x

Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшихээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Түүний хэвлэлийн алба энэ талаар өмнө нь мэдээлж байсан ч Жапаров өөрөө дахин нэр дэвших тухайгаа олон нийтэд анх удаа илэрхийлж байгаа юм.

Жапаров Киргизийн “Кабар” агентлагт өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлжээ. Үүний зэрэгцээ сонгуульд өрсөлдөх хүсэлтэй бусад нэр дэвшигчид ч чөлөөтэй оролцох боломжтойг онцолсон байна.

Садыр Жапаров 2020 оны аравдугаар сард парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал, улс төрийн хямралын үеэр Киргизийн улс төрийн тэргүүн эгнээнд гарч ирсэн юм. Тэрбээр тухайн үед шоронд ял эдэлж байсан ч эсэргүүцлийн үеэр суллагдаж, удалгүй Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон. Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков огцорсны дараа Жапаров Ерөнхийлөгчийн үүргийг түр хугацаанд гүйцэтгэж, улмаар 2021 оны нэгдүгээр сарын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Түүнийг Ерөнхийлөгч болсны дараа Киргизийн төрийн тогтолцоонд томоохон өөрчлөлт орсон. 2021 онд бүх нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хууль баталж, парламентын тогтолцооноос Ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан тогтолцоонд шилжсэн. Ингэснээр төрийн тэргүүний эрх мэдэл өмнөхөөс мэдэгдэхүйц өргөжсөн гэж Ройтерс тэмдэглэжээ.

Жапаровын одоогийн бүрэн эрхийн хугацаанд Киргизийн эдийн засаг харьцангуй өндөр өсөлт үзүүлсэн бөгөөд засгийн газар дэд бүтэц, уул уурхай болон эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Нөгөө талаар түүний засаглалын үед хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналт нэмэгдсэн гэх шүүмжлэл ч гарч ирсэн байна.

Киргиз улс Төв Азийн орнуудаас улс төрийн өрсөлдөөн, засгийн эрхийн өөрчлөлт харьцангуй идэвхтэй явагдаж ирсэн улс. Тус улсад 2005, 2010, 2020 онд олон нийтийн томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, Ерөнхийлөгч нар албан тушаалаасаа огцорч байв. Иймээс 2027 оны сонгууль Садыр Жапаровын засаглалын дараагийн үе төдийгүй Киргизийн улс төрийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох чухал үйл явдал болохоор байна.

Киргизийн дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг 2027 оны нэгдүгээр сарын 24-нд зохион байгуулахаар товложээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 7 цаг 51 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 1 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 8 цаг 42 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 8 цаг 42 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 9 цаг 31 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 9 цаг 47 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top