x

Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитикийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байна. Их гүрнүүдийн өрсөлдөөн, Орос Украины дайн, Ойрхи Дорнодын мөргөлдөөн зэрэг үйл явдал дэлхийн дэг журмыг хэрхэн өөрчилж байна вэ?

-Дүрэмд суурилсан дэлхийн дэг журам үндсэндээ сууриараа ганхаж, НҮБ-ын үүрэг ач холбогдол ихээхэн бүдэрч, Аюулгүйн Зөвлөл дээр шийдвэр гарч чадахгүй мухардмал байдалд хэдийн орсон. Орос Украины дайн зөвшилцөл, гал зогсоох хэлэлцэлд хүрэх нь байтугай улам өргөжиж тэлж байна. Энэ дайнд ялалт байгуулахгүй л бол ОХУ цаашид оршин тогтнох эсэх асуудалтай холбогдож буй талаар Кремлийн эрх баригчид мэдэгдэх боллоо. Цөмийн зэвсгийн сүрдүүлэг хэвээр үргэлжилсээр байна. Украины дроны довтолгооны улмаас ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл бараг 40 хувиар буурч байгаа нь Монгол Улсын түлш шатахууны импортод хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байгааг бид бүхэн маш сайн мэдэрч байна. Америк Ираны дайн бүс нутгийн төдийгүй, дэлхийн эрчим хүчний хямралыг өдөөж, аль аль тал нь тохиролцоогоор хүлээсэн үүргээ хөсөрдүүлж, эргэж буцсан шийдвэрүүд ар араасаа гарч нөхцөл байдлыг урьдчилан таамаглахын аргагүй байдалд хүргэж байгааг ч бид харж байна.

Өөрөөр хэлбэл, тулгарч буй асуудлыг яриа хэлэлцээ, харилцан, буулт, зөвшилцлийн арга замаар биш, хүчээр түрий барих, зэвсгийн хүчээр шийдвэрлэх зам руу шилжиж байна. Их гүрнүүдийн хооронд ямарч итгэлцэл байхгүй болсон байна. Нэг талыг барьсан тарифын дайн үргэлжилсэн хэвээр байгаа нь улс орнуудын инфляцийн өсөлтөд хүчтэй нөлөө үзүүлсээр байна.

-Монгол Улс ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дунд оршдог. Өнөөгийн геополитикийн нөхцөлд энэ нь Монголд боломж авчрах уу. Эсвэл эрсдэл нэмэгдүүлж байна уу?

-Өнөөгийн геополитикийн шинэ нөхцөл байдал, дайн, зэвсэгт мөргөлдөөн Монголд боломж авчирах аливаа яриа байж таарахгүй нь мэдээж. Харин ч эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Өнөөдөр далайд гарцтай, гарцгүй газарзүйн байршлаас үл шалтгаалан хөгжиж буй төдийгүй хөгжингүй орнууд ч Орос, Украины дайны үр дагавар Монголын түлш шатахууны нийлүүлэлтийн тасалдал томоохон эрсдэлийг буй болгож, үнийн өөрчлөлт нь инфляцийг хоёр оронтой тоонд шилжихэд хүргэж сөрөг нөлөө үзүүлсээр байна. Хятад-Америкийн худалдааны дайн ч үүнтэй агаар нэгэн. Геополитикийн хурцадмал байдлаас гадна дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт иргэдийн хэвийн амьдралд нөлөөлж байна.

-Орос Украины дайн, олон улсын хориг арга хэмжээ нь манай улсын эдийн засаг, шатахууны хангамжид яаж нөлөөлж байна вэ. Мөн экспорт, импорт, валютын ханшид ямар өөрчлөлт авчирч байна?

