x

Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улс энэ оны эхний 7 сард 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ.

Үүнээс экспорт 12.2 тэрбум ам.доллар, импорт 7.2 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 5.0 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 36 хувь буюу 5.1 тэрбум, экспорт 57.5 хувь буюу 4.5 тэрбум, импорт 10.4 хувь буюу 675.5 сая, тэнцэл 4 дахин буюу 3.8 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Үүнд зэсийн хүдэр 2.6, нүүрс 1.7 тэрбум, самнасан ноолуур 71.2, гянтболдын хүдэр, баяжмал 42, хар тугалганы хүдэр, баяжмал 37.6 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин тунгаасан зэс ба хайлш 37.9, молибдений хүдэр 12, адууны мах 7.3, боловсруулаагүй газрын тос 1.5 сая ам.доллароор багассан байна.

Импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 675.5 сая ам.доллароор нэмэгдэхэд дизелийн түлш 343.7, авто бензин 58.2, шинэ дугуй 41.4, хар төмөр бүтэц, эд анги 33.5 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин суудлын авто машин 155, ачааны автомашин 57, ухаалаг гар утас 19.6 сая ам.доллароор буурсан байна.

Экспорт энэ оны долоодугаар сард өмнөх сарынхаас 5.8 хувь буюу 111.3 сая, импорт 15.4 хувь буюу 190.7 сая ам.доллароор багаслаа. Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, нэхмэл эдлэл нийт экспортын 97.6 хувийг бүрдүүлсэн бол импортын 70.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Дээрх хугацаанд хилийн дундаж үнэ алтны тухайд өнгөрсөн оны мөн үеийнхээс унц тутамд 1505, зэсийн хүдрийн үнэ тонн тутамд 1283.2, нүүрснийх 0.7 ам.доллароор өссөн бол төмрийн хүдрийнх тонн тутамд 0.7 ам.доллароор багасжээ.

Энэ оны эхний  7 сард БНХАУ 40.2, ОХУ 27.7, Япон Улс 9.2, БНСУ 3.9, АНУ 3.2, ХБНГУ 2.2 хувийг эзэлж, нийт импортын 86.4 хувийг бүрдүүлжээ. Тухайлбал, ОХУ-аас авсан барааны 74.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Японоос импортолсон барааны 76.5 хувийг суудлын авто машин, БНХАУ-аас авсан барааны 5.8 хувийг ачааны авто машин эзэлж байв. Авто бензиний импорт дээрх хугацаанд 550.5 мянган тн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.8, дизель түлшний импорт 1.1 сая тн болж, 10 хувиар нэмэгджээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • James Arizona (104.243.245.63)
    Incredible, professional, and fast! Accurate and polite. Understanding and genuinely caring about horrible situations. Thanks, Dune Nectar Web Expert. Dune Nectar Web Expert is a great crypto recovery company to deal with. They have gone above and beyond to help, and they have worked side by side with my local law enforcement. +1, 5,1,6,4,6,7,6,7,8,3
    2026 оны 08 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 7 цаг 31 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 7 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 8 цаг 22 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 8 цаг 22 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 9 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 9 цаг 27 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top