Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал 08 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ үеэр дэлхийн 196 орны зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын автомашины зогсоолыг түр хаана.
Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, 2026.08.17-ны 06:00 цагаас эхлэнэ.
-Офицеруудын ордон-Нарантуул-Дүнжингарав худалдааны төв
-Дүнжингарав худалдааны төв-Нарантуул зах чиглэлд богино эргэлтийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