-Өнгөрч буй долдугаар сард АИ-92 шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдсэн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөө үзүүлж буй нь тодорхой. Харин нүүрсний экспорт тогтвортой өсч хүлээгдэж буй үр дүнгээр 100 сая тонныг давах төлөвтэй. Энэ нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж, 7.5 тэрбум ам. доллараар хэмжигдэж, төгрөгийн ам. доллартай харьцах ханш харьцангуй тогтвортой байлаа.

Өнгөрсөн хугацаанд зэсийн ханш маш сайн байж, экспорт нүүрсний экспортыг давсан. Ядуурал, агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн замын түгжрэлийг шийдэх, парламентын засаглалыг төгөлдөршүүлэх болон бусад тулгамдсан олон асуудал байгаа хэдий ч Монгол Улсын ДНБ нэрлэсэн үнэлгээгээр 2000 онд 1.14 тэрбум ам.доллар байсан бол 2025 оны эцэст 25.37 тэрбум ам.доллараар хэмжигдэж, даруй 22.2 дахин өсч тэлэв. Үндэсний валютаар тооцвол 2000 онд 1.2 их наяд төгрөг байсан эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөг болж, нэрлэсэн үнэлгээгээр 75 дахин өссөнийг ОУВС-гийн шинжилгээг үндэслэн Trading Economics мэдээлсэн юм. Энэ бол эдийн засгийн гайхамшигт амжилт, олон улсын манлайллын тод жишээ юм. Дэлхийн банкны мэдээллээр сүүлийн 25 жилд буюу 2000-2025 оны хооронд номинал үнэлгээгээр 15-25 дахин болон түүнээс дээш өсгөж, амжилт үзүүлсэн улс орнуудыг нэрлэвэл БНХАУ, Монгол, Вьетнам, Францын Гайана, Казакстан улсууд байгаа юм.

-Сүүлийн үед шатахууны нийлүүлэлт доголдох, валютын ханшийн өөрчлөлт зэрэг асуудал иргэд, бизнесмэнүүдэд дарамт болж байна. Энэ нь түр зуурын үзэгдэл үү, эсвэл геополитикийн урт хугацааны өөрчлөлтийн эхлэл гэж ойлгох ёстой юу?

-Миний ойлгож буйгаар энэ бол түр зуурын шинжтэй боловч геополитикийн урт хугацааны өөрчлөлтийн эхлэл гэж харж байна.

-Монгол Улс эдийн засгийн хувьд уул уурхай, экспорт, импортын хувьд цөөн зах зээлээс хамааралтай хэвээр байна. Энэ эмзэг байдлыг бууруулахын тулд төр ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

-Монгол Улс эдийн засгийн уул уурхайн экспорт, импортын хувьд цөөн зах зээлээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа нь туйлын үнэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн Цагаан алт, хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр нь эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгох, хүнсний хангамжийг дотоодоосоо хангах эх үүсгэврийг нэмэгдүүлэх, хүнсний импортыг олон эх сурвалжаас баталгаажуулах чиглэлд нэн чухал ач холбогдол өгч байгааг бид бүхэн сайн мэдэрч байгаа.

-Монголын газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний төслүүд, гуравдагч хөршийн бодлого зэрэг нь өнөөгийн геополитикийн эрсдэлийг бууруулахад хэр бодит ач холбогдолтой вэ?

-Энэтхэгийн засгийн газрын хөнгөлөлттэй 1.7 тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтан ширээт суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд ашиглалтад оруулах чиглэлд хүч анхаарлаа төвлөрүүлэх, дэлхийн дулаарал, уур амьсгал, геополитикийн өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх явдал юм. АНУ-ын мянганы сорилтын Усны компакт-II төсөл товлосон хугацаандаа амжилттай хэрэгжиж дууссан. Энэ төсөл нэгд, Улаанбаатар хотын иргэдийн ундны усны аюулгүй байдлыг 80 жилээр баталгаажуулсан. Хоёрт, улаанбаатарчуудаас гарч буй хаягдал усыг дахин боловсруулж аж үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах болсон явдал юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ эхэнд АНУ-ын гадаад тусламжийн бүх хөтөлбөрийг үр ашгийг нь шалгах зорилгоор 90 хоногийн түр хугацаанд зогсоосон байдаг. Энэхүү хяналтын явцад МХС-ийн дэлхий даяарх хөтөлбөрүүдийн тал хувь нь цуцлагдах эрсдэлтэй тулгарсан.

