x

ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна

/Каzinform/ БНАКонго улсад эболагийн халдвар хурдтай тархаж, 30 минут тутамд нэг хүн нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд онцгой тусламжийн асуудал эрхэлсэн зохицуулагч Том Флетчер дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллагуудын удирдагчдаас бүрдсэн Байгууллага хоорондын байнгын хорооны яаралтай хуралдааныг зохион байгуулж, хамтарсан үйл ажиллагааны хүрээг эрс өргөжүүлэхээр тохиролцжээ.

Флетчерийн хэлснээр, 6 дугаар сар гарснаас хойш тодорхой ахиц дэвшил гарсан бөгөөд НҮБ-аас эболатай тэмцэх ажиллагааны Ахлах зохицуулагчийг халдвар дэгдсэн бүс нутаг руу илгээсэн бол донор байгууллагууд 300 сая орчим доллар хандивласан байна. Мөн онц байдалд хариу үзүүлэх Төв сангаас 30.5 сая доллар гаргасан бол өмнө нь халдвартай тэмцэхэд зориулан БНАКонго улс ба хөрш дөрвөн улсад 24 сая долларын тусламж үзүүлжээ. Түүнчлэн НҮБ-ын 24 ажилтныг голомтын бүс рүү илгээсэн байна.

НҮБ-ын хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар, эболагийн бундибужио омгийн вирус тархсанаас хойших гурван сар орчмын хугацаанд халдварын 4660 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 2184 хүн нас барж, нас баралт 47 хувьд хүрчээ.

Халдвар хурдтай тархаж буй энэ үед НҮБ-ын агентлагууд үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Маргаашнаас эхлэн Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс эболаг эмчлэх төвүүдэд халуун хоол түгээж эхэлнэ. Учир нь, БНАКонго улсын хойд нутаг дахь эболад нэрвэгдсэн бүсүүдэд амьдарч буй 2.6 сая гаруй хүн хоол тэжээлийн дутагдалд ороод байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 1 цаг 30 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 1 цаг 41 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 1 цаг 46 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 1 цаг 51 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 1 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 1 цаг 58 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 3 цаг 5 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 3 цаг 23 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 4 цаг 5 мин Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино 4 цаг 11 мин Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик чухал ашигт малтмалын боломжуудыг хэлэлцэв 4 цаг 22 мин Худлаа... 4 цаг 47 мин I ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурагчдын цүнхний ачааллыг буурууллаа 4 цаг 56 мин Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ 5 цаг 0 мин Усны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 5 мин Монгол залуусыг Их Британид суралцах боломжийг өргөжүүлэхээр санал солилцов 5 цаг 8 мин И.Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаатай дахин хамтарна 5 цаг 12 мин Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна 5 цаг 16 мин Г.Дамдинням сайд аа, нөөцийн савтай болсон юм уу, үгүй юм уу гэдгээ хэлээд өгөөч 5 цаг 18 мин Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр цас бороо орно 6 цаг 24 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ
Top