1 сая 845 мянган баррельд тус тус хүрсэн байна.
Харин Нигери, АНЭУ-д олборлолт хамгийн ихээр буурсан байна. Тодруулбал, Нигерид 37 мянган баррелиар буурч 1 сая 546 мянган баррельд, АНЭУ-д 30 мянган баррелиар буурч 3 сая 780 мянган баррель болжээ.
Үүний сацуу ОПЕК+ бүтцэд хамаардаг орнуудын олборлолт 1 сая 424 мянган баррелиар нэмэгдэж, хоногт 37 сая 655 мянган баррельд хүрчээ.
Мөн ОПЕК дэлхий даяарх нефтийн эрэлтийн өсөлтийн талаарх таамаглалаа бууруулж, ирэх оны таамаглалаа өсгөжээ. Тодруулбал, энэ онд дэлхийн нефтийн эрэлт өмнөх оныхтой харьцуулахад хоногт 580 мянга орчим баррелиар нэмэгдэж, 105 сая 740 мянган баррельд хүрнэ.
Харин ирэх онд 2026 оныхтой харьцуулахад хоногт 2 сая 160 баррелиар нэмэгдэж, 107 сая 900 мянган баррельд хүрэх ажээ.