Монгол Улсын Усны компакт үргэлжлэх болсон учир шалтгаан нь АНУ-ын Засгийн газар гадаад тусламжийн хяналтын үйл ажиллагаагаа дуусгаж, Монгол Улстай байгуулсан 350 сая ам.долларын өртөгтэй хоёрдугаар Компакт гэрээг (Усны комплекс төсөл) бүрэн дэмжиж, үргэлжлүүлэх шийдвэрийг албан ёсоор гаргасан юм. Үүний цаад учир шалтгаан нь нэгд, “Америк нэгдүгээрт” бодлогод нийцсэн байдал байсан. Д.Трампын Засаг захиргаа Монголын Усны Компакт гэрээг АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөнд өндөр өгөөжтэй, тодорхой таван жилийн хугацаатай, үр дүн ньшууд харагдах инженерчлэлийн төсөл болсон гэжүзсэн, хоёрт, АНУ-ын технологийн оролцооны байдал. Уг мега төслийн зураг төсөл, барилгын хяналтыг АНУ-ын шилдэг инженерчлэлийн компаниуд (Tetra Tech, AECOM) удирдан гүйцэтгэж байгаа нь АНУ-ын аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн хөтөлбөр гэж үнэлэгдсэн. Гуравт, Стратегийн “гуравдагч хөрш”-ийн бодлого: АНУ-ын хувьд Орос, Хятадын дунд орших Монгол Улстай тогтоосон “Стратегийн гуравдагч хөрш”-ийн түншлэлээ хадгалах, Ази-Номхон далайн бүс нутаг дахь өөрийн нөлөөг сулруулахгүй байх нь геополитикийн чухал ач холбогдолтой байсан болов уу. Энэхүү шийдвэрийн үр дүнд МХС-ийн Монголын Усны Компакт нь ямар нэг сааталгүйгээр урагшилж, 2026 оны тавдугаар сар гэхэд Улаанбаатар хотын усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр, суурь бүтцийн мега төслүүд амжилттай дуусаж, гэрээ бүрэн хаагдсан байна.

-Ойрын 3–5 жилд Монгол Улсад хамгийн их нөлөөлөх гадаад хүчин зүйлсийг нэрлэвэл аль нь өндөр эрсдэлтэй вэ?

-БНХАУ-ын нүүрсний импортыг бууруулах бодлого, дэлхийн зах зээл дээр зэс, алт, газрын тосны үнийн өөрчлөлт, ОХУ-ын түлш шатахууны нийлүүлэлтийн тасалдал, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг хамгийн том эрсдэл болов уу.

-Энэ тодорхойгүй олон улсын орчинд Монгол Улс урт хугацаанд эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хувьд юунд хамгийн түрүүнд анхаарч, ямар стратеги баримтлах шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Олон тулгуурт эдийн засгийн суурийг баттай бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төдийгүй, эдийн засгийн аргаар хангах ёстой. Мөн эрчим хүчний аюулгүй байдлыг дижиталчлах, олон тулгуурт аюулгүй байдлын бүтцийг цогцлоох, гадаад харилцаагаа эрсдэлгүй хөгжүүлж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, тэнцвэртэй, бие даасан гадаад бодлогоо тууштай, идэвхтэй үргэлжлүүлэх явдал юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ 47 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй 51 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ 56 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм 2 цаг 3 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 21 цаг 9 мин Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ Өчигдөр 14 цаг 08 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй Өчигдөр 14 цаг 02 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ Өчигдөр 13 цаг 10 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top